4 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсад Генерал цол олгож эхэлсний түүхт 80 жилийн ой тохионо. Энэхүү ойг тохиолдуулан Монгол Цэргийн музейн хамт олон “Монгол Улсын Генералууд” нэртэй намтар түүхийг өгүүлсэн ном болон гэрэл зургийн цомгийг бүтээж, уншигчдад өргөн барихаар ажиллаж байна.
Монгол Улсад Генерал цолыг анх 1944 оноос олгож эхэлснээс хойш, одоогийн байдлаар 222 алтан мөрдөстэн генерал төржээ.
Энэхүү ном, гэрэл зургийн цомгийн редактороор “Монгол генерал” нийгэмлэгийн тэргүүн, бэлтгэл хошууч генерал С.Баасанхүү, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар нар томилогджээ.
Тус номыг бүтээснээр улс орныхоо тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлыг хамгаалж ирсэн түүхэн гавьяатай эрхэм генералуудынхаа үйлсийг залуу хойч үедээ таниулах, тэдний алдар гавьяаг мөнхлөн үлдээх, түүхийн чухал ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл бичих