
“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2026.01.12) үе үеийн парламентыг удирдан чиглүүлж байсан Улсын Их Хурлын дарга нар болон Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлж, уулзалт зохион байгуулав.
Улсын Их Хурлыг удирдан чиглүүлж байсан төрийн зүтгэлтнүүдтэй санал бодлоо солилцож, хүндэтгэл үзүүлэхээр Улсын Их Хурлын дарга Н.Учралын санаачлан, зохион байгуулж буй энэхүү уулзалтад БНМАУ-ын Дэд Ерөнхийлөгч асан, Улсын Бага Хурлын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж, Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, З.Энхболд, М.Энхболд нар хүрэлцэн ирсэн юм. Мөн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Цог, Б.Энэбиш, Н.Лувсанжав, Д.Сандаг-Очир, Ц.Шаравдорж, Б.Болдбаатар, Д.Энхбат, Б.Баасандорж нар оролцов.
Хүндэт зочид эхлээд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны “Их хуралдай” танхимаар зочилсон.
Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт болсон хүндэтгэлийн уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Н.Учрал, эрхэм зочдод Монгол Улсын Үндсэн хуулийн түүхт 34 жилийн ойн өдрийн мэндийг дэвшүүлэв.
Үргэлжлүүлэн тэрбээр “Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа, төр-иргэний нийгмийн гэрээ, монгол хүний эрх, эрх чөлөөний тунхаг болсон ардчилсан, шинэ Үндсэн хуулийг бүтээлцэх, сахин биелүүлэхэд сэтгэл, мэдлэг, оюун, хичээл зүтгэлээ зориулан, парламент ёсны шинэ түүхийг бичилцсэн Та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна.
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсанаас хойш 34 жил цаг үе, нийгмийн шалгарлыг туулан хэрэгжиж байна. Энэ хугацаанд өөрчлөлтийн өсөлт амжилт, алдаа онооны аль алийг монголын ард түмэн туулж байна. Энд олсон нь алдаанаасаа хавьгүй их боловч манай нийгмийн амьдралд засаж залруулах, өөрчилж шинэчлэх, шинээр үүссэн, шийдэл, гарц шаардсан сорилт бэрхшээлүүд багагүй байна. Үндсэн хуулийг сахин биелүүлж, түүний дархлааг хангах, хамгаалахад хууль тогтоох байгууллагын үүрэг нэн чухал бөгөөд энэхүү эрхэм зорилгыг бодит үйл болгоход үе үеийн парламентыг удирдаж чиглүүлж, Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Та бүхэн, мөн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Та бүхний гүйцэтгэсэн үүрэг асар их юм. Парламентын баталж байгаа хууль, аливаа шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, агуулга, үзэл баримтлал, зүйл, заалт бүрд нийцсэн байх нь Үндсэн хуулийн нэгэн дархлаа, бас хамгаалалт болдог.
Миний бие Улсын Их Хурлын дарга хэмээх нэн хүндтэй, хариуцлагатай албан тушаалд гишүүдийнхээ олонхын дэмжлэгээр томилогдоод удаагүй байгаа ч парламентын үйл ажиллагаа, баталж буй хууль тогтоомж, төрийн гадаад, дотоод бодлогын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үйл явцыг илүү боловсронгуй болгох чиглэлээр олон ажлыг эхлүүлэн хэрэгжүүлж байна.
Мэдээллийн технологи, хиймэл оюуны хувьсал, өөрчлөлтийн энэ цаг үед Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад хиймэл оюунд суурилсан дүн шинжилгээ хийх эхлэлийг тавилаа. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад Үндсэн хууль дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх заалтуудыг зөрчсөн зохицуулалт бий эсэхийг их өгөгдөлд суурилж, шинжилдэг болж байна. Үүний зэрэгцээ бүх хууль, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын санаачилж байгаа хуулийн төслүүд, олон нийтийн хэлэлцүүлэгт байгаа хуулийн төслүүдэд Улсын Их Хурлын албан ёсны parliament.mn цахим хуудас дахь хиймэл оюунаар шинжилгээ хийж эхэлсэн.
Мөн өнгөрсөн хугацааны ололт, амжилтыг бататгах хүрээнд олон нийтийн саналыг авах, өргөдөл, гомдлуудыг шийдвэрлэх чиглэлээр d.parliament.mn платформыг эрчимжүүлэх хүрээнд олон нийтийн оролцоонд түшиглэсэн санал, санаачилгуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Улсын Их Хурлын даргын хувиар “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлж, хууль тогтоомжийн зөрчил, давхардал, хийдлийг арилгахын зэрэгцээ хүний эрх, эрх чөлөө, улс төрийн эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх, эрх чөлөөг зөрчсөн хуулийн зохицуулалтуудыг ирэх чуулганаар өөрчлөхөөр зорьж байна.
“Чөлөөлье” санаачилгын уг үндэс бол Үндсэн хуулийг сахин биелүүлэхэд оршино. Тэр дундаа Үндсэн хуульд заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, улс төрийн эрх, эрх чөлөөг хангах, шударга ёс, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. Энэ санаачилгын хүрээнд нэн тэргүүнд Үндсэн хуулиар олгогдсон иргэний болон улс төрийн эрхээ баталгаатай эдлэхэд хориг саад болж байгаа хуулиудыг өөрчлөх, үүний зэрэгцээ Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх аливаа төслийг шүүн тунгааж, олон нийтээр хэлэлцүүлж, Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөний талаарх заалтуудтай зөрчилдөж буй эсэхийг нягталдаг болох ач холбогдолтой. Мөн иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулахад нь саад тотгор, гох дэгээ болж байгаа төрийн оролцоо, хүнд суртлыг халах, иргэдийн эдийн засгийн эрх, эрх чөлөө, боломжийг илүү нээлттэй болгох хуулийн төслийг санаачлан, хэлэлцэж батлах нь “Чөлөөлье” санаачилгын бас гол зорилго юм.
Улсын Их Хурлын даргаар сонгогдоод нэн тэргүүнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад дүн шинжилгээ хийлээ. 378 хуульд холбогдох шинжилгээг хийхэд 228 хуульд Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөний талаарх заалттай зөрчилдөж байгаа зохицуулалт байна гэдэг дүн гарсан. Юуны өмнө эдгээр хуулийн холбогдох зүйл, заалтыг Үндсэн хуульд нийцүүлэхэд анхаарал хандуулж, холбогдох Ажлын хэсгүүдийг байгуулаад байна.
Энэхүү санаачилга, эрэл хайгуул нь хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, парламентын бодлого шийдвэрийг Үндсэн хуульд нийцүүлэх замаар Үндсэн хуулиа дээдлэн сахих парламентын шинэ соёлыг төлөвшүүлэх, үүгээрээ нийгэмд манлайлал үзүүлэхийг зорьж байгаа үйлдэл юм.
Парламентын даргаар ажиллаж байсан эрхэм хүндэт Та бүхний, хууль тогтоох дээд байгууллагын арын албыг удирдан чиглүүлж байсан төрийн зүтгэлтнүүд Та бүхний тухайн цаг үедээ хийж, хэрэгжүүлж байсан ололт, амжилтыг бататгах чиглэлээр Улсын Их Хурлын даргын хувьд манлайлж, Та бүхнийхээ санал, зөвлөмжийг сонсож, эгэх холбоотой ажиллахыг эрхэмлэж байна” хэмээсэн.
Жил бүрийн “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлдэг бөгөөд цаашдаа ойг тэмдэглэх хүрээнд Үндсэн хуулийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд таниулах зорилгоор нийгмийн бүлэг бүрд чиглэсэн ажлуудыг хийж хэвшүүлэхийн чухлыг тэмдэглэсэн юм.
Улсын Их Хурлын дарга Н.Учрал, энэ удаа Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран Монгол Улсын Үндсэн хуулийг монгол брайль үсгээр хэвлэснийг дурдаад “Харааны бэрхшээлтэй 11600 иргэн брайль үсгээр хэвлэсэн Үндсэн хуулиа унших боломжтой боллоо. Улсын Их Хурлын албан ёсны parliament.mn цахим хуудас дахь Монгол Улсын Үндсэн хуулийн аудио хувилбарыг 600 гаруй мянган хүн сонссон байдаг. Үндсэн хуулийг түгээн дэлгэрүүлэх, нийтэд танин мэдүүлэх ажлуудыг бид цаашид тогтмол хийж, хэрэгжүүлж, хэвшүүлнэ” хэмээлээ.
Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээр дамжуулан парламентын боловсролыг дээшлүүлэх, Үндсэн хуулийг нийгмийн бүлэг бүрийн онцлогт тохирсон хэлбэрээр түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажиллахаар төлөвлөж буйгаа Улсын Их Хурлын дарга дурдсан юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөний талаарх заалтуудаас жил бүр нэгийг онцолж, анхаарал хандуулдаг байх санаачилгыг тэрбээр гаргаж буйгаа танилцуулаад “Тухайн жилдээ тэрхүү эрхийг хангах, хамгаалах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллахаа нийтэд зарладаг шинэ соёлыг төлөвшүүлэхээр зорьсон. Энэ хүрээнд 2026 онд хүүхдийн эрхийг онцолж, Улсын Их Хурлын ирэх хаврын ээлжит чуулганаар хүүхдийн эрхийг хангах, хамгаалах эрх зүйн орчныг нь боловсронгуй болгоход анхаарна” гэж Н.Учрал дарга хэлэв.
Үүний зэрэгцээ эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр, хувийн эрх зүйн шинэчлэлийг хийхээр төлөвлөж буйгаа танилцуулаад, холбогдох талуудтай энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаагаа дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Дараа нь БНМАУ-ын Дэд Ерөнхийлөгч асан, Улсын Бага Хурлын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж, Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Н.Энхбаяр, Д.Лүндээжанцан болон Улсын Бага Хурлын гишүүн асан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Цог нар Улсын Их Хурлын дарга Н.Учрал болон хүндэтгэлийн уулзалтад оролцож буй эрхмүүдэд “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийн мэндчилгээг дэвшүүлэн дурсамжаа хуваалцаж, Монгол Улсын Үндсэн хуулийг сахин биелүүлэх, парламентат ёсыг төгөлдөржүүлэн төлөвшүүлэх талаар харилцан санал солилцсоноор өнөөдрийн уулзалт өндөрлөв.
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ШИНЭ 100 ЖИЛИЙН ӨНГИЙГ ТОДОРХОЙЛОХ ТҮҮХЭН МӨЧ АЙСУЙ
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, КОЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нар төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа7-6, 16:25
УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ6-30, 16:54
Эзэн Богд Чингис хааны шүтээн, Төрийн тугандаа хүндэтгэл үзүүллээ6-23, 4:48
Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов6-23, 4:36
Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов6-23, 4:33
УИХ-ын дарга С.Бямбацогт ОУВС-гийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6-22, 17:45
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа6-20, 0:26
“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав6-17, 23:23
“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв6-17, 23:21
Долдугаар сарын нэгнээс эхлэн скүүтер, мопедтэй холбоотой харилцааг хэрхэн зохицуулахаар хуульчилсан бэ?6-17, 18:34
УИХ-ын дарга Шүүхийн сахилгын хорооны гишүүдтэй уулзаж, шүүхийн шинэчлэл, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо6-10, 23:37
УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6-8, 20:48
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа6-3, 14:16
Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталж, хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ6-2, 21:23
ХХНББХ: Ажлын хэсэг байгуулах тухай тогтоол баталж, ЭМДҮЗ-ийн тайланг хэлэлцлээ6-2, 20:10
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр шаардлага хангасан 12 иргэнийг бүртгэв5-31, 16:48
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5-29, 14:07
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй5-27, 12:19
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог5-21, 23:48
ИРГЭДИЙН ХУВЬЦАА БОЛОН НОГДОЛ АШИГ ӨВЛӨХ ЭРХИЙГ НЭЭЛЭЭ5-19, 21:01
Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна5-11, 0:43
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав4-29, 19:39
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа4-27, 3:11
Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын асуулгын цагаар авлигын асуудлыг хөндлөө4-24, 3:15
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны хуралдаануудыг удирдав4-23, 3:23
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо4-23, 3:18
Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг олон нийтээр хэлэлцүүллээ4-22, 3:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ4-21, 14:58
ЭЗБХ: Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Ажлын хэсэг байгууллаа4-21, 3:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-21, 2:25
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-21, 2:25
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-20, 3:46
УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө4-17, 3:31
Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Стивен Дауст болон Холбооны шүүхийн ХЭГ-ын хөтөлбөрийн захирал Олег Шаков нарыг хүлээн авч уулзлаа4-16, 3:51
ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа4-15, 3:55
Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4-14, 3:57
Сэтгэгдэл