Шинэ мэдээ

О.Бямбадэлгэр: Манай улс 2012 оноос хойш хуурамч шатахуун борлуулж байна2-р сарын 26МАН-ын Нарийн бичгийн даргаар МИАТ-ын дэд захирал асан Н.Энхбаатар яригдаж байна2-р сарын 26Хуучирсан дарга нартай, элэгдсэн технологитой “Эрдэнэт” үйлдвэр2-р сарын 26ИНЕГ-ын дарга нарын эмх замбараагүй байдлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та мэдэж байгаа юу-22-р сарын 26Биеэ үнэлэгч авсан гэх бичлэгт холбогдсон П.Чулуунбаатарыг ажлаас нь халжээ2-р сарын 26Л.Оюун-Эрдэнэ Н.Түвшинбаярыг зөвлөхөө болголоо2-р сарын 26С.Эрдэнийн удирдсан АН дөрвөн НБДаргатай боллоо2-р сарын 26Сү.Батболд төрөөс төрсөн Монголын тэрбумтан биш, дэлхийн толгой баячуудын нэг болсон уу?2-р сарын 25Сү.Батболд: Х.Баттулгыг шүүхэд өгсөн, нэр төрөө сэргээлгэх болно2-р сарын 25Ерөнхийлөгчийн сонгуульд ажиллах төрийн албан хаагчдыг ирэх даваа гаригт бүртгэж эхэлнэ2-р сарын 25Халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, хяналтаа чангатгахыг үүрэг болгов2-р сарын 25Б.Баасанцогт: Тэнд уулзалт болохыг мэдэж, зориуд бичиж, цацаж байгаа нь гүйцэтгэх ажиллагаа явуулсныг нотолж байна2-р сарын 25УОК: Батлан хамгаалах салбарын алба хаагчдыг АстраЗенека вакцинаар дархлаажуулж эхэллээ2-р сарын 24Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль бус гүйцэтгэх үйл ажиллагааг цэгцлэх үүрэг ХЗДХЯ, ТЕГ, ЦЕГ-т өглөө2-р сарын 22Вакцинд итгэх асуудлын хувьд2-р сарын 20МАХН Ерөнхийлөгчийн, МАН УИХ-ын нөхөн сонгуульд оролцохгүй байх хувилбар2-р сарын 18"Ковид-19"-ийн тархалтын түвшин тогтоох, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх түр журам хэрэгжинэ2-р сарын 16Засаг дарга Д.Сумъяабазар:Нийслэл хот цаашид ч иргэдээ сонсож ажиллана2-р сарын 16Б.Жаргалсайхан: Нийгэм, эдийн засаг, улс төрийн эрс шинэчлэлийг Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар хийх хэрэгтэй2-р сарын 16Болж бүтэж байгаа ажил салбар гэж байна уу, нэрлээдэх2-р сарын 16Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрөөс “Ковид-19”-ийн вакцин татаж авах ажил эхэллээ2-р сарын 16Т.Баярхүү: Сү.Батболд, С.Баяр, Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж тэргүүтнүүд бүгд гэсгээгдэнэ...2-р сарын 162222 УАР улсын дугаар хамгийн өндрөөр буюу 52,6 сая төгрөгөөр үнэлэгдлээ2-р сарын 16Монгол орон ядарсан орон биш ээ2-р сарын 16Төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээн доторх төрийн бодлого2-р сарын 16Д.Мужаан: Суурь салбарыг эрчимтэй хөгжүүлэх ёстой2-р сарын 16“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр халдварын 26 тохиолдол бүртгэгджээ2-р сарын 16Нам нь намаараа, төр нь төрөөрөө явах цаг болсон2-р сарын 16Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины эхний тунг тариулж, ард түмнээ уриална гэжээ2-р сарын 16Ковакс: Вакциныг энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөжээ2-р сарын 16

Тодруулга

Хяналт, шалгалтад 726 боловсролын байгууллагыг хамруулав2020, 6 сар 9. 12:04

Онцгой байдлын байгууллагаас боловсролын байгууллагад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгууллаа

Интернэтээр захиалга авч, хаягаар нь архи хүргэх тохиолдол ихэсчээ2017, 1 сар 18. 14:50

Баянгол дүүрэгт энэ сарын 16-нд буюу өчигдөр таван иргэн хордож амиа алдсан. Тэдний амиа алдсан шалтгаан нь архинаас болсон байж болзошгүй гэж үзээд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор энэ сарын 20-ны өдрийг дуустал архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг бүрэн хориглох шийдвэр гаргасан. Гэвч зарим иргэд өчигдрөөс эхлэн архийг нууцаар худалдан борлуулж эхэлжээ

Гэмт хэргийн улмаас 11257 хүн гэмтэж, 880 хүн нас баржээ2017, 1 сар 18. 10:56

Улсын хэмжээгээр өнгөрсөн онд 27167 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оноос 2.1 хувиар буурсан үзүүлэлт аж. Ийнхүү гэмт хэргийн тоо буурахад аж ахуйн эсрэг 56.3 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 11.3 хувиар, нийгмийн аюулгүй байдлын эсрэг 9.3 хувиар, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 27.6 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2016 онд өмнөх оноос 15.2 хувиар, бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 28.1 хувиар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 7 хувиар, согтуугаар үйлдэгдсэн хэрэг 6.6 хувиар буурчээ

Аюулт үзэгдэл, ослын улмаас 43.1 тэрбум төгрөгийн хохирол учирчээ2017, 1 сар 18. 10:25

Өнгөрсөн онд аюулт үзэгдэл, ослын тохиолдол 4381 болж, өмнөх оноос 19.2 хувиар буурчээ. Мөн объектын түймэр 3710 удаа гарч, өмнөх оноос 18.7 хувиар буурсан байна. Мал, амьтны халдварт галзуу өвчин 81 удаа, хонины цэцэг өвчин 126 удаа бүртгэгдэж, аюулт үзэгдэл, ослын улмаас 230 хүн амь насаа алдаж, 1059.4 мянган толгой мал, тэжээвэр амьтан хорогдлоо. Амь насаа алдсан хүний тоо өмнөх оноос 14.1 хувиар өссөн байна

Хохирогчид архины шил, лааз цуглуулж амжиргаагаа залгуулдаг байжээ2017, 1 сар 17. 16:25

Нийслэлийн Баянгол дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундаанаас хордон 5 хүн нас барсан. Талийгаачдын архи уусан гэгдэх газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 24-нд үйлдвэрлэсэн “Найрсаг” архины шил болон цэвэрлэгч шингэн "Гайхмаараа”-ийн сав олдсон гэдгийг эх сурвалж мэдээлээд байгаа

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өсчээ2017, 1 сар 17. 14:00

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд өнгөрсөн оны 12 дугаар сарын эцэст 46.8 мянга болсны 34.4 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, үлдсэн 12.4 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байжээ. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд нь өмнөх оны мөн үеэс 1.6 мянган хүнээр, өмнөх сараас 1 мянган хүнээр өсч 34.4 мянга болсон бөгөөд эдгээрийн 17.8 мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12 мянга нь Улаанбаатарт, 8.4 мянга нь Хангайн бүсэд, 5.7 мянга нь Тoвийн бүсэд, 5.5 мянга нь Баруун бүсэд, 2.8 мянга нь Зүүн бүсэд байгаа юм байна. Харин аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2016 онд ажилгүй 117.1 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 21.0 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 94.4 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна

Нийт мотоциклын 90 орчим хувийг Хятад мотоцикл эзэлж байна2017, 1 сар 16. 17:44

Сүүлийн үед мотоциклтой холбоотой осол ихээр гарах болсон. Тодруулбал, Мотоцикль нь зориулалтаасаа хамааран засмал замын, бартаад замын, уралдааны зэрэг олон төрөл байдаг. Харин манай улсын хувьд хөдөө орон нутагт хэрэглэж байгаа мотоциклийн дийлэнх нь засмал замд зориулагдсан, хайлшин обудтай байгаа нь энэ төрлийн зам тээврийн осол, хэрэг гарах гол шалтгаан нөхцөл болж байгаа юм. Гэтэл манай иргэд дээрх мотоциклийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, нас харгалзахгүй, даац хэтрүүлэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон бүрэн бус техник хэрэгсэлтэй улирал харгалзахгүйгээр, шороон замд, тэрч бүү хэл малын бэлчээрт, унаж хэрэглэж байгаа нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлж байна. Учир нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклийн хайлшин обуд нь цохилтын хүчийг сарниулахгүйгээр шууд бутрах өндөр аюултай байдаг

Гар аргаар алт олборлож байсан хоёр хүн амиа алджээ2017, 1 сар 16. 12:50

Архангай аймагт гар аргаар алт олборлож байсан хоёр иргэн гарагт амиа алджээ. Тодруулбал, энэ сарын 13-нд буюу өнгөрсөн баасан гарагт тус аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Буданттээл гэх газарт Э, Т нарын ухаж байсан нүхнийх нь хажуугаар хиймэл нуурын ус нэвчин орсны улмаас цооног усаар дүүрч, тэд амиа алдсан байна. Талийгаач Э 26 настай, Т 28 настай бөгөөд хоёул Орхон багийн харъяат байжээ

1,6 -гаар төгссөн бол энэ сард татвараа төлөөрэй2017, 1 сар 16. 8:56

Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлийн албан татвар, төлбөр хураах ажлыг энэ сарын 9-нөөс эхлүүлсэн. Ирэх тавдугаар сарын 31-н хүртэл үргэлжилнэ

Орчин үеийн цагдаагийн байгууллагын хөгжлийн эхэн үе (1921-1924 он)2017, 1 сар 14. 11:54

Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газраас мэдээлж байна. Монгол Ардын Намын Төв Хорооны тэргүүлэгчид болон хошуу, шавь, ардын төлөөлөгчид 1921 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж, “Монгол ардын засгийн хэргийг бүгд захиран шийтгэх газар” буюу Ардын түр засгийн газрыг байгуулж, тус засгийн газрын шийдвэрээр 1921 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монгол ардын журамт цэрэг Хиагт хотыг хятадын гамин цэргээс чөлөөлсөн билээ.  1921 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Журамт цэрэг Хиагтыг чөлөөлж, хувьсгалт хэв журам, энх амгалан байдлыг сахиулах үүрэг бүхий сэргийлэх цэргийн салааг байгуулж, салааны дарга бөгөөд Хиагт хотын комендатаар Лаварын Дэмбэрэлийг томилсон байна. Л.Дэмбэрэл нь тухайн цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн хотын хөдөлгөөнийг шөнийн цагт хязгаарлаж, хотод орох, гарах хөдөлгөөнийг хяналтад авах, зэвсэг хэрэгсэл, эзэнгүй эд хөрөнгийг бүртгэн хураан авах, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, хулгайлах үйлдлийг илрүүлэн, таслан зогсоох зэрэг цагдан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлжээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн дуудлагын иргэдэд үйлчлэх тохиолдол ихэсчээ2017, 1 сар 11. 15:23

Замын цагдаагийн албанд нийт 319 дуудлага ирсний 251 зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 4 бүртгэгдэж, 4 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирчээ

Авто машины гэрэлтүүлэх хэрэгсэлд хяналт шалгалт хийж эхэлжээ2017, 1 сар 4. 12:53

Замын цагдаагийн албанаас Улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд Монгол улсын стандарт MNS 4598:2011 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5 дах заалтын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр автомашинд үйлдвэрээс стандартын шаардлагын дагуу тодорхой тоо, хэлбэр, хэмжээ, өнгө бүхий гэрэлтүүлэх хэрэгслүүд дээр нэмэгдлээр болон зориулалт өөрчлөн өөр өнгийн оврын болон улсын дугаарын гэрэл, их гэрэл, гэрэлтүүлүүр байрлуулсан, хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдсан, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл бохирдсон зэрэг зөрчил дутагдлыг арилгах, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр “ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЭЛТҮҮЛЭХ ХЭРЭГСЭЛД ТАВИХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ” нэгдсэн арга хэмжээг зохион явуулж байна. Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5 дах заалт: 5

Сайн дурын даатгал төлөгчид 28 мянга 800 төгрөг төлнө2017, 1 сар 4. 9:12

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг болсонтой холбогдуулан Сайн дурын даатгал төлөгчид гэрээгээ шинэчлэх шаардлагатай гэдгийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар (ЭМНДЕГ)-аас мэдэгдэв. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байхад 23 мянга 40 төгрөг сайн дураараа төлж байсан даатгуулагчид энэ сарын 01-нээс 28 мянга 800 төгрөг төлөх болсон. Тиймээс сайн дураараа даатгал төлөгчдийг харьяа дүүргийнхээ ЭМНДХ-т хандаж гэрээгээ шинэчлэн байгуулах шаардлагатай болж байгаа юм. Сайн дурын даатгалд хамрагдсанаар өндөр насны, хөгжлийн бэрхшээлийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, оршуулгын тэтгэмж, сувилалын хувьсах зардал зэргийг авах боломж бүрдэнэ. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд 94 мянга 515 иргэд сайн дурын даатгалд хамрагдсан бөгөөд жил ирэх тусам тогтвортой өсч байна

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2021 он. DEED.MN