Шинэ мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль бус гүйцэтгэх үйл ажиллагааг цэгцлэх үүрэг ХЗДХЯ, ТЕГ, ЦЕГ-т өглөө2-р сарын 22Вакцинд итгэх асуудлын хувьд2-р сарын 20МАХН Ерөнхийлөгчийн, МАН УИХ-ын нөхөн сонгуульд оролцохгүй байх хувилбар2-р сарын 18"Ковид-19"-ийн тархалтын түвшин тогтоох, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх түр журам хэрэгжинэ2-р сарын 16Засаг дарга Д.Сумъяабазар:Нийслэл хот цаашид ч иргэдээ сонсож ажиллана2-р сарын 16Б.Жаргалсайхан: Нийгэм, эдийн засаг, улс төрийн эрс шинэчлэлийг Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар хийх хэрэгтэй2-р сарын 16Болж бүтэж байгаа ажил салбар гэж байна уу, нэрлээдэх2-р сарын 16Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрөөс “Ковид-19”-ийн вакцин татаж авах ажил эхэллээ2-р сарын 16Т.Баярхүү: Сү.Батболд, С.Баяр, Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж тэргүүтнүүд бүгд гэсгээгдэнэ...2-р сарын 162222 УАР улсын дугаар хамгийн өндрөөр буюу 52,6 сая төгрөгөөр үнэлэгдлээ2-р сарын 16Монгол орон ядарсан орон биш ээ2-р сарын 16Төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээн доторх төрийн бодлого2-р сарын 16Д.Мужаан: Суурь салбарыг эрчимтэй хөгжүүлэх ёстой2-р сарын 16“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр халдварын 26 тохиолдол бүртгэгджээ2-р сарын 16Нам нь намаараа, төр нь төрөөрөө явах цаг болсон2-р сарын 16Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины эхний тунг тариулж, ард түмнээ уриална гэжээ2-р сарын 16Ковакс: Вакциныг энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөжээ2-р сарын 16“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөллөө2-р сарын 16"Шалгах тусам" Т.Баясгалангийн Эрүүгийн хэрэг нь замхарчихсан уу?2-р сарын 16Засгийн газрын жанжин шугам нь “Алсын хараа-2050” хөтөлбөр2-р сарын 16Ч.Даваадаш: Эрдмийн болоод эвийн хүчээр чинээлэг амьдрах боломж бидэнд бий2-р сарын 11Сард 6250 төгрөгөөр фитнест явах эрхгүй төрийн албан хаагчид...2-р сарын 10Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааг хамтран хийнэ2-р сарын 5Ихэнх нутгаар 1-14 хэмээр хүйтний эрч суларсан байна2-р сарын 5А.Мэнд-Орших: Төр тендер завшдаг учраас бид гадаад зах зээлд гарч чадахгүй байна2-р сарын 5Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар: УОК-ын хийж чадахгүй байгаа ажлыг аймагтаа зохион байгуулъя л гэсэн юм2-р сарын 5ШҮҮХ: Сайд Х.Нямбаатар шүүх, шүүгчийн нэр төрд халдаж, хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхыг мэдэгдэж байна2-р сарын 5С.Амарсайхан: Говь-Алтай аймагт бөхийн барилдаан зохион байгуулахгүй2-р сарын 5Орон нутаг руу зорчих үнэ 300 мянган төгрөг болж өсчээ2-р сарын 5Шүүх “Туркойз Хилл Ресурс”-ын талд шийдвэр гаргав2-р сарын 5

Вакцинд итгэх асуудлын хувьд

2021 оны 2-р сарын 20  -  14 цаг 46 минут

КОВИД-19 дэлхийн хүн амыг айдас, түгшүүрт байлгасан хэвээр байна. Нүдэнд үл үзэгдэх тэр вирүс хүмүүн биднийг тохуурхан доромжилж улс оронд нь төдийгүй гэр гэрт нь хорьж нийгмээс тусгаарлан эдийн засаг, эрүүл мэндээр нь хохироож байна.

Халдварт өртөхгүй, халдвар тараахгүй гэж эмээхийн эрхэнд монгол түмний бэлэг тэмдэг жилд ганц тохиодог цагаан сараараа ч настан буурал аав, ээждээ очиж золгох эрхгүй, туурга тусгаарласан үр хүүхэддээ ч дэм болох боломжгүй, хүн хоорондын хэвийн харьцаа хайрцаглагдан зөвхөн хувиа бодох, довоо борлуулах байдалд ороод удаж байна. Энэ байдлыг минь өнөө вирүс харан баясаж бүүр сүүлдээ өнгө зүсээ хувирган дахин дайрахад бэлдэн зэхэж байна. Хэдэн ч удаа яаж ч хувирч мэдэх энэ вирүсийг хүн төрөлхтөн эхлээд үл ойшоож тарж түгэх боломжийг нь олгосноо ухаарч нэгдэн тэмцэж эхэлсэн ч нэгэнт дийлэхээ больсон учир вакцин гэгч авралыг харан горьдон хүлээж сууна.

ДНБ-нийхээ 2-5 хувийг шинжлэх ухаандаа зарсан улс орнууд үр шимээ одоо л хүртэх цаг хэмээн үзэж аюулт энэ байдлаас ард түмэн, эдийн засгаа аврахын тулд эрдэмтэдийнхээ хүчийг дайчлан чансаа заан өөр хоорондоо уралдан вакцин үйлдвэрлэж байна. Тэд эхлээд өөрийн иргэддээ хийнэ дараа нь үлдвэл худалдаж болох юм гэж томорч байна. Гэтэл бид шинжлэх ухаандаа хэдийг зарж байгаа билээ? ДНБ-ний 0,1 хувьд ч хүрэхгүй үзэгдэл төдий төсвийг өгч төсөв өгсөн нэртэй оромдож байгаагийнхаа горыг амсаж бусдыг царайчлан хүлээж сууна. Гуравхан сая гаруй хүн ам минь хамгийн түрүүнд вакцинд хамруулна гэж байгаа БНХАУ-ын эмч нарын тооноос бага, АНУ-ын эмч нараас гурав, ОХУ-ын эмч нараас дөрөв дахин бага байгаа нь уг нь юу ч байхав дээ гэмээр. Энэ бол зөвхөн эмч нарын тоо гэтэл тэд эмч, эмнэлгийн ажилтнуудаа вакцинд хамруулахаас гадна иргэдээ хамруулаад эхэлсэн байна. Одоогийн байдлаар үйлдвэрлэгдсэн вакцины ихэнх болох 39 сая вакцин дэлхийн хамгийн баян 49 улс орнуудад түгээгдээд байна.
Вакциныг маш богино хугацаанд бүтээсэн, хэт түргэвчилсэн, хангалтгүй туршилт хийсэн зэрэг асуудлууд нь олон нийтийг вакцинд үл итгэх, эргэлзэх асуудлыг үүсгээд байгаа хэдий ч аль вакциныг ямар хэмжээгээр захиалах вэ гэдэг амаргүй сонголт улс орнуудын өмнө үүсээд байна.

Хамгийн их яригдаж байгаа Pfizer / BioNTech, ModernaTX, AstraZeneca, Sputnik V вакцинуудын хооронд ямар ялгаа байгаа, аль нь илүү үр дүнтэй талаар олон талын мэдээллүүд байна.
Улс орнуудын сонголтод нөлөөлөх гол зүйл нь вакцины үр нөлөө, өртөг, хадгалалт, түгээлтийн шаардлага юм.

Анагаах ухааны тэргүүлэх сэтгүүл болох Lancet сэтгүүлд гарсан харьцуулан судалсан дүгнэлтээс харахад Pfizer вакцин нь хамгийн өндөр үр дүнтэй \95%\ гэгдэх боловч хадгалах шаардлага \-70 хэм\ бусдыгаа бодвол өндөр. Үнийн хувьд 100 саяаас дээш хүн тунг авсан тохиолдолд нэг тунгийн үнэ 18,9-19,5 ам.доллараар авах юм байна.

Moderna вакцин нь өндөр үр дүнтэй \94%\, хадгалах температурын горим харьцангуй бага \-15-(-25) хэм\ боловч захиалах хэмжээнээс хамаараад нэг тун 25-37ам. долларын үнэтэй.

AstraZeneca вакцин нь хамгийн хямд \3 ам.долл\, хадгалалт хялбар \2-8 хэм\ боловч үр дүнгийн хувьд хамгийн бага \70,4% дунджаар\ байна. Sputnik V вакцины нэг туны үнэ 10 ам. доллараас бага, хадгалах горим хялбар \+2 - +8 хэм\, үр дүн харьцангуй өндөр \91,6%\.
 

Англи, Өмнөд Африк г.м орнуудад шинээр гарч буй SARS-CoV-2 омгуудын эсрэг эдгээр вакцинуудын үр нөлөө ямар байх нь эцэслэн батлагдаагүй байна. Хэдий вакцинууд өөр өөрийн онцлогтой байгааг бие биенийхээ эсрэг, нэг нэгнийгээ үгүйсгэж байна гэж ойлгох нь ташаа бөгөөд бүгд цар тахалтай тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Түүхэнд байгаагүй богино хугацаанд вакцин үйлдвэрлэж, гаргасан хүчин чармайлт нь манай цаг үеийн шинжлэх ухааны томоохон ололт амжилтын нэг юм гэж дэлхий дахинаа дүгнэж байна.

Вакцин нь хүний ​​амь насыг аврах, хүнд өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үйлчилгээг бэхжүүлэх чухал үүрэгтэй. ДЭМБ, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд, шинжлэх ухааны элитүүдийн дүгнэлтүүдийг итгэмжлэгдсэн мэдээллийн эх сурвалж болгон түшиглэх нь ард түмний дунд эерэг ойлголт, итгэлийг бий болгоход хувь нэмэр болно.
 

Вакцинаас хүмүүс их зүйлийг хүсч байх нь эргэлзээгүй. Хайртаа хүмүүстэйгээ хамт байх, улс орнууд хилээ нээж эрдэм мэдлэгийн их аяндаа мордох, бизнесс үйл ажиллагаа идэвхижих, хэвийн амьдралдаа буцаж орох, хоосорсон сургууль, цэцэрлэгүүд үүд хаалгаа дэлгэн хүүхдийн дуу цангинах тэр мөчийг тэсэн ядан хүлээж байна. Гэвч вакциныг дэлхийн бүх хүн амд хүртээмжэй байлгаж сүргийн дархлааг үүсгэх хүртэл цаг хугацааг тэвчих л болох нь. Вакцинд хамрагдсан ч нөгөө л халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хувийн өндөр хариуцлагатай байж жинхэнэ утгаараа энэ аюулын ард гарна гэдгийг хувь хүн бүр ухамсарлан ойлгож улам болгоомжтой, няхуур байхыг уриалж байна.
 

КОВИД-19 вакцины гаж нөлөө, үр дүнгийн талаар янз бүрийн мэдээлэл хүн бүрт харилцан адилгүй байгаа. Вакцинд хамрагдах, хамрагдахгүй нь хувь хүний эрхийн асуудал боловч өөрийн сонголтоо бусдад тулгаж, бусдын эрүүл байх сонголтыг няцаан, эрхийг нь хөсөрдүүлэх эрхгүйг ойлгох нь зүйтэй. Бидний улирлын томуугийн эсрэг хийгээд байгаа вакцин маань 40-60 хувийн л үр дүнтэй байдаг. Тэрэнтэй харьцуулах юм бол КОВИД-19 вакцинууд 80-95 хувийн үр дүнтэй талаар эрдэмтэд мэдээлж байна.
 

Монгол Улсын Засгийн газар энэ сарын 23-наас эхний ээлжинд хүн амынхаа 20 хувь буюу 690 орчим мянган хүнээ вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж бэлтгэл ажлыг хангаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалт чухал болохыг, хэдий чинээ эрт хүн амаа хамруулна төдийн чинээ эрт улс орноо, өрх гэрээ эдийн засгийн хямралаас аварч хэвийн амьдралдаа орох боломжтойг уриалан хамгийн түрүүд вакцин хийлгэхээ мэдэгдсэн. АНУ-ын ерөнхийлөгч нар амласан боловч биелүүлээгүй, хойд болон урд хөршийн маань тэргүүн нар амлалтаа хэр биелүүлсэн нь мэдэгдэхгүй байна. Бид хамтын хүчээр аюулт энэ өвчний эсрэг тэмцэж ялж чадна.

Ж.ЦОЛМОН АУ-ны доктор, профессор



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2021 он. DEED.MN