
Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу боловсруулсан Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2027 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2028–2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг /2025.05.08/ УИХ-д танилцуулав.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
УИХ-ЫН ЭРХЭМ ГИШҮҮД ЭЭ,
Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу боловсруулсан Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2027 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2028–2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг та бүхэнд танилцуулж байна.
Дэлхийд тодорхойгүй байдал хамгийн тодорхой байгаа нөхцөлд 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийг боловсрууллаа.
Ойрх Дорнодын хурцадмал байдлаас үүдэн дэлхий даяар газрын тосны бүтээгдэхүүн хомсдож, үнэ нь савлаж, инфляц гаарлаа. Тээвэр, худалдаа, логистикийн эрсдэл өсөн нэмэгдлээ. Монгол Улсад ч хямралын сүүдэр туслаа. Түлш шатахууны үнэ бол бүх юмны үнэ юм. 2026 оны 3 дугаар сард инфляц 7.4 хувьд хүрч, үхэр, хонь, адуу, ямааны махны үнэ 10-25 хувиар өссөн нь ахуй амьжиргаанд дарамт болж байна.
Гадаад ертөнцийг бид өөрчлөхгүй боловч өөрсдөөсөө дотоодоосоо хамаарах бүхнийг хийхийг дэлхийн нөхцөл байдал Та биднээс шаардаж байна. Өөрөөр хэлбэл, үнэнийг үнэнээр нь хүлээн зөвшөөрч, алдаагаа засаж залруулж, дуусдаггүй олон яриаг дуусгах цаг юм. Сүх далайтал үхэр амар гэгчээр олсныхоо хэрээр үрсэн, төр, төсвөө данхайлган томруулсан, санхүүгийн сахилга батыг сахиулан мөрдөөгүй, түүхий эд түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчлөөгүйнхээ үр дагаврыг амсаж байна. Нүүрсний үнэ өндөр байхад үүц нөөц болгож, өсгөж үржүүлэх, үлдэцтэй өгөөжтэй зүйлд зориулахаас илүү үрж зарж, төсвөө данхайлгасны горыг амсаж байна.
Хүндрэлийн үед нэг хэсэг нь улам хумьж, хязгаарладаг. Хүндрэлийн үед нөгөө хэсэг нь үүнийг ашиглан, эдийн засгаа шинэчилдэг. Монгол Улс иргэндээ, хувийн хэвшилдээ итгэж, итгэлцлийн үндсэн дээр эдийн засгаа чөлөөлөн шинэчлэх замыг сонгож байна.
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл жагсаасан тоо, бичсэн зорилтуудын цуглуулга биш юм. Төсвийн хүрээ, төсөөлөл бол төр ямар хэмжээнд байх вэ, хувийн хэвшилдээ ямар орон зай чөлөөлж нээх вэ? гэдэг асуултын хариулт юм.
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл бол Монгол Улс ямар хамаарлыг яаж багасгах вэ, юунаас, яагаад чөлөөлөх вэ гэдэг хөгжлийн стратегийн баримт бичиг юм.
Та бид эдийн засгаа зөвхөн өсгөх тухай ярихгүй. Та бид иргэндээ, хувийн хэвшилдээ ямар орон зай үлдээж чөлөөлөх вэ гэдгийг хэлэлцэнэ. Та бид эдийн засгийн өсөлтөө иргэндээ хаягаар нь, өрхүүддээ үүдээр нь хүртээмжтэй хүргэх тухай ухаан бодлоо уралдуулна.
Эмзэг хамаарлаас эдийн засгаа чөлөөлье
Түлш шатахууны үнийн савлагааны хүнд цохилтоос чөлөөлье
Хөдөлмөрлөж бүтээх хүслийг хүнд суртлын чөдөр тушаанаас чөлөөлье
Хөрөнгө оруулалтыг хөөж туудаг тодорхойгүй шийдвэрээс чөлөөлье гэдэг дуусдаггүй яриаг дуусгах тооцоо төлөвлөгөө юм. Өгүүлбэртэй бодлогын хариу юм.
2027 оны төсвийн хүрээ, 2028-2029 оны төсвийн төсөөлөл бол "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”, “Чөлөөлье” бодлогын үргэлжлэл юм. Засгийн газар чөлөөлөлтийн гарааны сардаа “асуудал-шийдэл-биелэлт” хэмээх арга барилаар 12 чөлөөлөлт хийлээ. Амьдралд бодит шийдэл, биеллээ хүлээсэн, олон зуун мянган хүний ажил, амьдралд шууд хамаатай чөлөөлөлт бүхэн жижиг асуудал биш юм. Төр нь иргэндээ, хувийн хэвшилдээ итгэж, итгэлийн хариуд итгэл төрж, итгэлцэл үүсэх нь жижиг биш том, зах зээлд эерэг дохио өгсөн шийдэл юм.
Татвар, нийгмийн даатгалын өртэй компаниудын дансыг бүхэлд нь хаадаг системийг өөрчилж 12,153 татвар төлөгчийн битүүмжлэгдсэн дансыг нээж, 2021 компани 64.5 тэрбум төгрөгийн өрөөс чөлөөлөгдлөө. Хаах биш нээх тусам итгэлцэл үүсэн бэхэждэг төлөвлөгөөт 7029 хяналт шалгалтыг цуцалж чөлөөллөө. Найман төрлийн 146 бизнесийг зөвшөөрөл биш зөвшөөрөл, хориглолтын цаасан хүнд суртлаас чөлөөлж, цахимаар мэдэгдээд шууд эхэлдэг, төр дараа нь иргэндээ хаягаар нь очиж үйлчилж эхэллээ. Үүний үр дүнг Засгийн газар биш татвар, шимтгэлийн өрөөс чөлөөлөгдсөн, үйл ажиллагаагаа сэргээсэн, шинээр эхлүүлсэн олон зуун мянган компани, иргэд өөрсдөө батална. Эдийн засгийн судсыг хааж биш нээж, хардаж биш итгэж, цусны эргэлт эрчимжин идэвхжинэ. Эдийн засгийн цусны эргэлт бол монгол хүний хийх ажил, олох ашиг, төлөх татвар, хөдөлмөр бүтээл юм.
2026 оны төсвийг Та бид урт удаан хугацаанд хэлэлцэн баталсан. Гэтэл эмч, багш нар урам хугарч, бурам дутсан хоёр цалингийн ойлгомжгүй байдалд орсон. Засгийн газар чөлөөлөлтийн эхний сардаа 39,841 эмч, цагаан нөмрөгтөн, 91,499 багш, боловсролын салбарын ажилтнуудаа цалингийн ойлгомжгүй байдлаас чөлөөлж, нэгдсэн нэг системд орууллаа. Төрийн албан хаагчдаа жилд 10-20 удаа гаргадаг, бүтээмжийг бууруулсан, давхар тайлангаас чөлөөлж, "ONCE ONLY" буюу нэг удаа тайлагнах зарчимд шилжлээ.
ОХУ-тай идэвхтэй яриа хэлцэл хийсний үр дүнд түлш шатахууны үнэ огцом өсөх, тасалдал хомсдол нүүрлэх аюул эрсдэлээс чөлөөлөгдлөө. Ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн хармаанд түлш шатахуунд энэ онд төлөх байсан 1,8 их наяд төгрөг хэмнэн үлдээж чадлаа. Дэлхийн олон оронд үнэ нугарч өсөж, хэмнэлтийн онцгой горимд орж, урт дараалал үүссэнийг Та бид гадаад мэдээнээс үзэж байна.
Эдийн засгийн чөлөөлөлт, эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлт, ногоон хөгжлийн чөлөөлөлт, авлигын эсрэг чөлөөлөлтийн хуримтлагдсан асуудлыг онилсон, шийдэл гаргасан, биелэлт болж эхэлсэн олон багц шийдвэрээс бүгдийг нь тоочилгүй онцлон дурьдлаа.
УИХ-ЫН ЭРХЭМ ГИШҮҮД ЭЭ,
Манай улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өссөн хэдий ч, хөдөө аж ахуй болон Оюутолгойн баяжмалаас бусад салбаруудын өсөлт ердөө 3.6 хувь буюу эдийн засгийн бодит хүчин чадлаасаа доогуур байна. Нийслэлийн өрхийн бодит орлогын өсөлт 2.2 болж удааширч, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 3.2 хувиар буурчээ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байгаа учир цаашид эдийн засгийн потенциал хүчин чадал сулрах эрсдэлтэй байна. 2026 оны эхний улиралд нийт импорт 3 хувиар буурлаа. Эдийн засаг удааширч байгаа тул бид эдийн засгийн хүндрэл, мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж байна. УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар өргөн мэдүүлж буй энэхүү төсвийн бодлого ч эдийн засгаа сэргээн идэвхжүүлэх, эдийн засгийн цусны эргэлтийг эрчимжүүлэх зорилготой юм. Бизнес, хөрөнгө оруулалтад тулгамдсан саад тээг, хүний хийж бүтээх хүслийг хяссан чөдөр тушааг тайлж чөлөөлөх нь итгэлцэл дээр үндэслэн эдийн засгийн цусны эргэлтийг дэмжих бодлогын цөм нь юм.
Улсын Их Хуралд тулгуур гурван үндэслэлтэй төсвийн хүрээний мэдэгдэл танилцуулж байна.
Нэгдүгээрт, Энэ бол бодит нөхцөл байдалд суурилсан, хөөсгүй төсвийн хүрээ. Эдийн засгийн хүндрэл, гадаад орчны эрсдэл, импортын инфляцын шок бодитоор нүүрлэж буйг харгалзан тооцсон. Тулсан бэрхийг туулж давах мөчлөг сөрсөн асуудал-шийдэл, арга хэмжээнүүд, импортыг идэвхжүүлж, худалдааны эргэлтийг сайжруулах шийдлүүдийг тусгасан.
Хоёрдугаарт, Энэ бол өсөлт, хөрөнгө оруулалтыг урамшуулсан идэвхтэй төсвийн хүрээ. Гадаад валютын нөөц 7.3 тэрбум ам.долларт хүрсэн амжилтаа бататгах төлөвлөгөө юм. Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгаар 21 зэсийн орд, Эрдэнэт үйлдвэрийн 7 ордод хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн бааз сууриа өргөтгөн тэлэхээр тооцсон.
Гуравдугаарт, энэ бол сахилга баттай төсвийн хүрээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн бүх шаардлагаар улаан шугам татсан төсвийн хүрээ. Тэнцвэржүүлсэн тэнцлийг ДНБ-ийн 1.5 хувьтай тэнцэх алдагдалд хязгаарлаж, суурь тэнцлийг ДНБ-ийн 2 хувийн ашигтай байхаар төлөвлөлөө. Нэгдсэн төсвийн нийт зарлагын ДНБ-д эзлэх хэмжээг 2027 онд 31.9 хувь, 2028 онд 30.4 хувь, 2029 онд 28.6 хувь болтол үе шаттай тууштай бууруулна.
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна5-11, 0:43
test4-29, 19:46
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-21, 2:25
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-21, 2:25
Улсын Их Хурлын дарга Н.Учрал: Төр хувийн хэвшлийн байгууллагуудтай өрсөлдөхгүй байхыг баримталж, эрүүл, чөлөөт зах зээлийг бодлогоор дэмжинэ3-29, 21:35
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо3-27, 21:42
ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжлээ3-27, 21:40
Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөллөө3-27, 21:35
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.3-17, 22:50
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай анхдагч хуулийн төслийг хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад нийцүүлнэ3-17, 22:45
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг3-16, 22:50
Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа3-11, 16:08
Ойн салбарын тулгамдсан асуудал, эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ3-11, 15:18
Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов3-10, 14:12
“Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа3-9, 20:17
Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа1-26, 23:23
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна1-26, 19:16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа1-26, 12:21
ХҮНД НӨХЦӨЛД ШУУРХАЙ АЖИЛЛАСАН IV СТАНЦЫН ГАГНУУРЧИД, ЗАСВАРЧДЫГ ЕРӨНХИЙ САЙД САЙШААЖ, ШАГНАЖ УРАМШУУЛНА ГЭЛЭЭ1-24, 23:18
Н.УЧРАЛ: ХҮНДЭЭ ЭЭЛТЭЙ ТӨРИЙН БОДЛОГО ХҮҮХДЭЭС ЭХЛЭХ ЁСТОЙ1-23, 20:31
МОНГОЛ УЛС ДОНАЛД ТРАМПЫН САНААЧИЛСАН ЭНХИЙН ЗӨВЛӨЛД АЛБАН ЁСООР НЭГДЛЭЭ1-22, 22:04
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БРИТАНИЙН ЕРӨНХИЙ САЙД АСАН ТОНИ БЛЭЙР НАР ДАВОСТ УУЛЗАВ1-22, 21:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БНСУ-ЫН ХУДАЛДААНЫ САЙД Ё ХАН ГҮ НАР ДАВОС ХОТНОО УУЛЗАВ1-21, 14:27
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжүүлнэ1-21, 13:08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа1-16, 20:04
Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна1-16, 18:55
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв1-13, 20:43
Ураны технологи - бидний амьдралд1-13, 17:15
Уран цөмийн энерги бидэнд хэрэгтэй юу?1-13, 16:54
Хорт хавдрын оношилгоо, эмчилгээний салбарт цөмийн технологи чухал үүрэг гүйцэтгэж байна1-13, 16:46
Цөмийн түлшний эргэлт огцом өсөх хандлагатай байна1-13, 16:44
УИХ-ын дарга Н.Учрал "Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан мэндчилгээ дэвшүүллээ1-13, 13:51
Төрийн албанд гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг нэвтрүүлж эхэллээ1-12, 20:15
УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ1-12, 19:25
Байгалийн баялгийнхаа өгөөжийг боловсролын салбарт зарцуулж, хөрөнгө оруулалт хийхийг хүүхэд, залуус чухалчилж байна1-12, 13:28
EXECUTIVE SUMMARY: Myagmar Davaabat1-10, 20:11
Сэтгэгдэл