
Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа өнөөдөр (2026.11.11) “Нээлттэй парламент” уулзалтын танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлт, тулгамдсан асуудлыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр иргэдийн санал, хүсэлтийн дагуу ийнхүү тус танхимд хоёр дахь удаагаа ажилласан юм.
Уулзалтад нийт 14 иргэн оролцож, хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн үйлчилгээний хүртээмж, эрүүл мэнд, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн үйлчилгээтэй холбоотой асуудлаар санал хүсэлтээ уламжилж, байр сууриа илэрхийллээ.
Мөн уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа хууль тогтоох үйл ажиллагааны явц, Улсын Их Хурлаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, иргэдийн оролцоог хангах арга хэмжээний талаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонссон юм.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Ш.Төмөр “Нээлттэй парламент” уулзалтын танхимын үйл ажиллагааг сайшааж, Улсын Их Хурлын гишүүдтэй шууд уулзан санал бодлоо солилцох боломж бүрдсэн нь парламент болон иргэдийн харилцааг ойртуулахад чухал ач холбогдолтой байгааг онцоллоо.
Түүнчлэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн Ц.Хэрлэн “Нээлттэй парламент” уулзалтын танхим нь иргэдийн үзэл бодол, санал хүсэлтийг хууль тогтоох байгууллагад шууд уламжлах боломжийг бүрдүүлж, парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй хүргэхэд бодит хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв.
Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа уулзалтаар иргэдээс гаргасан санал хүсэлтийг хууль тогтоох үйл ажиллагаанд тусгахын зэрэгцээ холбогдох байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Улсын Их Хурлын “Нээлттэй парламент” бодлогын хүрээнд иргэд урьдчилан бүртгүүлэх, цаг товлох шаардлагагүйгээр Улсын Их Хурлын гишүүдтэй биечлэн уулзаж, санал хүсэлтээ уламжлах боломж бүрдсэн. Энэхүү арга хэмжээ нь парламентын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хууль тогтоох үйл ажиллагаанд олон нийтийн санал бодлыг тусгахад чиглэж байна.
Өнгөрөгч зургаадугаар сарын 30-ны өдрөөс хойш “Нээлттэй парламент” уулзалтын танхимд нийт 23 Улсын Их Хурлын гишүүн ажиллаад байна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн ажлын тайлан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
ЭЗБХ:Инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариуг хэлэлцлээ10-8, 18:04
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “АЙЧИ НАГОЯА-2026” НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ БАГ ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЛЭЭ9-28, 16:33
УИХ АРД ТҮМНИЙ ТӨСВИЙГ АРД ТҮМНЭЭРЭЭ ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙНА9-28, 16:27
“Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлт эхэллээ9-25, 14:14
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа9-23, 13:52
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9-23, 13:49
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9-23, 13:42
УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9-23, 0:20
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа9-23, 0:17
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ТЕХНОЛОГИ, НОУ-ХАУ НУТАГШУУЛАХ ЗЭРЭГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ9-22, 18:21
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9-22, 15:13
Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана9-15, 20:45
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА А.Л.ОВЕРЧУКТАЙ УУЛЗЛАА9-14, 20:45
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ8-6, 0:00
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ШИНЭ 100 ЖИЛИЙН ӨНГИЙГ ТОДОРХОЙЛОХ ТҮҮХЭН МӨЧ АЙСУЙ7-24, 19:25
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа7-6, 16:25
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, КОЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нар төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа7-1, 22:09
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа7-1, 10:37
УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ6-30, 16:54
Эзэн Богд Чингис хааны шүтээн, Төрийн тугандаа хүндэтгэл үзүүллээ6-23, 4:48
Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов6-23, 4:36
Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов6-23, 4:33
УИХ-ын дарга С.Бямбацогт ОУВС-гийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6-22, 17:45
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа6-20, 0:26
“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав6-17, 23:23
“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв6-17, 23:21
Долдугаар сарын нэгнээс эхлэн скүүтер, мопедтэй холбоотой харилцааг хэрхэн зохицуулахаар хуульчилсан бэ?6-17, 18:34
УИХ-ын дарга Шүүхийн сахилгын хорооны гишүүдтэй уулзаж, шүүхийн шинэчлэл, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо6-10, 23:37
УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6-8, 20:48
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа6-3, 14:16
Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталж, хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ6-2, 21:23
ХХНББХ: Ажлын хэсэг байгуулах тухай тогтоол баталж, ЭМДҮЗ-ийн тайланг хэлэлцлээ6-2, 20:10
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр шаардлага хангасан 12 иргэнийг бүртгэв5-31, 16:48
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5-29, 14:07
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй5-27, 12:19
Сэтгэгдэл