УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр 16:54 , 2026-6-30

 Та бүхэнд Олон Улсын Парламентын Холбоо байгуулагдсаны 137 жилийн ой, Олон улсын парламентын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

1889 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Олон Улсын Парламентын Холбоо байгуулагдсан бөгөөд энэхүү түүхэн өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллага 2018 оноос Олон улсын парламентын өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ.

Парламент бол ардчиллын тулах цэг, ард түмний хүсэл зоригийг хууль бодлого болгох индэр. Парламент бол төр төвтэй бус хүн төвтэй хүмүүнлэг, энэрэнгүй, иргэний нийгэм байгуулах манай Үндсэн хуулийн үзэл санааны гал голомт юм. 

Энэ өдөр бид төлөөллийн дээд байгууллагын чиг үүргээ хэр гүйцэтгэж байгаадаа дүгнэлт хийх өдөр. Ил тод байдал, хариуцлага, иргэддээ ээлтэй, бас нээлттэй байх зорилгодоо хүрэх замынхаа чухам хаана нь яваагаа эргэж харах ёстой. Ардчилсан парламентын үнэт зүйлсийг олон нийтэд сурталчлан таниулах чухал ач холбогдолтой өдөр юм.

Өнөөдөр дэлхий дахинд 183 үндэсний парламент Олон Улсын Парламентын Холбоонд нэгдэн, 188 улсын парламент, 44 мянга орчим парламентч ардчилал, энх тайван, хүний эрх, тогтвортой хөгжлийн төлөө үүрэг хүлээн амжилттай ажиллаж байна.

Монгол Улс 1962 онд Олон Улсын Парламентын холбоонд элссэнээс хойш, ялангуяа байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 1990 оноос хойш парламентын ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, жендэрийн тэгш байдал, залуучуудын оролцоог хангах, парламентын дипломат харилцааг хөгжүүлэх чиглэлээр тус байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн билээ.

Энэ жил Олон улсын парламентын өдрийг “Хүний эрхийг анхаарлын төвд авчиръя” уриан дор улс орнууд тэмдэглэж байна. Хүний эрх бол иргэн бүрийн төрдөө итгэх итгэл, шударга ёс, эрх чөлөө, аюулгүй байдлын үндэс юм. Хүний эрхийг хэр хангаж, хамгаалж чадаж байна гэдгээс хууль, шударга ёс, парламентын дархлаа шууд хамааралтай. Хууль тогтоох, төсөв батлах, Засгийн газарт хяналт тавих, иргэдийн өргөдөл, гомдлыг сонсох гээд парламентын бүхий л үйл ажиллагаанд нэгдүгээрт хүний эрхийг хамгийн бодит шалгуур болгох ёстой.

Хариуцлагатай, сайн парламент гэж олон хууль баталдаг парламентыг хэлэхгүй. Харин хууль тогтоох үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалдаг, иргэнийхээ дуу хоолойг сонсдог, баталсан хууль нь амьдрал дээр “гууль” болохгүй гуйвахгүй хэрэгждэг, гаргасан шийдвэр нь ойлгомжтой, хяналт нь бодитой, ёс зүй нь өндөр парламент л иргэдийнхээ итгэлийг бүрэн хүлээж чадна.

Төрд итгэх иргэдийн итгэл парламентад итгэх итгэлээс эхэлдэг. Иймээс хүний эрхийг дээдэлсэн, иргэндээ ойр, нээлттэй, хариуцлагатай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэх нь бидний парламентын шинэчлэлийн үндсэн зорилт юм.  

Монгол Улсын Их Хурлын даргаар томилогдсоноос хойш хууль тогтоох үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог бодитой хангах, чуулганы ирц, хариуцлагын тогтолцоог илүү сайжруулах томоохон шинэчлэлийг Улсын Их Хурлын гишүүдийнхээ хамт амжилттай эхлүүлээд байна.

Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурал өнөөдөр 126 гишүүнтэй, тэдгээрийн 32 нь эмэгтэй гишүүн буюу 25.4 хувийг бүрдүүлж байгаа нь Азидаа дээгүүрт орох үзүүлэлт юм. Мөн 45 хүртэлх насны 51 гишүүн байгаа нь манай парламентад нийгмийн олон талт төлөөллийг илүү өргөн оролцуулах боломж нэмэгдсэнийг харуулж байна.

Гэхдээ энэ бүх тоон үзүүлэлтээс илүүтэй, иргэдээ төлөөлөх төлөөлөл нь бодит оролцоо болж, оролцоо нь оновчтой шийдвэр болж, бодлого шийдвэр нь иргэдийн амьдралд эерэг өөрчлөлт авчрах учиртай.

Хийрхсэн улстөржилтөөс илүү хууль тогтоомжийн үр нөлөө, хоосон шуугианаас илүү бодит үр дүн, улс үндэстний язгуур эрх ашиг, улс төрийн тогтвортой байдлаа ямагт эрхэмлэн, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, алс хэтийн бодлогод чиглэсэн оновчтой шийдвэр гаргах нь сайн парламентын үүрэг юм.

Олон улсын парламентын энэ өдөр Монгол Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн, иргэддээ ойр, ил тод нээлттэй, хариуцлага, ёс зүй, сахилга баттай парламентыг төлөвшүүлэх үйлсэд тууштай зорин ажиллахаа илэрхийлж байна.

Нийтийн эрх ашгийг тугаа болгож, нийгмээ зөв хөгжилд хөтлөн дагуулсан, хариуцлагатай сайн парламентыг төлөвшүүлэх үйл хэрэгт хүчин зүтгэж буй Та бүхэнд Олон улсын парламентын өдрийн мэндийг дахин дэвшүүлье.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА САНДАГИЙН БЯМБАЦОГТ

 

Улаанбаатар хот

2026.06.30

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ8 цаг 44 минутын өмнөЭзэн Богд Чингис хааны шүтээн, Төрийн тугандаа хүндэтгэл үзүүллээ6-23, 4:48Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов6-23, 4:36Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов6-23, 4:33УИХ-ын дарга С.Бямбацогт ОУВС-гийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6-22, 17:45УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа6-20, 0:26“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав6-17, 23:23“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв6-17, 23:21Долдугаар сарын нэгнээс эхлэн скүүтер, мопедтэй холбоотой харилцааг хэрхэн зохицуулахаар хуульчилсан бэ?6-17, 18:34УИХ-ын дарга Шүүхийн сахилгын хорооны гишүүдтэй уулзаж, шүүхийн шинэчлэл, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо6-10, 23:37УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6-8, 20:48УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа6-3, 14:16Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталж, хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ6-2, 21:23ХХНББХ: Ажлын хэсэг байгуулах тухай тогтоол баталж, ЭМДҮЗ-ийн тайланг хэлэлцлээ6-2, 20:10ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр шаардлага хангасан 12 иргэнийг бүртгэв5-31, 16:48Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5-29, 14:07Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй5-27, 12:19Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог5-21, 23:48ИРГЭДИЙН ХУВЬЦАА БОЛОН НОГДОЛ АШИГ ӨВЛӨХ ЭРХИЙГ НЭЭЛЭЭ5-19, 21:01Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна5-11, 0:43Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав4-29, 19:39Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа4-27, 3:11Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын асуулгын цагаар авлигын асуудлыг хөндлөө4-24, 3:15УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны хуралдаануудыг удирдав4-23, 3:23Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо4-23, 3:18Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг олон нийтээр хэлэлцүүллээ4-22, 3:27Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ4-21, 14:58ЭЗБХ: Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Ажлын хэсэг байгууллаа4-21, 3:31УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-21, 2:25УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-21, 2:25УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-20, 3:46УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө4-17, 3:31Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Стивен Дауст болон Холбооны шүүхийн ХЭГ-ын хөтөлбөрийн захирал Олег Шаков нарыг хүлээн авч уулзлаа4-16, 3:51ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа4-15, 3:55Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4-14, 3:57Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа4-13, 14:54ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа4-13, 3:59Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа4-10, 4:03Манай улс дахь 172 хадгаламж, зээлийн хоршооны 53.5 хувь нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг4-9, 4:04Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо4-8, 4:07