УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Нийтлэл   Улс төр 0:20 , 2026-9-23

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар өнөөдөр /2026.09.22/ Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт уулзалтын эхэнд Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд 15 жилийн дараа хэрэгжиж буй албан ёсны айлчлал хоёр улсын болоод парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал алхам гэдгийг онцлон тэмдэглэв.

Хоёр улс ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, зах зээлийн эдийн засгийг дээдэлсэн нийтлэг үнэт зүйлстэйг УИХ-ын дарга тодотгоод, Монгол Улсын гуравдагч хөрш болох Австрали Улстай харилцааныхаа цар хүрээг өргөжүүлж, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулан, эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө буйгаа илэрхийлсэн юм. 

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик, энэ удаагийн парламентын даргын айлчлал нь хоёр орны хамтын ажиллагаанд томоохон ахиц гарсны илэрхийлэл гэдгийг онцолсон.

Тэрбээр ирэх онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо гэдгийг тэмдэглэсэн. Энэ хугацаанд хоёр орны хооронд стратегийн, улс төрийн, эдийн засгийн болон хүн хоорондын харилцаа өргөжин тэлсээр ирснийг дурдаад, энэ удаагийн айлчлал дээрх харилцааг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

УИХ-ын дарга С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дүнд бий болсон 126 гишүүнтэй парламентын талаар танилцуулж, иргэдээ сонсдог, ил тод, нээлттэй парламентыг төлөвшүүлэхэд Австрали Улсын туршлага чухал гэдгийг тодотгосон. Түүнчлэн Австралийн парламентын баталсан Нийгмийн сүлжээнд хүүхдийн эрхийг хамгаалах, Залилангаас урьдчилан сэргийлэх хуулиудаас туршлага судлах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм. 

Тэрбээр Зам, тээврийн сайдаар ажиллаж байх хугацаандаа эхлүүлж, эрх зүйн үндсийг нь тавьсан Австрали руу шууд нислэг үйлдэх ажил удахгүй ажил хэрэг болох гэж буйд баяртай байгаагаа дуулгаад, тус улс руу зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх, Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас хойш 17 жилийн дараа анх удаа Монгол Улс ногдол ашиг хүртэх болсон сайн үр дүнг цаашид тогтвортой хадгалах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг хүслээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт уулзалтын үеэр Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз Улсад амиа алдсан гэмт хэрэгт Малайз Улсын Холбооны шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон нэг этгээд нь Австрали улсад орогнож буй асуудлыг шийдвэрлэж гэмт этгээдийг Малайзын талд шилжүүлэн хуулийн хариуцлага хүлээлгэхэд Австралийн талаас дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Австралийн парламентын дарга Милтон Дик, УИХ-ын үйл ажиллагааг иргэддээ нээлттэй, ил тод болгох шинэчлэлийг эхлүүлсэнд талархал илэрхийлсэн. Мөн хоёр орны, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Австралийн Засгийн газрын тэтгэлгийг үргэлжлүүлэх асуудлыг уламжилж, олон залууст суралцах боломжийг олгохын төлөө байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн Монгол Улсын иргэний Малайзад амь насаа алдсан асуудлыг хууль хяналтын байгууллагууд шударгаар шийдэхэд анхаарч, хууль сахиулах байгууллагуудаас авч буй арга хэмжээний талаарх мэдээллийг тухай бүр хүргүүлж ажиллана хэмээлээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ5 цаг 47 минутын өмнөАвстралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа5 цаг 50 минутын өмнөОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ТЕХНОЛОГИ, НОУ-ХАУ НУТАГШУУЛАХ ЗЭРЭГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ9-22, 18:21УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9-22, 15:13Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана9-15, 20:45ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА А.Л.ОВЕРЧУКТАЙ УУЛЗЛАА9-14, 20:45УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ8-6, 0:00МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ШИНЭ 100 ЖИЛИЙН ӨНГИЙГ ТОДОРХОЙЛОХ ТҮҮХЭН МӨЧ АЙСУЙ7-24, 19:25УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа7-6, 16:25УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, КОЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нар төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа7-1, 22:09“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа7-1, 10:37УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ6-30, 16:54Эзэн Богд Чингис хааны шүтээн, Төрийн тугандаа хүндэтгэл үзүүллээ6-23, 4:48Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов6-23, 4:36Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов6-23, 4:33УИХ-ын дарга С.Бямбацогт ОУВС-гийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6-22, 17:45УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа6-20, 0:26“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав6-17, 23:23“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв6-17, 23:21Долдугаар сарын нэгнээс эхлэн скүүтер, мопедтэй холбоотой харилцааг хэрхэн зохицуулахаар хуульчилсан бэ?6-17, 18:34УИХ-ын дарга Шүүхийн сахилгын хорооны гишүүдтэй уулзаж, шүүхийн шинэчлэл, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо6-10, 23:37УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6-8, 20:48УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа6-3, 14:16Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталж, хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ6-2, 21:23ХХНББХ: Ажлын хэсэг байгуулах тухай тогтоол баталж, ЭМДҮЗ-ийн тайланг хэлэлцлээ6-2, 20:10ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр шаардлага хангасан 12 иргэнийг бүртгэв5-31, 16:48Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5-29, 14:07Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй5-27, 12:19Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог5-21, 23:48ИРГЭДИЙН ХУВЬЦАА БОЛОН НОГДОЛ АШИГ ӨВЛӨХ ЭРХИЙГ НЭЭЛЭЭ5-19, 21:01Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна5-11, 0:43Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав4-29, 19:39Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа4-27, 3:11Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын асуулгын цагаар авлигын асуудлыг хөндлөө4-24, 3:15УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны хуралдаануудыг удирдав4-23, 3:23Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо4-23, 3:18Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг олон нийтээр хэлэлцүүллээ4-22, 3:27Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ4-21, 14:58ЭЗБХ: Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Ажлын хэсэг байгууллаа4-21, 3:31УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-21, 2:25