
Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй, ойлгомжтой, хүртээмжтэй болгоход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, технологи, хиймэл оюун ухааны боломжийг ашигласан бодит шийдлүүдийг хөгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сан, Анрид медиатай хамтран зохион байгуулж буй “Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн үе шат өнөөдөр /2026.09.25/ эхэллээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар оролцож, нийт 32 багаас шалгарч үлдсэн 10 багийн оролцогчдод амжилт хүсэж,”Нээлттэй парламент” хакатоны зорилго, ач холбогдлын талаар оролцогч залуустай санал бодлоо нээлттэй солилцов. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, хууль тогтоох дээд байгууллагын тэргүүнээр сонгогдсон эхний өдрөөсөө л хууль тогтоох дээд байгууллагыг илүү нээлттэй, иргэдэд ээлтэй, ил тод болгож, гишүүдийн ёс зүй, сахилга бат, хариуцлагыг эрс дээшлүүлэх зорилтыг тэргүүн зэрэгт дэвшүүлж, “Нээлттэй парламент” хөтөлбөрийг санаачлан ажиллаж байгаагаа онцолсон.
"Нээлттэй парламент" хөтөлбөрийн хүрээнд бодит ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оны 06 дугаар сарын 30-нд “Нээлттэй парламент” танхимыг албан ёсоор нээсэн. Өмнө нь иргэд Төрийн ордонд орж, сонгосон гишүүнтэйгээ уулзахын тулд шалган нэвтрүүлэх, зөвшөөрөл авах гээд олон шат дамжлага, хүндрэлтэй нүүр тулдаг байв. Өнөөдөр иргэд өөрсдийн сонгосон төлөөлөлтэйгөө болон УИХ-ын Тамгын газрын мэргэжилтнүүдтэй ямар нэгэн саадгүй, чөлөөтэй уулздаг бодит танхимтай болсон гэдгийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ярианхаа эхэнд хэллээ. Үргэлжлүүлэн өнгөрсөн хаврын чуулганаар гишүүдийн ирц, санал хураалтын үр дүнг бүрэн цахимжуулж, олон нийтэд нээлттэй болгосныг дурдаад УИХ-ын гишүүн хэзээ, хэдэн цагт ажилдаа ирсэн, хэн нь хоцорч, хэн нь тасалж эсвэл томилолттой байгааг, мөн ямар хууль дээр хэрхэн санал өгснийг иргэд бодит цагийн горимоор шууд хянах боломж бүрдсэн болохыг тэмдэглэв.
Түүнчлэн “E-Mongolia” системд “Улсын Их Хурал таныг сонсож байна” цэсийг шинээр нээснээр одоогийн байдлаар 700 гаруй иргэнээс ирсэн санал, хүсэлтийг шийдвэрлэх явц үргэлжилж буйг танилцуулсан. Мөн дээр дурдсан зарчмын хүрээнд парламентын сайтын шинэчилсэн хувилбар бэлэн болоод байгаа бөгөөд Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгоход “Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлтэд оролцож буй 10 багийн залуусын шийдэл, оролцоо чухал ач холбогдолтой хэмээн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт онцлоод, оролцогчдод амжилт хүслээ.
Шалгарсан 10 баг өнөөдрийн 09:00 цагаас эхлэн парламентын үйл ажиллагаатай холбоотой бодит асуудлууд дээр ажиллаж, 24 цагийн дотор технологийн шийдлийн ажиллах эх загвар боловсруулна. Хөгжүүлэлт 2026 оны есдүгээр сарын 26-ны 09:00 цаг хүртэл үргэлжилж, багууд бүтээлээ шүүгчдийн багт хүлээлгэн өгөх юм. Оролцогч багуудын шийдэл парламентын мэдээллийг иргэдэд илүү ойлгомжтой хүргэх,иргэдийн санал хүсэлт, оролцоог үр дүнтэй боловсруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн мэдээллийг хүртээмжтэй болгох, парламентын дотоод ажиллагааны гар процессыг технологиор хөнгөвчлөх зэрэг үндсэн чиглэлд төвлөрч байна.
Багуудаас 24 цагийн хугацаанд бэлэн бүтээгдэхүүн гаргахыг шаардахгүй. Харин тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэж болохыг бодитоор харуулах, цааш хөгжүүлэх боломжтой эх загвар, модуль, функц эсвэл туршилтын шийдэл боловсруулах юм. Хөгжүүлэлтийн үеэр оролцогчид парламентын үйл ажиллагаа, технологи, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, өгөгдөл, хиймэл оюун зэрэг чиглэлийн мэргэжилтнүүдтэй ажиллаж, өөрсдийн шийдлээ бодит хэрэгцээ, процесс болон ашиглах боломжтой өгөгдөлтэй тулган хөгжүүлнэ. Мөн хиймэл оюуныг ашигласан шийдлүүдэд зөвхөн техникийн боломжийг бус өгөгдлийн эх үүсвэр, нууцлал, аюулгүй байдал, хүний хяналт болон хариуцлагатай хэрэглээг хамтад нь авч үзэх зарчим тавигдаж байна. “Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн шилдгүүд маргааш (2026.09.26) тодорно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ТЕХНОЛОГИ, НОУ-ХАУ НУТАГШУУЛАХ ЗЭРЭГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
“Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлт эхэллээ
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа9-23, 13:52
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9-23, 13:49
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9-23, 13:42
Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана9-15, 20:45
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА А.Л.ОВЕРЧУКТАЙ УУЛЗЛАА9-14, 20:45
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ8-6, 0:00
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ШИНЭ 100 ЖИЛИЙН ӨНГИЙГ ТОДОРХОЙЛОХ ТҮҮХЭН МӨЧ АЙСУЙ7-24, 19:25
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа7-6, 16:25
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, КОЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нар төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа7-1, 22:09
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа7-1, 10:37
УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ6-30, 16:54
Эзэн Богд Чингис хааны шүтээн, Төрийн тугандаа хүндэтгэл үзүүллээ6-23, 4:48
Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов6-23, 4:36
Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов6-23, 4:33
УИХ-ын дарга С.Бямбацогт ОУВС-гийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6-22, 17:45
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа6-20, 0:26
“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав6-17, 23:23
“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв6-17, 23:21
Долдугаар сарын нэгнээс эхлэн скүүтер, мопедтэй холбоотой харилцааг хэрхэн зохицуулахаар хуульчилсан бэ?6-17, 18:34
УИХ-ын дарга Шүүхийн сахилгын хорооны гишүүдтэй уулзаж, шүүхийн шинэчлэл, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо6-10, 23:37
УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6-8, 20:48
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа6-3, 14:16
Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталж, хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ6-2, 21:23
ХХНББХ: Ажлын хэсэг байгуулах тухай тогтоол баталж, ЭМДҮЗ-ийн тайланг хэлэлцлээ6-2, 20:10
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр шаардлага хангасан 12 иргэнийг бүртгэв5-31, 16:48
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5-29, 14:07
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй5-27, 12:19
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог5-21, 23:48
ИРГЭДИЙН ХУВЬЦАА БОЛОН НОГДОЛ АШИГ ӨВЛӨХ ЭРХИЙГ НЭЭЛЭЭ5-19, 21:01
Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна5-11, 0:43
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав4-29, 19:39
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа4-27, 3:11
Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын асуулгын цагаар авлигын асуудлыг хөндлөө4-24, 3:15
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны хуралдаануудыг удирдав4-23, 3:23
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо4-23, 3:18
Сэтгэгдэл