
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.10.08/ 53.1 хувийн ирцтэйгээр 12:21 цагт хуралдаж эхэлсэн. Байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр товлосныг Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал танилцуулав.
Тус хороо эхлээд УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас Монголбанкны Ерөнхийлөгчид хандсан Инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариуг хэлэлцлээ. Гишүүн асуулгаараа нийт найман чиглэлээр тайлбар, мэдээлэл авахаар ирүүлжээ.
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, асуулгын хариуг 58 хуудас бүхий албан тоотоор хүргүүлсэнээ товчлон танилцуулав. (Асуулгын хариуг унших) Тэрбээр, 2026 оны долдугаар сарын байдлаар инфляц 13 хувьд хүрсэн. Үүний 50 хувь нь мах, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүний үнэ өсөлттэй холбоотой бол дэлхий нийтийн геополитикийн хурцадмал байдлын нөлөөний улмаас шатахууны үнэ нэмэгдсэн. Төв банк үнийн өсөлтөд нөлөөлж чадахгүй ч үнэ хөөрөгдөхөөс хамгаалж наймдугаар сард бодлогын хүү болон заавал байлгах нөөцийн хувийг огцом чангаруулах арга хэмжээ авсан гэв. Түүнчлэн эдгээр асуудал нь гэнэт үүссэн асуудал бус өнгөрсөн 15 жилийн хугацаанд хуримтлагдсан зүйл гэдгийг тоймлон илтгэлээ. Цаашид инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах зорилт тавьсан. Монголбанкны төсөөллөөр намар махны нийлүүлэлт нэмэгдэж, ургац хураалттай холбоотойгоор хүнсний бүлгийн инфляц саарах төлөвтэй байна. Гэхдээ цалингийн өсөлтөөс үүдэх эрэлтийн дарамт, шатахууны эрсдэл өндөр хэвээр байгаа тул инфляц зорилтот түвшинд буцаж орох хүртэл мөнгөний хатуу бодлого тууштай баримтлахаа илэрхийллээ.
Удаан хугацаанд их хатуу мөнгөний бодлоготой явсан учраас иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүндрэл учруулсан хэмээн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар шүүмжилж, тодруулав. Тэрбээр зээлийн хүү өндөр байгаа нь бизнес эрхлэхэд сөргөөр нөлөөлж байна гэсэн бол УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар, иргэдээ бодсон шийдэл, шийдвэр гаргах талаар хөндөж асуулаа.
Монголбанкны Ерөнхийлөгчөөс гишүүдийн асуултад хариулж, үүссэн нөхцөл байдлыг танилцуулахдаа, үрлэн алтыг иргэд Монголбанкаас худалдан авах боломжтой болсон тухай дурдав.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Г.Лувсанжамц, Б.Пунсалмаа нар асуулгын хариутай холбогдуулан асууж, байр суурь илэрхийлсэн.
Улс орны бодлого нэгдмэл байх учиртайг, Засгийн газраас иргэдийн орлогыг хамгаалахаар, Монголбанк мөнгөний хатуу бодлого баримталж байгааг уялдуулж, сонсгол хийх саналыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр гаргав. Эдийн засгийн байнгын хороо сонсгол зохион байгуулах эсэхээр хариу өгөхөө тус Байнгын хорооны дарга Б.Заяабал илэрхийллээ. Үргэлжлүүлэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Төсвийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, 2027 оноос эхлэх тодотголтой Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрт 850 гаруй мянган төгрөг оногдохоор байгааг өөр зүйлд зарцуулахгүй, хасаж танаж болохгүйг, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, хүүхдийн хоолны агууламж, чанарт нөлөөлөхгүйгээр төсөвлөх, УИХ-ын гишүүн П.Батчимэг төсвийн сахилга хариуцлагыг сануулж, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар баталсан хуулийг хэрэгжүүлэхгүй байгааг сануулж, асуув.
Ирэх оны төсвийг хэлэлцэх үед сайдууд ирээгүй учраас хэлэлцэхийг хойшлуулах, салбар бүрт хэмнэлт бус тэлэлт оруулж ирснийг УИХ-ын гишүүн М.Энхцэцэг тодруулж, бусад гишүүнтэй санал нэгдэж байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Ш.Бямбасүрэн нар төсөвт холбогдох сахилга хариуцлагыг сайжруулах асуудлыг хөндөв. Хүний эрхийн мэдрэмжтэй төсөвлөлтийг төлөвшүүлж, төрийн бүх байгууллага хүний эрхэд суурилсан үйлчилгээг хэрэгжүүлэх учиртай хэмээн УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал сануулав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
ЭЗБХ:Инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариуг хэлэлцлээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “АЙЧИ НАГОЯА-2026” НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ БАГ ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЛЭЭ9-28, 16:33
УИХ АРД ТҮМНИЙ ТӨСВИЙГ АРД ТҮМНЭЭРЭЭ ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙНА9-28, 16:27
“Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлт эхэллээ9-25, 14:14
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа9-23, 13:52
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9-23, 13:49
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа9-23, 0:17
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ТЕХНОЛОГИ, НОУ-ХАУ НУТАГШУУЛАХ ЗЭРЭГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ9-22, 18:21
Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана9-15, 20:45
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА А.Л.ОВЕРЧУКТАЙ УУЛЗЛАА9-14, 20:45
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ8-6, 0:00
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ШИНЭ 100 ЖИЛИЙН ӨНГИЙГ ТОДОРХОЙЛОХ ТҮҮХЭН МӨЧ АЙСУЙ7-24, 19:25
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа7-6, 16:25
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, КОЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нар төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа7-1, 22:09
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа7-1, 10:37
УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ6-30, 16:54
Эзэн Богд Чингис хааны шүтээн, Төрийн тугандаа хүндэтгэл үзүүллээ6-23, 4:48
Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов6-23, 4:36
Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов6-23, 4:33
УИХ-ын дарга С.Бямбацогт ОУВС-гийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6-22, 17:45
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа6-20, 0:26
“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав6-17, 23:23
“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв6-17, 23:21
Долдугаар сарын нэгнээс эхлэн скүүтер, мопедтэй холбоотой харилцааг хэрхэн зохицуулахаар хуульчилсан бэ?6-17, 18:34
УИХ-ын дарга Шүүхийн сахилгын хорооны гишүүдтэй уулзаж, шүүхийн шинэчлэл, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо6-10, 23:37
УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6-8, 20:48
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа6-3, 14:16
Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталж, хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ6-2, 21:23
ХХНББХ: Ажлын хэсэг байгуулах тухай тогтоол баталж, ЭМДҮЗ-ийн тайланг хэлэлцлээ6-2, 20:10
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр шаардлага хангасан 12 иргэнийг бүртгэв5-31, 16:48
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5-29, 14:07
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй5-27, 12:19
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог5-21, 23:48
ИРГЭДИЙН ХУВЬЦАА БОЛОН НОГДОЛ АШИГ ӨВЛӨХ ЭРХИЙГ НЭЭЛЭЭ5-19, 21:01
Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна5-11, 0:43
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав4-29, 19:39
Сэтгэгдэл