Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог

Нийтлэл   Улс төр   Нийгэм 23:48 , 2026-5-21

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзлаа.

Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, эрүүл, чанартай хоол үйлдвэрлэх, иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарыг тэтгэх, үндэсний идээ, ундааны соёлыг хадгалах, түгээх үүргээ нэр төртэй гүйцэтгэж, олон арван ажлын байр бий болгож байгаа үе үеийн хамт олонд талархал илэрхийллээ.

Тэрбээр өнгөрсөн он жилүүдэд хийсэн ажил, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Хоол үйлдвэрлэлийн салбарт 3,200 гаруй аж ахуйн нэгж ресторан, кафе, кофе шоп, цайны газар, баар, лоунж, шөнийн клуб, паб, катеринг үйлчилгээ, сүлжээ түргэн хоол, гудамжны хоол үйлчилгээ, ханган нийлүүлэлтийн сүлжээ, салбарын онцлог бүхий IT, технологийн шийдэл, мэргэжлийн сургалт, зөвлөх үйлчилгээ зэрэг 20 гаруй чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Цаашид бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, салбарын оролцоог нэгтгэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг  өргөжүүлэхийг зорьж байгааг Монголын ресторан, зоогийн газрын холбооны Ерөнхийлөгч М.Есөнмөнх хэллээ.

Энэ салбар Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.3 хувийг бүрдүүлдэг бөгөөд  борлуулалтын орлого нь 1.8 их наяд төгрөгт хүрч, 48,500 шууд ажлын байр, шууд бусаар 85,000 орчим ажлын байр бий болгодог.

2030 он гэхэд зочлох үйлчилгээний салбарын өсөлтийг 50 гаруй хувиар нэмэгдүүлж, шинээр 25,000 гаруй ажлын байр бий болгож, борлуулалтын орлогыг 1.5 дахин өсгөх зорилт тавьжээ.

Манай айраг исгэх уламжлалт арга, зан үйл ЮНЕСКО-д бүртгэгдсэн. Удахгүй хорхогийг Гиннесийн дэлхийн дээд амжилтад бүртгүүлэхээр төлөвлөсөн байна.

Мэргэжлийн холбоо хоолны өв соёлыг хадгалах, судлах, баримтжуулах, түгээн дэлгэрүүлэх, олон улсад таниулах зорилгоор Үндэсний хоолны судалгаа, хөгжүүлэлт, сургалтын төв байгуулах болжээ.

Энэ нь үндэсний хоолны соёл, зочлох үйлчилгээний салбар, аялал жуулчлал, үндэсний брэнд хөгжихөд чухал ач холбогдолтой гэж Монголын ресторан, зоогийн газрын холбоо үзэж байна.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт үндэсний хэмжээний одны зэрэглэлийн системийг ирэх оноос нэвтрүүлж, эхний ээлжинд ресторан, кофе шоп, баар, үйлчилгээний дөрвөн төрлийг хамруулна.

Салбарын аж ахуйн нэгжүүд олон улсын стандарт, шинэ технологи, үйлчилгээ, мэргэжлийн сургалт нэвтрүүлэхэд гадаад зөвлөх, мастер тогооч, сургалтын багш шаардлагатай байдаг. Иймээс гадаадаас ажиллах хүчин авч ажиллуулах асуудлыг либералчлах нь зүйтэй гэж үзжээ.

Мөн цагийн ажилтан, оюутан болон тэтгэврийн насны хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих, татварын орчны шинэчлэл хийх, импорт, хил, гаалийн зөвшөөрөл болон хяналт шалгалтын давхардлыг бууруулах нь зүйтэй гэж салбарынхан хэлж байлаа.

Хоол үйлдвэрлэл болон зочлох үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүд  ирэх намар болох COP17 бага хурлын үеэр нэгдсэн зохион байгуулалтад орж үйлчилгээ үзүүлэх юм байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн “Блью мон” ХХК-ийн Нийтийн хоолны нэгтгэлийн захирал Болдын Цогзулд Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “АЙЧИ НАГОЯА-2026” НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ БАГ ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЛЭЭ9-28, 16:33УИХ-ын гишүүд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг тойрогтоо өрнүүлж байна9-28, 16:27“Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлт эхэллээ9-25, 14:14Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа9-23, 13:52Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9-23, 13:49НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9-23, 13:42УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9-23, 0:20Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа9-23, 0:17ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ТЕХНОЛОГИ, НОУ-ХАУ НУТАГШУУЛАХ ЗЭРЭГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ9-22, 18:21УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9-22, 15:13Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана9-15, 20:45ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА А.Л.ОВЕРЧУКТАЙ УУЛЗЛАА9-14, 20:45УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ8-6, 0:00МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ШИНЭ 100 ЖИЛИЙН ӨНГИЙГ ТОДОРХОЙЛОХ ТҮҮХЭН МӨЧ АЙСУЙ7-24, 19:25УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа7-6, 16:25УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, КОЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нар төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа7-1, 22:09“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа7-1, 10:37УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ6-30, 16:54Эзэн Богд Чингис хааны шүтээн, Төрийн тугандаа хүндэтгэл үзүүллээ6-23, 4:48Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов6-23, 4:36Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов6-23, 4:33УИХ-ын дарга С.Бямбацогт ОУВС-гийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6-22, 17:45УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа6-20, 0:26“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав6-17, 23:23“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв6-17, 23:21Долдугаар сарын нэгнээс эхлэн скүүтер, мопедтэй холбоотой харилцааг хэрхэн зохицуулахаар хуульчилсан бэ?6-17, 18:34УИХ-ын дарга Шүүхийн сахилгын хорооны гишүүдтэй уулзаж, шүүхийн шинэчлэл, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо6-10, 23:37УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6-8, 20:48УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа6-3, 14:16Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталж, хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ6-2, 21:23ХХНББХ: Ажлын хэсэг байгуулах тухай тогтоол баталж, ЭМДҮЗ-ийн тайланг хэлэлцлээ6-2, 20:10ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр шаардлага хангасан 12 иргэнийг бүртгэв5-31, 16:48Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5-29, 14:07Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй5-27, 12:19Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог5-21, 23:48ИРГЭДИЙН ХУВЬЦАА БОЛОН НОГДОЛ АШИГ ӨВЛӨХ ЭРХИЙГ НЭЭЛЭЭ5-19, 21:01Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна5-11, 0:43Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав4-29, 19:39Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа4-27, 3:11Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын асуулгын цагаар авлигын асуудлыг хөндлөө4-24, 3:15