Засгийн газрын хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр боллоо. "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжив Төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөж, дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарах юм. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа "Монгол Улсад Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийн хүрээнд 50,7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар төлөвлөж байна
Монгол Улсын Засгийн газраас Коронавируст халдварт цар тахлын үед галын шугаманд ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор энэ сарын 20-ны өдөр “Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай” тогтоол гаргаж, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон.Энэ дагуу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж тус хөтөлбөрийг богино хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр ажлын хэсгийн ээлжит хурал боллоо
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д өөрчлөлт оруулах тухай асуудлыг нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Мөнх-Оргил танилцуулав. Тэрбээр “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад дэд бүтэц болон бусад салбарын 13 төсөл, боловсрол, соёл урлаг, спортын салбарын гурван төсөл, нийт 16 төслийг нэмэх саналыг оруулж байна” гэв
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 5 дугаар сарын 20-ны Лхагва гарагт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай Засгийн газрын тогтоол баталлаа. Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Коронавируст халдварын цар тахлын үед эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох тусгай хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх аргачлалыг нарийвчлан гаргаж батлахыг Барилга, хот байгуулалтынын сайд Х.Баделхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарт үүрэг болгов
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажил үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 56 бие даан нэрээ дэвшүүлэгчид Сонгуулийн ерөнхий хороонд хуульд заасан баримт бичгээ хүлээлгэн өглөө. Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа 5 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болох юм