ТОЙМ СУРВАЛЖЛАГА

Улс төрЭЗБХ:Инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариуг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.10.08/ 53.1 хувийн ирцтэйгээр 12:21 цагт хуралдаж эхэлсэн. Байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр товлосныг Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал танилцуулав. Тус хороо эхлээд УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас Монголбанкны Ерөнхийлөгчид хандсан Инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариуг хэлэлцлээ

ОНЦЛОХ

ДЭД ОНЦЛОХ

ЭЗБХ:Инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариуг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.10.08/ 53.1 хувийн ирцтэйгээр 12:21 цагт хуралдаж эхэлсэн. Байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр товлосныг Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал танилцуулав. Тус хороо эхлээд УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас Монголбанкны Ерөнхийлөгчид хандсан Инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариуг хэлэлцлээ

УИХ АРД ТҮМНИЙ ТӨСВИЙГ АРД ТҮМНЭЭРЭЭ ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙНА

Улсын Их Хурлын гишүүд, иргэд, олон нийт тухайн жилийн төсвийн төсөлтэй бүрэн танилцах, мэдээлэлтэй байх, үр дүнтэй ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурал 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр баталсан. Ингэснээр тухайн жилийн төсвийн төслийг таван үе шаттайгаар хэлэлцдэг болсон

“Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлт эхэллээ

Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй, ойлгомжтой, хүртээмжтэй болгоход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, технологи, хиймэл оюун ухааны боломжийг ашигласан бодит шийдлүүдийг хөгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сан, Анрид медиатай хамтран зохион байгуулж буй “Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн үе шат өнөөдөр /2026.09.25/ эхэллээ.Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар оролцож, нийт 32 багаас шалгарч үлдсэн 10 багийн оролцогчдод амжилт хүсэж,”Нээлттэй парламент” хакатоны зорилго, ач холбогдлын талаар оролцогч залуустай санал бодлоо нээлттэй солилцов. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, хууль тогтоох дээд байгууллагын тэргүүнээр сонгогдсон эхний өдрөөсөө л хууль тогтоох дээд байгууллагыг илүү нээлттэй, иргэдэд ээлтэй, ил тод болгож, гишүүдийн ёс зүй, сахилга бат, хариуцлагыг эрс дээшлүүлэх зорилтыг тэргүүн зэрэгт дэвшүүлж, “Нээлттэй парламент” хөтөлбөрийг санаачлан ажиллаж байгаагаа онцолсон

Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Бүгд Найрамдах Хаити Улсын Ерөнхий сайд Аликс Дидье Филс-Эме-тэй уулзав. Уулзалтын үеэр Монгол, Хаитийн харилцаа, НҮБ-ын хүрээн дэх хамтын ажиллагаа болон Хаити Улс дахь энхийг дэмжих ажиллагааны талаар санал солилцлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол ба Хаити улс газар зүйн хувьд алслагдмал хэдий ч олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх нийтлэг зорилго, НҮБ-ын хүрээн дэх хамтын ажиллагаанд тулгуурлан харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж байгааг онцлов. Хаити Улсад явуулж буй “Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин” ажиллагаанд Монгол Улс оролцож байгаа нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд оруулж буй бодит хувь нэмэр гэдгийг тэмдэглэлээ. Мөн тус улсад үүрэг гүйцэтгэж буй монгол энхийг сахиулагчдын аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч, энэ чиглэлээр Хаитийн талтай нягт хамтран ажиллахаа хэллээ. Монгол Улс цэргийн багаа алс холын оронд, өөр тивээс өөр тивд илгээж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг зэвсэгт халдлагаас хамгаалах, гэмт бүлэглэлтэй тэмцэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад Ерөнхий сайд Аликс Дидье Филс-Эме Засгийн газар, ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Манай цэргийн баг энэ сараас Эль Сальвадор, Гватемал, Чад, Ямайка, Шри-Ланка зэрэг улсын цэргийн алба хаагчидтай мөр зэрэгцэн Хаити Улсын нийслэл Порт-о-Принс хот дахь ‘’Вертиерес’’ баазын аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэж эхэлсэн юм.   “Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин” ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар хошууч генерал Б.Эрдэнэбат ажиллаж байна. Тэрбээр өмнө нь Ирак, Либери, Өмнөд Судан, Сьерра Леон зэрэг улсад энхийг сахиулах найман удаагийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан

НИЙТЛЭЛЧИД

ШИНЭ МЭДЭЭ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн ажлын тайлан10-16, 18:28 ЭЗБХ:Инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариуг хэлэлцлээ10-8, 18:04 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав10-7, 15:25 ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “АЙЧИ НАГОЯА-2026” НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ БАГ ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЛЭЭ9-28, 16:33 УИХ АРД ТҮМНИЙ ТӨСВИЙГ АРД ТҮМНЭЭРЭЭ ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙНА9-28, 16:27 “Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлт эхэллээ9-25, 14:14 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа9-23, 13:52 Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9-23, 13:49 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9-23, 13:42 УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9-23, 0:20 Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа9-23, 0:17

ХЭВЛЭЛИЙН ОНЦЛОХ

Улс төр

Эдийн засаг

Нийгэм

Дэлхий