![]() | Дээд.мнНийт мэдээ: 4198 |
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Орхон аймагт ажиллаж байна. Эрдэнэт хотын дахин төлөвлөлтөөр хийгдэж буй 260 айлын орон сууцны хорооллын барилгын явцтай танилцлаа.Уг төслийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн 1,8 га талбайд Орхон аймаг болон “Эрдэнэт” үйлдвэрийн хамтын ажиллагааны хүрээнд 27,4 тэрбум төгрөгөөр 5 блок 260 айлын орон сууц төслийг 2021-2023 онд хэрэгжүүлж байна
~ Огноо: 9-30, 12:50 ~ Сэтгэгдэл: 0Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна. ”Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх нь: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн төлөө эрчимжүүлэх нь” сэдвийн дор болж байгаа чуулганд дэлхийн 100 гаруй орны төрийн тэргүүн биечлэн оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд дээрх сэдвээр үг хэлж, Монгол Улсын байр суурийг илэрхийллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Эрхэм хүндэт чуулганы дарга аа, Эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Хүндэт зочид, төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дарга Деннис Фрэнсис Танд чин сэтгэлийн талархал илэрхийлж, чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье. Таны удирдлага дор Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган дэлхий нийтийн өмнө тулгарч буй олон асуудлаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, энх тайван, хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлын асуудлаар бодит шийдлүүдийг гаргана гэдэгт итгэл төгс байна. Дэлхий нийтээрээ энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөө хүсэл тэмүүлэлтэй байж, эл байдлыг тэтгэгч улс төр, эдийн засаг, байгаль орчин, нийгэм соёлын хөрс суурийг бататган бэхжүүлж, хүч, хөрөнгө зарцуулснаар бид амар амгалан аж төрөх төдийгүй ирээдүй хойч үедээ энх тайван, хөгжил цэцэглэлтийг цогцлоосон дэлхий ертөнцийг үлдээж чадна
~ Огноо: 9-21, 17:27 ~ Сэтгэгдэл: 0Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, ЗГ-ын бусад гишүүд Баянхонгор аймагт ажиллаж буй. Энэ үеэрээ тус аймагт баригдаж буй Дулааны цахилгаан станц болон шинэ суурьшлын бүс байгуулах төслийн ажлын явцыг газар дээр нь шалгалаа. БНСУ-ын экзим банкны хөрөнгө оруулалтаар манай улсын 10 аймагт ДЦС барьж байгаагийн нэг нь Баянхонгор аймаг
~ Огноо: 9-21, 17:19 ~ Сэтгэгдэл: 0ХОЁР ДАЙНД ОРОЛЦСОН АХМАД ДАЙЧДЫН ДУРСГАЛЫН ЦОГЦОЛБОР БОСГОНО Алсын алсаас дүнхийн харагдах Дулаахан уулын өвөрт орших Жаргалант сумынхан уугуул нутгийн хүү Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаярыг хүндэтгэн хүлээн авлаа. Төрийн ажлыг залгуулах товлогдсон их аяны замд буудалласан төрсөн нутагтаа сайд маань Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан "Бидний бахархал" төслийн бэлэгтэй хүрэлцэн иржээ. Жаргалант сумын Засаг дарга П.Алтанхуяг ийм том ажлыг тус суманд өрнүүлж байгаад талархал илэрхийлээд, ирэх жил болох түүхт 100 жилийн ойгоороо 1939, 1945 оны дайнд оролцсон ахмад дайчдадаа зориулан Дурсгалын цогцолбор байгуулах болон бусад хийж хэрэгжүүлж байгаа ажил үйлсийнхээ талаар танилцууллаа. Аймаг, сум орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, цэрэг-эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх зорилготой “Бидний бахархал” төслийн хүрээнд сайд сумынхаа иргэд, хөдөлмөрчдөд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлт”-ийн бодлого, Батлан хамгаалахын бодлого зорилтын талаар мэдээлэл хийлээ. Мөн Батлан хамгаалах бодлого, зорилт, үйл ажиллагааг орон нутагт сурталчлах, хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн батлан хамгаалах үйлчилгээг иргэдэд үзүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа Архангай аймгийн Жаргалант сумын Төрийн байгууллагын зарим албан хаагчид болон ахмадуудыг Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль болон Батлан хамгаалахын салбарын шагналаар шагнасан юм
~ Огноо: 9-20, 22:37 ~ Сэтгэгдэл: 0Монгол Улс, Словак Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан “Amazing Mongolia” байгалийн гэрэл зургийн хөдөлгөөнт үзэсгэлэнг Монгол Улсаас Словак Улсад хавсран суугаа Элчин сайдын яам, Кошице хот дахь Монгол Улсын Өргөмжит консулын газартай хамтран 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Кошице хотын Зүүг Словакийн музейд зохион байгуулав. Үзэсгэлэнг 9 дүгээр сарын 16-27-ны өдрүүдэд гаргах бөгөөд Кошице хот нь Европын соёлын хотоор шалгарсан, ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэлтэй олон өвүүдтэй, 730 жилийн түүхтэй эртний хот юм
~ Огноо: 9-20, 22:23 ~ Сэтгэгдэл: 0Онцгой байдлын байгууллагын “Залуу ахлагч нарын цугларалт-2023” үргэлжилж байна. Ахлагч нар өнөөдөр “Хувь хүний манлайлал” сэдвээр лекц сонсохоос гадна Монгол Улсын Шадар сайдтай уулзав. Энэ үеэр ажил, амьдрал дээр тулгамдсан асуудлаа нээлттэй ярилцаж санал солилцсон
~ Огноо: 9-20, 22:17 ~ Сэтгэгдэл: 0Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы санаачилгаар Онцгой байдлын байгууллагын шилдэг ахлагч нарын уулзалт гурван өдөр үргэлжилж, амжилттай өндөрдөлөө. Харин өнөөдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 21 аймгаас шалгарч, тэмцээнд оролцсон ахлагч нартай зангиагүй уулзалдлаа. Өнөөдрийн уулзалтад ахлагч нар өөрсдийн тулгамдаад буй асуудлуудаа илэн далангүй илэрхийлж, цалин хангамжаа дээшлүүлэхийг хүсэхийн зэрэгцээ, аймаг орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудад дутагдалтай зүйлсээ хэлэлцэж, албан хаагч дутагдалтай байгаа талаар Шадар сайдад уламжилсан юм. Мөн энэ үеэр бие бялдрын бэлтгэлжилтийг сорих буухиа тэмцээнд шилдгээр шалгарсан Дорнод аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлагч П.Сүхбат , Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлагч Ц.Бямбадорж, Төв аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлагч С.Ууганбаатар болон эмэгтэйчүүдийн ангилалд Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч Ц. Балжинням, Орхон аймгийн Онцгой байдлын газрын ШУЗМТасгийн дуудлага хүлээн авагч, дэд ахлагч Ү
~ Огноо: 9-20, 19:28 ~ Сэтгэгдэл: 0АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио-той уулзав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч цөлжилт зөвхөн Монгол Улс төдийгүй Зүүн Хойд Азийн хэмжээний асуудал болж байгааг хэлээд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP 17)-ыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв
~ Огноо: 9-20, 19:08 ~ Сэтгэгдэл: 0