УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг АН-ын сонгуулийн штабын ерөнхий менежерээр томилжээ. Тэрбээр 2016 онд Завхан аймгаас сонгогдон УИХ-ын гишүүн болсон бөгөөд энэ удаагийн сонгуулийг өнжихөөр болоод байгаа юм. УИХ-ын гишүүн Я.Санжмятав "2020 оны УИХ-ын сонгууль хүч тэнцвэргүй нөхцөлд эхэлж байна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэв. Уг асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Энхманлай танилцуулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт бичил цэцэрлэг, ногоон байгууламжийг шинээр байгуулах, ногоон байгууламж бүхий газруудын арчлалт хамгаалалтыг сайжруулахаар 2019 онд 126 тогтоолоор 32 байршил баталсан байдаг
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.09) хуралдаанаар “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн ажиллах журам батлах тухай” Байнгын хорооны 2019 оны 02 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Ё.Мөнхбаатар танилцуулсан. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн төсвийг УИХ-ын төсвийн бүрэлдэхүүнд баталж зарцуулалтыг УИХ-ын төсвийн ерөнхий менежерийн хувьд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргын албан ёсны хүсэлтээр зориулалтын дагуу зарцуулж байгаа билээ. Төсвийн энэхүү харилцааг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааны журамд тусгаж эрхзүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байгаа талаар УИХ-ын Тамгын газраас хүсэлт гаргасны дагуу тус Зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан байна
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.28) хуралдаан 10 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэв. Эхлээд Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа. Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийг 1998 оны 07 дугаар сарын 18-нд Италийн Ром хотноо баталж, 2002 оны 07 дугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар “Өвсний үндэс” хөтөлбөрийн мөнгөөр ажилчдаа АНУ-д зугаалуулсан баримт өнгөрөгч зургадугаар сард дэлгэгдэж байв. Тэгвэл Н.Наранбаатартай холбоотой бас нэгэн ноцтой мэдээллийг Даланзадгад сумын ИТХ-ын дарга Ц.Бат-Эрдэнэ олон нийтэд дэлгэв. Түүний хэлснээр, Засаг дарга Н.Наранбаатар нь аймгийнхаа сургуулийн сурагчдаас 40 сая төгрөг харамласан мөртлөө Татварын хэлтсийнхээ даргад зориулж татвар төлөгчдийн 200 сая төгрөгөөр машин авч өгөх асуудлыг бүлгийн хурал дээрээ танилцуулж, баталж өгөхийг гишүүддээ үүрэгдсэн байна. Хоёрдугаар сургуулийн захирал н.Гэрэлт-Од нь сургуулийнхаа нэг танхимыг тохижуулахад шаардлагатай 40 сая төгрөгийг төсөвлөж өгөхийг маш удаан хугацаанд аймгийнхаа удирдлагуудаас хүсчээ. Гэтэл хүүхдүүдийн хөгжилд мөнгө өгөөгүй мөртлөө хурган даргадаа зориулж өндөр үнэтэй машин авах гэсэн Засаг даргын энэхүү үйлдлийг намын зарим гишүүн нь шүүмжлэхэд намаас нь хөөнө хэмээн дарамталжээ. Түүний дарамтанд Даланзадгад сумын ИТХ-ын дарга Ц.Бат-Эрдэнэ өртөж, МАН-аас хөөгдсөн байна. Энэ талаар Ц.Бат-Эрдэнээс тодруулахад “Би 1998 оноос хойш МАН-ын гишүүнээр ажилласан
Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уулзлаа. Орон нутагт өвөлжилт ямархуу байгаа, тулгарч байгаа бэрхшээл, хүндрэлүүдийн талаар санал солилцож ЗГХЭГ-ын зүгээс шаардлагатай бүх талын бодлогын дэмжлэгийг үзүүлэхээ энэ үеэр илэрхийлсэн юм
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: “Саарал жагсаалтаас гарахын тулд эхний хуулиудаа батлаад байна гэж байна. Миний ойлгож байгаагаар хэдэн хуульд өөрчлөлт оруулаад хууль баталснаар саарал жагсаалтаас гарахгүй
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ЗАЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНД УЛСЫН ИХ ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ Эрхэм хүндэт Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбат, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүд ээ! Та бүхэнд Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн баярын мэндийг мэндчилье! Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу гурван хэлэлцүүлгээр шийдвэрлэж, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гардуулж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал санаачилга сүүлийн 10 гаруй жил идэвхтэй өрнөж, 4 парламент дамжсан. Энэ удаагийн Улсын Их Хурал энэхүү үйл хэргийг 3 жилийн турш өрнүүлж, 5 сарын турш буюу 158 хоног тасралтгүй хэлэлцэж, баталлаа. Монголын ард түмэн, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид гээд нийт нийгмийн өргөн төлөөллийг хамарсан уулзалт, ярилцлага, танилцуулга, хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулж, санал нэг бүрийг нухацтай авч үзлээ. Түүнчлэн үндэсний зөвшилцлийн тунхаг гэж хэлж болох дээд баримт бичиг учраас хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлаас шаардлагатай арга хэмжээг авч, ойлголцлыг эрхэмлэж ажилласан. Иргэд, олон нийт болон Монгол Улсын Ерөнхийлөгч, парламентад суудалтай Ардчилсан Нам, бусад улс төрийн хүчнүүдээс ирүүлсэн төсөл, саналууд нь Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөлтэй агуулга, томъёоллын хувьд давхацсан, нэг утга санаатай зүйл заалтууд олон байлаа
Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 7.1 дэх хэсгийг “Улсын Их Хурал ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоож, санал авах өдрөөс 130-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийг товлон зарлана” гэж өөрчлөн найруулахаар тогтов. Мөн төслийн 7.10 дахь хэсгийг “Энэ хуулийн 91.1-д заасны дагуу анхан шатны сонгуулийн санал хураалтыг хүчингүйд тооцсон бол ийнхүү шийдвэр гарснаас хойш Монгол Улсын Их Хурал 30 хоногийн дотор дахин сонгууль товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно“ гэж өөрчлөн найруулав
асгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10 цаг 00 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв
Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Улсын Их Хурлаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг
Монгол Улсад авилгатай тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Авилгатай тэмцэх газар ойгоороо “Авилгын эсрэг үндэсний чуулган” зохион байгууллаа