Шинэ мэдээ

О.Бямбадэлгэр: Манай улс 2012 оноос хойш хуурамч шатахуун борлуулж байна2-р сарын 26МАН-ын Нарийн бичгийн даргаар МИАТ-ын дэд захирал асан Н.Энхбаатар яригдаж байна2-р сарын 26Хуучирсан дарга нартай, элэгдсэн технологитой “Эрдэнэт” үйлдвэр2-р сарын 26ИНЕГ-ын дарга нарын эмх замбараагүй байдлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та мэдэж байгаа юу-22-р сарын 26Биеэ үнэлэгч авсан гэх бичлэгт холбогдсон П.Чулуунбаатарыг ажлаас нь халжээ2-р сарын 26Л.Оюун-Эрдэнэ Н.Түвшинбаярыг зөвлөхөө болголоо2-р сарын 26С.Эрдэнийн удирдсан АН дөрвөн НБДаргатай боллоо2-р сарын 26Сү.Батболд төрөөс төрсөн Монголын тэрбумтан биш, дэлхийн толгой баячуудын нэг болсон уу?2-р сарын 25Сү.Батболд: Х.Баттулгыг шүүхэд өгсөн, нэр төрөө сэргээлгэх болно2-р сарын 25Ерөнхийлөгчийн сонгуульд ажиллах төрийн албан хаагчдыг ирэх даваа гаригт бүртгэж эхэлнэ2-р сарын 25Халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, хяналтаа чангатгахыг үүрэг болгов2-р сарын 25Б.Баасанцогт: Тэнд уулзалт болохыг мэдэж, зориуд бичиж, цацаж байгаа нь гүйцэтгэх ажиллагаа явуулсныг нотолж байна2-р сарын 25УОК: Батлан хамгаалах салбарын алба хаагчдыг АстраЗенека вакцинаар дархлаажуулж эхэллээ2-р сарын 24Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль бус гүйцэтгэх үйл ажиллагааг цэгцлэх үүрэг ХЗДХЯ, ТЕГ, ЦЕГ-т өглөө2-р сарын 22Вакцинд итгэх асуудлын хувьд2-р сарын 20МАХН Ерөнхийлөгчийн, МАН УИХ-ын нөхөн сонгуульд оролцохгүй байх хувилбар2-р сарын 18"Ковид-19"-ийн тархалтын түвшин тогтоох, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх түр журам хэрэгжинэ2-р сарын 16Засаг дарга Д.Сумъяабазар:Нийслэл хот цаашид ч иргэдээ сонсож ажиллана2-р сарын 16Б.Жаргалсайхан: Нийгэм, эдийн засаг, улс төрийн эрс шинэчлэлийг Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар хийх хэрэгтэй2-р сарын 16Болж бүтэж байгаа ажил салбар гэж байна уу, нэрлээдэх2-р сарын 16Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрөөс “Ковид-19”-ийн вакцин татаж авах ажил эхэллээ2-р сарын 16Т.Баярхүү: Сү.Батболд, С.Баяр, Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж тэргүүтнүүд бүгд гэсгээгдэнэ...2-р сарын 162222 УАР улсын дугаар хамгийн өндрөөр буюу 52,6 сая төгрөгөөр үнэлэгдлээ2-р сарын 16Монгол орон ядарсан орон биш ээ2-р сарын 16Төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээн доторх төрийн бодлого2-р сарын 16Д.Мужаан: Суурь салбарыг эрчимтэй хөгжүүлэх ёстой2-р сарын 16“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр халдварын 26 тохиолдол бүртгэгджээ2-р сарын 16Нам нь намаараа, төр нь төрөөрөө явах цаг болсон2-р сарын 16Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины эхний тунг тариулж, ард түмнээ уриална гэжээ2-р сарын 16Ковакс: Вакциныг энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөжээ2-р сарын 16

Засаг дарга Д.Сумъяабазар:Нийслэл хот цаашид ч иргэдээ сонсож ажиллана

2021 оны 2-р сарын 16  -  16 цаг 18 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Дүнжингарав дахь салбарын CallCenter-т ажиллаж, хатуу хөл хорио тогтоосон хугацаанд иргэдээс ирж буй санал хүсэлт, гомдлыг хэрхэн барагдуулж байгааг шалгалаа. 

Хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэсэн. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байгаа. Өнгөрсөн тав хоногийн хугацаанд уг дугаарт нийт 5395 дуудлага ирсэн байна. Энэ нь өдөрт дунджаар 1008 иргэн Нийслэлийн онцгой комиссын 1800-1200 дугаарт холбогдон шаардлагатай мэдээлэл авах, лавлах, санал хүсэлтээ уламжилж байна гэсэн үг. Дуудлагын оператор нэг хүнтэй ярих дундаж хугацаа хоёр минут орчим бол дуудлагын хүлээлгийн хугацаанд 8 секунд байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга энэ үеэр 1800-1200 дугаарын утсанд ирж буй зарим дуудлагад хариулж, зөвлөмж мэдээллийг иргэдэд өгсөн юм. Энэхүү дугаарын утас “Нийслэлийн мэдээ” пэйж хуудас, www.ulaanbaatar.mn вэбийн chatbot-д ирж буй өргөдөл, гомдлын ихэнх нь мөн “Нэг хаалга-Нэг шинжилгээ”, нийтийн тээврийн цагийн хуваарь, чиглэл, автозамын хөдөлгөөнд иргэд хувийн унаатай оролцохтой холбоотой байгаа юм. Тиймээс НОК-ын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдолд дүгнэлт хийн, яаралтай тайлагнахыг Нийслэлийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдод үүрэг болгов. Засаг дарга Д.Сумъяабазар “Гомдол, өргөдлийг барагдуулж, хариулт өгөх асуудлыг удааж болохгүй. Ялангуяа нийслэлийн захиргааны байгууллагуудын хүнд суртал эндээс эхэлдэг гэж шүүмжилдэг. Бид захиргаа талаасаа шинэчлэл хийх, хурдтай, хүнд сурталгүй ажиллах, төр иргэнийг холбох гүүр болох үүргээ биелүүлэх ёстой. Тиймээс иргэдийг мэдээллээр хангах, түргэн шуурхай шийдвэрлэх хэрэгтэй” гэлээ. 

Мөн нийслэлийн есөн дүүрэг, харьяа агентлагууд, Улаанбаатар хотын хот нийтийн аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй, хурдтай болгох чиглэлээр энэхүү CallCenter-ийг улам өргөжүүлнэ. Одоо найман шугамаар иргэдийн дуудлагыг авч байгаа бол цаашид 35 шугамаар иргэдээ сонсож ажиллана гэдгийг Засаг дарга Д.Сумъяабазар хэллээ. Мөн иргэнтэй утсаар ярихдаа бүх түвшний албан тушаалтнууд өөрийгөө танилцуулж байх ёстойг сануулсан юм. 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2021 он. DEED.MN