Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 284 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтсэнээс 3 нь хүүхэд байна
Монгол Улсын нутаг дэвсгэрт хэвлэлийн газар болон хэвлэх үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдэд Хяналтын хэлтсийн даргын баталсан 2020 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн 04 тоот удирдамжийн хүрээнд Зохиогчийн эрхэд хамаарах олон улсын гэрээ, конвенц, “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай”, “Зар сурталчилгааны тухай хууль”-ийн хэрэгжилт, Зохиогчийн эрхийн бүтээлийг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөл болон гэрээгээр ашиглаж байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтын бүрэлдэхүүнд Хяналтын хэлтсийн Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр, Хяналтын улсын байцаагч Б.Цэндээхүү, Г.Бат-Оргил, О.Амарбат нар ажиллалаа. Шалгалтад дараах хэвлэлийн газар болон хэвлэх үйлдвэр хамрагдлаа. Үүнд: 1
Улсын их дэлгүүрийн барилгад гал гарсантай холбоотойгоор хүнс, хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ахуйн болон гоо сайхны барааны чанар аюулгүй байдлыг тогтоохоор хяналт шалгалт хийгдэж байна. Шалгалтын явцад нийт 2388 нэр төрлийн 485737 ширхэг, 11676.254 кг, 224.27 литр хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд улсын/ахлах/ байцаагчийн 35 акт тогтоожээ
Улсын хэмжээнд 2020 оны эхний 5 сард бүртгэгдсэн 112069 гомдол мэдээллийн 71613 буюу 63.9 хувийг Нийслэлийн цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн гомдол мэдээллийн 19678 буюу 27.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл эзэлж байна. Нийслэл хотын хэмжээнд 7922 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2818 хэргээр буюу 26.2 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарчээ. Зарим гэмт хэргийн хувьд: Бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 44 нэгж буюу 2 дахин өссөн байна
Үндэсний статистикийн хороо ЦЕГ-тай хамтран Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, үйлдэгчийн судалгааг гаргажээ. ЦЕГ-т 2020 оны эхний гурван сард гэр бүлийн хүчирхийллийн 3,131 зөрчил шалгагдсанаас 2,244 зөрчлийг шийдвэрлэсэн байна. Энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийллийн улмаас үүдсэн зөрчил 61.6 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Мөн уг зөрчилд 1,813 иргэн өртөж, хохирсон нь өмнөх оны мөн үеэс 72.8 хувиар өссөн байна
Таны тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 5 болон 0 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусахад 3 хоног үлдсэн тул тээврийн хэрэгсэл эзэмшигч та иргэний үүргээ биелүүлж хугацаандаа амжиж татвараа төлнө үү. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй
Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд, зам тээврийн аваар ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр шат дараатай олон арга хэмжээг авч байна. Тодруулбал, Нийслэл хотоос зүүн тийш гарч буй зам тээврийн ослын дийлэнх хувийг замын хөдөлгөөнд хурдаа зөв тохируулан оролцож чадаагүй болон гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс гарсан зам тээврийн осол эзэлж байгаа юм
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан зохион байгуулж буй хяналт, шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Жил болгон зургадугаар сарын 1-нд Хүүхдийн баяр болдог. Хүүхдийн баяраар НМХГ-аас урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг хийдэг
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 5 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 28 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 86 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна
Дорноговь аймгийн прокурорын газраас санаачлан тус аймаг дахь Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран Сайншанд, Замын-Үүд сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газруудын үйл ажиллагааг 2020 оны 4 дүгээр сарын 23-наас 5 дугаар сарын 11-ний хооронд шалгажээ. Шалгалтанд нийт 22 аж ахуйн нэгж хамрагдсан бөгөөд иргэний үнэмлэх, гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг зэргийг барьцаалан зээл олгосон зөрчил нийтлэг илэрсэн байна
Бид энэ удаа Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Баянгол дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа У.Болдбаатартай ярилцлаа. -Сүүлийн үед Шүүхийн шинжилгээний байгууллага, шүүхийн шинжилгээ гэсэн нэр томьёо их гардаг боллоо. Танай байгууллага ямар чиг үүрэгтэй байгууллага вэ
УИХ-ын чуулганы 2019 оны 11 сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг өнөөдрөөс мөрдөж эхэлнэ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал 20 гаруй жил яригдаж, сүүлийн гурван парламент дамжин хэлэлцүүлэг идэвхтэй өрнөсний дараагаар, энэ удаагийн парламент 2016 оноос хойш гурван жилийн турш Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлгүүд, зөвлөлдөх санал асуулга, семинар, уулзалтууд явуулсны эцэст 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Түүнээс хойш Улсын Их Хурал таван сар гаруйн хугацаанд нийт 158 хоног тасралтгүй хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталсан юм. Улсын Их Хурлын 57-гоос доошгүй гишүүний саналаар баталдаг өндөр босготой энэхүү хуулийг батлахын өмнө сүүлийн гурван жилийн хугацаанд Улсын Их Хурлын гишүүд 21 аймаг, есөн дүүрэгт хуулийн төслөө танилцуулан, нийгмийн бүх субьектийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн 306 мянга гаруй, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдаас ирүүлсэн 600 мянга гаруй санал авч, хэлэлцсэний эцэст хуулиа баталсан байдаг. Мөн Байгалийн баялгийн үр өгөөжийг одоо болон ирээдүйд ард түмэндээ хүртээх, өвлүүлж үлдээх томоохон зохицуулалтыг Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлтөд оруулж өгсөн байдаг. Энэ үндсэн дээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь арл түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно" гэсэн зарчмын шинжтэй маш чухал заалтууд оржээ. Улс төрийн намтай холбоотой тухайлсан заалт Үндсэн хуульд байгаагүй бол энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр гурван заалт оруулжээ. Нам Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах, намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулахаар тусгасан гээд намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулах тухай заалтыг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэхээр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиар тусгайлан зохицуулж өгчээ