Шинэ мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль бус гүйцэтгэх үйл ажиллагааг цэгцлэх үүрэг ХЗДХЯ, ТЕГ, ЦЕГ-т өглөө2-р сарын 22Вакцинд итгэх асуудлын хувьд2-р сарын 20МАХН Ерөнхийлөгчийн, МАН УИХ-ын нөхөн сонгуульд оролцохгүй байх хувилбар2-р сарын 18"Ковид-19"-ийн тархалтын түвшин тогтоох, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх түр журам хэрэгжинэ2-р сарын 16Засаг дарга Д.Сумъяабазар:Нийслэл хот цаашид ч иргэдээ сонсож ажиллана2-р сарын 16Б.Жаргалсайхан: Нийгэм, эдийн засаг, улс төрийн эрс шинэчлэлийг Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар хийх хэрэгтэй2-р сарын 16Болж бүтэж байгаа ажил салбар гэж байна уу, нэрлээдэх2-р сарын 16Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрөөс “Ковид-19”-ийн вакцин татаж авах ажил эхэллээ2-р сарын 16Т.Баярхүү: Сү.Батболд, С.Баяр, Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж тэргүүтнүүд бүгд гэсгээгдэнэ...2-р сарын 162222 УАР улсын дугаар хамгийн өндрөөр буюу 52,6 сая төгрөгөөр үнэлэгдлээ2-р сарын 16Монгол орон ядарсан орон биш ээ2-р сарын 16Төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээн доторх төрийн бодлого2-р сарын 16Д.Мужаан: Суурь салбарыг эрчимтэй хөгжүүлэх ёстой2-р сарын 16“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр халдварын 26 тохиолдол бүртгэгджээ2-р сарын 16Нам нь намаараа, төр нь төрөөрөө явах цаг болсон2-р сарын 16Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины эхний тунг тариулж, ард түмнээ уриална гэжээ2-р сарын 16Ковакс: Вакциныг энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөжээ2-р сарын 16“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөллөө2-р сарын 16"Шалгах тусам" Т.Баясгалангийн Эрүүгийн хэрэг нь замхарчихсан уу?2-р сарын 16Засгийн газрын жанжин шугам нь “Алсын хараа-2050” хөтөлбөр2-р сарын 16Ч.Даваадаш: Эрдмийн болоод эвийн хүчээр чинээлэг амьдрах боломж бидэнд бий2-р сарын 11Сард 6250 төгрөгөөр фитнест явах эрхгүй төрийн албан хаагчид...2-р сарын 10Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааг хамтран хийнэ2-р сарын 5Ихэнх нутгаар 1-14 хэмээр хүйтний эрч суларсан байна2-р сарын 5А.Мэнд-Орших: Төр тендер завшдаг учраас бид гадаад зах зээлд гарч чадахгүй байна2-р сарын 5Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар: УОК-ын хийж чадахгүй байгаа ажлыг аймагтаа зохион байгуулъя л гэсэн юм2-р сарын 5ШҮҮХ: Сайд Х.Нямбаатар шүүх, шүүгчийн нэр төрд халдаж, хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхыг мэдэгдэж байна2-р сарын 5С.Амарсайхан: Говь-Алтай аймагт бөхийн барилдаан зохион байгуулахгүй2-р сарын 5Орон нутаг руу зорчих үнэ 300 мянган төгрөг болж өсчээ2-р сарын 5Шүүх “Туркойз Хилл Ресурс”-ын талд шийдвэр гаргав2-р сарын 5

Б.Жаргалсайхан: Нийгэм, эдийн засаг, улс төрийн эрс шинэчлэлийг Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар хийх хэрэгтэй

2021 оны 2-р сарын 16  -  16 цаг 11 минут
 

-МААЗАРЧ, ХӨТЛӨГЧ ЭМЭГТЭЙГ ЯВУУЛЖ, ЯРИАГААРАА ДАРЖ ӨГӨХ ГЭСЭН. ГЭТЭЛ ТЭР ЯРИАНД П.АНУЖИН ӨРТЧИХСӨН-

Үйлдвэр, худалдааны сайд асан, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.


-У.Хүрэлсүхийн Засгийн газар өөрийн хүсэлтээр огцорлоо. Үүнийг та хэрхэн дүгнэж байна. Хөшигний ард ямар тоглолт болов. Эндээс яриагаа эхлэх үү?

-МАН-аас УИХ-д сууж байгаа гишүүд нь өөрсдөө сайд болох гээд У.Хүрэлсүхийнхээ эсрэг үзлээ шүү дээ. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг яаж унагах уу, яаж өөрсдөө сайд болох вэ гэж тэмцлээ. Тэгээд тавчикаа өмсөөгүй эмэгтэйгээр түрий барьж байгаад унагалаа. Иргэн хүн оймс, тавчикаа өмсөх үгүй нь иргэдийн өөрсдийнх нь эрх үүрэг. Тавчикаа Ерөнхий сайд, Засгийн газраар өмсүүлэх гээд байж болохгүй байх. Үүгээр улс төр хийж сэвж бүр ч болохгүй. Тэр эмэгтэй нь хоёр гурван хүүхэд гаргачихсан насанд хүрчихсэн л хүн байна лээ шүү дээ. Төрчихөөд дулаан хувцас өмсөхөө мэддэггүй юм уу. Хэн нэгэн хүн оймсоо өмсөөгүй ирчихлээр Засгийн газар хариуцах уу. “Та оймсоо өмсөөгүй байна. Бид огцоръё” гэх юм уу. Ийм тэнэг улс төр хийж болохгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар коронавирусийн үед иргэдийн амьдрал ахуй яаж байна, хоолтой байна уу, бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна уу, үгүй юү гэдгийг дүгнэж хариуцлага хүлээлгэж болно. Гадаад дотоодын зээл тусламжийн мөнгө хэр зөв зарцуулагдаж байна. Үнэхээр хүндээ хүрч байна уу, үгүй юү гэдгийг шалгаад дутагдал гаргасан бол огцруулж болно. Харин гутал, оймсоор улс төр хийж болохгүй. Сүүлдээ жудаггүй байдал, ёс зүйгүй тоглоом хэрээс хэтэрлээ шүү дээ.

-Засаг огцроход Ерөнхийлөгчийн оролцоо бай-даг гэлцдэг шүү дээ. Энэ удаагийнхад байсан болов уу?

-Энэ удаагийн Засаг огцроход Ерөнхийлөгчийн оролцоо харин ч нэг байгаагүй байх. Учир нь Ерөнхийлөгч сандарч орж ирээд “Би чамайг ингэж бодсонгүй. Чи яагаад сайдын суудлаа өгчихөв. Уг нь гар нийлж сайхан хамтарч ажиллана гээ биз дээ” гэж байна лээ. Тиймээс энэ асуудал Ерөнхийлөгчийн зүгээс бус МАН-ын бүлэглэл, хагарал нөлөөлсөн болов уу. МАН дахь олигархиуд У.Хүрэлсүхийг дарамтлахаар Засгийн газрын хоёр сайдыг нь огцруулах гэж гүйсэн.

-Гэтэл үүнд У.Хүрэлсүх яагаад ийм амархан буугаад өгчихөв?

-Бууж өгөх нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, хувь хүний араншин. У.Хүрэлсүх их шийдэмгий юм шиг байна лээ. Үгүй гэсэн бол үгүй, за гэсэн бол за гэсэн араншинтай хүн. Хоёрдугаарт, улс төрийн зорилго байгаа байх л даа. МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн дэвших вэ гэдэг асуудал гарч ирэх байх. Бодвол намын дарга нь л дэвших байлгүй. Тиймээс “Нэгэнт ийм зүйл болоод байгаа юм бол яршиг, ажлаа өгчихье. Сонгуульдаа бэлдье” гэсэн байх. Ажлаа өгөхдөө чухал хоёр зүйл хэлсэн. “Та нар намайг мөнгөөрөө худалдаж авч дээрэлхэж, дарамтална гэж байгаа бол чадахгүй шүү” гэж УИХ-ын индэр дээрээс хэлсэн. Хэнд ингэж хэлээд байгаа юм бэ. Нам доторх л олигархиуддаа хэлээд байна шүү дээ. Нөгөөдүүл нь 2020 оны УИХ-ын сонгуулийн бүх зардлыг гаргасан. Үүгээрээ мань эрийг ногтолж, дарамтлах гэж оролдлоо.

Нөгөө талаар У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрыг санаатайгаар зориуд муудалцуулж байх шиг байна. Үүнийг нөгөө бүлэглэлүүд зориуд хийж байна шүү дээ. Энийг нь У.Хүрэлсүх ойлгохгүй огцомдсон. Тэр талбай дээрх жагсаал цуглааныг Х.Баттулга зохион байгуулсан гэж ойлголоо. Ингээд түүнд эмзэглэсэн. Нам дотроос нь ч, дээрээс нь ч шахаад байхаар “Ер нь энэ хулгайчдад дарамтлуулж байхаар ажлаа өгье. Би Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлдье” гэсэн болов уу гэж харж байна.

-Манай улсын Засгийн газар яагаад ийм тогтворгүй байдаг юм бэ. Үүний шалтгааныг та юу гэж бодож байна?

-Ард түмний оюуны чадамж, ухамсар тогтворгүйтэй холбоотой. Тэр дундаа орон нутгийн иргэдэд улс төр, нийгэм, эдийн засгийн талаар ямар ч ойлголт алга. Хэн мөнгө өгсөнд нь сонгуулиар саналаа өгч байна. Сонголтыг хэн хийж байна гэхээр гэр хорооллын иргэд. Улаанбаатар хотын 70 хувь нь гэр хорооллын иргэд байна шүү дээ. Тэд таван төгрөг өгсөн явуулын хүнд саналаа өгч байна. Үүнээс болоод улс төр тогтворгүй байна. Үзэл баримтлал ч гэж алга. АНУ, Европын холбооны улсад ардчилал тогтчихсон байна шүү дээ. Тэд ардчилал гэдгийг хүний эрх, эрх чөлөө, өөрөө сонгуульдаа хариуцлагатай оролцож төр улсын үйл хэрэгт идэвхтэй оролцох ёстой юм байна гэдгийг ухамсарласан байхгүй юу. Манайд болохоор сонгуулийг үнэтэй болгочихсон. Хэдэн төгрөг өгөх юм бэ, хүнсний талон, газар цохож өгөх юм уу гээд хэрэглээ болгочихсон байгаа юм. Тиймээс улс орны нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байна. Дандаа тохиолдлын хүн гарчихсан юм чинь яаж ч тогтвортой байх юм бэ.

Германы канцлер Ангела Меркелийг хар. 16 жил канцлерийн албыг хашихдаа Германыг Европын хамгийн хөгжилтэй улс болголоо шүү дээ. Аж үйлдвэржсэн, ажилгүйдэлгүй, орлого цалин, нийгмийн халамж өндөр улс болголоо. Тэр хүн анх ямар байшинд байсан тэр байшиндаа л өдийг хүртэл амьдарч байгаа юм. Нөхөртэйгөө нийлээд хүнсээ цуглуулж, хувцсаа угаагаад индүүдээд өмсчихөж байна. Сая ажлаа хүлээлгэж өгөхөд түүний талаар нэг ч муу үг гарсангүй. Том албан тушаалтны хувьд ямар энгийн даруу байгаа билээ. Түүнээс сэтгүүлч “Та 10 жилийн өмнө энэ платийг өмсөж байсан шүү дээ. Та яагаад хувцсандаа анхаардаггүй юм бэ” гэхэд “Хувцас сольж өмсөх нь миний зорилго биш. Улс орныг өөрчилж өөд нь татах нь миний ажил. Би загвар өмсөгч биш. Миний өмсөж байгаа хувцас надад таалагддаг учраас би угааж цэвэрлээд индүүдээд өмсдөг” гэж хэлж байна. Гэтэл манайхан гаднаа гяланцаг дотроо паланцаг. Ер нь хүүхнүүдийг хараад байхад ихэнх тохиолдолд жишээ нь, нүүрэндээ их анхаарал тавих юм. Сормуус суулгуулж, хөмсгөө зурж, шивэх юм. Энэ бол орчин үеийн соёл учраас мэдээж байж болно. Хүн эхээс гарахдаа өөгүй төгс гардаггүй. Тиймээс өөгөө далдлах нь орчин үеийн соёл. Гэхдээ зөвхөн нүүрэндээ анхаарахаас гадна үр хүүхэд, нөхөртөө анхаарал халамж тавих хэрэгтэй. Анхаарал халамж тавина гэдэг нь гэр бүлийнхээ гишүүдийн ариун цэврийг маш сайн сахидаг, хувцсаа угааж, индүүдэж өмсөхийг хэлж байгаа юм. Энэ бол халамж. Дээр нь гэр бүлийнхэнтэйгээ зөв хооллох соёлыг сурмаар байна. Ер нь нийтээрээ маш их цагаан архи хэрэглэдэг. Монгол эмэгтэйчүүд зургаахан хоол хийдэг. Мах чанадаг. Бууз хийдэг. Буузаа налчийлгаж байгаад тосонд шараад хуушуур болгочихдог. Арай жижгээр чимхээд банш хийдэг. Эдгээрээс гадна лапша, цуйван. Ингээд л боллоо. Өөр ямар ч хоолны цэс байхгүй. Манайхан яагаад ингэж өвдөөд байгаа юм бэ. Хүн өвддөг дөрөвхөн л шалтгаан байна.

Нэгд, их даарсных. Хоёрд, буруу хооллосных. Гуравт, ариун цэвэр сахидаггүй. Дөрөвт, ёс зүйгүй. Түүнээсээ болоод стресстдэг. Стресс нь хүнд олон өвчин авч ирдэг. Түүнээс монгол хүн зуу насална шүү дээ. Гэтэл сайхан сайхан залуучууд ноцтой өвчнөөр өөд болж байна. Тиймээс үүнд эмэгтэйчүүд маш чухал үүрэгтэй. Учир нь эмэгтэй хүн тэр айлын эзэгтэй болдог гэдэг утгаар нь хэлж байгаа юм. Мэдээж эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг хайрлах ёстой.

Нэгд, их даарсных. Хоёрд, буруу хооллосных. Гуравт, ариун цэвэр сахидаггүй. Дөрөвт, ёс зүйгүй. Түүнээсээ болоод стресстдэг. Стресс нь хүнд олон өвчин авч ирдэг. Түүнээс монгол хүн зуу насална шүү дээ. Гэтэл сайхан сайхан залуучууд ноцтой өвчнөөр өөд болж байна. Тиймээс үүнд эмэгтэйчүүд маш чухал үүрэгтэй. Учир нь эмэгтэй хүн тэр айлын эзэгтэй болдог гэдэг утгаар нь хэлж байгаа юм. Мэдээж эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг хайрлах ёстой.

Сайн ажил хийж их мөнгө олж эхнэр, хүүхдээ сайхан нөхцөлд амьдруулахын төлөө зүтгэх хэрэгтэй. Үүнийг би үгүйсгээгүй. Гэтэл одоогийн эмэгтэйчүүд нэг л их гоёж, дэмий тэнэсэн улсууд болсон байна. Ажиллаж хөдөлмөрлөдөггүй, дээр нь архидалт хавтгайрч байна. Эмэгтэй хүн архи, хар тамхинд нэг орчихвол гарахгүй. Энэ бол биологийнх нь онцлог.

-Та ойрын үед эмэгтэйчүүдэд их шүүмжлэлтэй хандах боллоо. Учир юу вэ. Монгол эмэгтэйчүүдээс манлайлал гэдэг ч юмуу илүү их зүйл хүсээд байна уу?

-Эмэгтэйчүүдээс их юм шалтгаална. Ер нь хүний амьдрал гэр орноос эхэлнэ. Хувийн амьдралаа цэгцлээгүй хүмүүс төр улсын үйл хэргийг цэгцлэх үү. Түрүүн өөрөө ч асууж байсан. Төр яагаад ийм тогтворгүй юм бэ гэж. АНУ, Европ, Японд яагаад 50-иас дээш насныхан төрийн ажлыг хашиж байгаа юм бэ. Яагаад залуучууд нь хийхгүй байна гэхээр хүний амьдралын дадлага туршлага, соёл, ахуй, иргэншилтэй холбоотой. Сүүлийн үед их жендер ярьж эрэгтэйчүүдээ маш их доош нь хийж байна. Үүнийг олон эмэгтэй хүнээс харлаа. Саяхан нэг телевизийн нэвтрүүлэгт орсон чинь хөтлөгч нь “Эрэгтэйчүүд шалчгануур, ажил хийдэггүй” гэх зэргээр над руу дайрлаа. Тэгэхээр нь цаашлуулаад би хэдэн үг хэлснийг хулгайгаар бичиж аваад тавьчихдаг байна ш дээ.

-Та ярилцлага дундаа яриагүй юм уу?

-Үгүй. Хүн чөлөөт цагаар чөлөөтэй л ярина шүү дээ.

-Их хандалт авна лээ. Та УИХ-ын гишүүн П.Анужин руу яагаад тэгж дайрсан юм бэ. “Хүний хувийн амьдрал руу хэт орж, дайрч байна” хэмээн олон нийт шүүмжилж харагдсан?

-П.Анужингийн нэр хүндийг унагах зорилго надад байхгүй. Маазарч, хөтлөгч эмэгтэйг явуулж, яриагаараа дарж өгөх гэсэн. Гэтэл тэр ярианд П.Анужин өртчихсөн. Тэрнээс би эмэгтэй хүмүүсийг хүндэлж, харлалгүй яах вэ дээ. Дөрвөн хүүхэд гаргасан эмэгтэй хүнийг би нулимж дэвсэж болохгүй шүү дээ. Ингэж нулимж дэвсэж байна гэдгийг тэр телевизийнхэн санаатайгаар бөгөөд санамсаргүйгээр хийчихсэн. Түүнээс олон нийтэд хандаж П.Анужинг би хэзээ ч муу хэлж байгаагүй. Хэлэх ч үгүй. Харин иргэд сонгуулиар П.Анужинг янз бүрээр л муулаа биз дээ. Та нар интернэт рүү ороод үзээрэй. Гэтэл өөрийгөө хэлэлтгүй миний санамсаргүй хэлсэн зүйлийг шүүмжлээд П.Анужинд хайртай гэж жигтэйхэн. Би ойлгож байна. Яагаад тэгж их хайртай болов гэхээр сүүлийн хэдэн жилүүдэд гэр бүлийн салалт асар өндөр болсон. Нэгээс хоёр хүүхэдтэй ганц бие эхчүүд олон боллоо. Энэ бол эмэгтэйчүүдийн эмзэг сэдэв юм байна лээ л дээ.

-Манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал хүнд байна. Цаашдын нөхцөл байдал, гарц гаргалгааг та хэрхэн харж байна?

-Төсөв цаашид хүндэрнэ. Ч.Хүрэлбаатар сая гайхуулаад л байсан, таван их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталлаа шүү дээ. Ирэх долоо, наймдугаар сард 7-8 их наяд төгрөгийн алдагдалд орох байх. Дээр нь дулаан, цахилгааны үнийг тэглэсэн. Үүний алдагдал нэмэгдэнэ. Тиймээс одоо төсвөө яаж бүрдүүлэх вэ, яаж алдагдлыг нөхөх вэ гэдэг асуудал үүснэ. Ер нь Монгол Улсад эргэлдэх нийт төсвийн хэмжээ 10-15 их наяд төгрөг байна. Гэхдээ энэ нь хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл, таны судсаар гүйж байгаа цусны 500 граммыг соруулбал таны даралт унаж толгой тань эргээд ухаан алдана биз дээ. Яг үүнтэй адил улс орон гэдэг судастай. Тэр судсаар нь мөнгө гэж зүйл гүйж байдаг. Тэгж байж аж ахуйн ажил, хүний амьдрал үргэлжилдэг. Тэр мөнгө хангалттай биш байна. Дөнгөж 15-хан их наяд. Энэ нь дөрвөн миллиард орчим ам.доллар. Дөрвөн миллиард нь бас хоёр миллиардын алдагдалтай. Үүнийгээ нөхөхийн тулд гаднаас хоёр миллиардын зээл тусламж авч бүрдүүлдэг. Гүйлгээнд мөнгө дутуу байна. Миний харж байгаагаар гүйлгээнд 50-60 их наяд төгрөг хэрэгтэй байна. Дунджаар монголчуудын цалин 2,5-3 сая, тэтгэвэр 1-1.5 сая төгрөг болох ёстой. Ингэж байж бид амьдарна. Ийм болбол бид БНСУ-ын дайны амьдралтай болно гэсэн үг.

-Гарц нь юу юм бэ. Үүнд хүрэхийн тулд яах ёстой вэ?

-Ийм цалин авахын тулд гүйлгээнд 60 их наяд төгрөг оруулах ёстой байна. Энэ мөнгийг яах вэ гэдэгт тогтъё. Нэгдүгээрт, санхүүгийн сахилга батыг чангатгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гүйлгээнд байгаа нийт мөнгөний 90 хувийг устгах хэрэгтэй. Цахим мөнгө рүү шилжих хэрэгтэй байна. Ингэвэл дарга нар хулгай хийх, хийснээ нуух боломжгүй болчихно. Хоёрдугаарт, бохир мөнгө угаагдахгүй. Мөнгө байхгүй биш байгаа. Тиймээс энэ мөнгийг оруулчихаж болно. Монголбанкны нэг үүрэг нь гүйлгээнд мөнгө оруулах хэрэгтэй. Ингэхийн тулд мэдээж тэр мөнгөө баталгаажуулах ёстой. Гэхдээ баталгааг юугаар хийх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй юм байна лээ. Баталгаа юунаас үүдэх вэ гэхээр валют, экспортын орлогоос. Мөн дээр нь үнэт цаас, алтны нөөц, том төслүүд байж мөнгө баталгаажина. 60 их наяд төгрөг гүйлгээнд оруулахын тулд өнөөдрийн долларын ханшаар бодвол 20 миллиард гүйлгээнд байлгана гэсэн үг.

Би нэг мянган долларын цалин авах тухай л ярьж байна шүү дээ. Нийт хүн амын орлогыг мянган долларт хүргэе гэвэл сая дурдсан баталгаа шаардлагатай байх нь. Тэгвэл энэ баталгааг одоо яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Доллар яагаад хуримтлагдахгүй байгаа тухай ярья. Доллар олох хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр доллар хуримтлуулах хэрэгтэй байна. Тэгвэл гадаад худалдаагаа харъя. Манай бусад оронтой хийж байгаа гадаад худалдаа нь 99 хувийн алдагдалтай юм байна лээ. АНУ-БНХАУ-ын худалдаа 25 хувийн алдагдалтай болж АНУ Хятадын эдийн засгийг хаалаа. Хятадаас наймаа хийхгүй, хөрөнгө оруулалтаа татаж авна гэсэн шүү дээ. Манайх 99 хувийн алдагдалтай байна. Үүнийг цэгцлэх ёстой. Л.Оюун-Эрдэнэ Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам байгуулах талаар ярьсан. Энэ яамыг байгуулах хэрэгтэй. Маш чухал асуудал. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам байхгүй яаж хөгжих гээд байгаа юм бэ. Гадаад яаманд худалдаа хариуцаж байгаа гээд хоёрхон мэргэжилтэн сууж байгаа байхгүй юу.

-Худалдааны алдагдлаа цэгцлэх нь өнөөдөр маш чухал асуудал болчихоод байна. Манай улс бусад орнуудтай хийж байгаа гадаад худалдаа 99 хувийн алдагдалтай гэж та хэллээ. Бусад гэлтгүй хөрш орнууд маань л гэхэд манайхаас маш өндөр татвар авдаг. Үүнийг хэрхэн шийдэх вэ, худалдааны алдагдлаа яаж цэгцлэх үү?

-Хөршүүдээсээ эхэлье. ОХУ-аас нэг миллиард 500 сая ам.долларын импорт хийж байна. 30 сая долларт эрчим хүч, үлдсэнд нь шатах тослох материал авч байна. Энэ байдал 30 жил үргэлжиллээ. Өөрөөр хэлбэл, бидэнд хаалт тавьчихсан байгаа юм. ОХУ руу бүтээгдэхүүн гаргахад 50, 60 хувийн татвар төлдөг. Тиймээс ОХУ-тай тусгайлсан гэрээ хийх хэрэгтэй. Монгол-ОХУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааг таван мянган миллиард долларт хүргэх хэрэгтэй. Манайх хоёр миллиард 500 сая долларын бараа гаргая, танайх манайх руу хоёр миллиард 500 сая долларын бараа авна. Манайд алс дорнод Сибирь, Уралын махны зах зээлийг нээгээд өгчих гэх хэрэгтэй. Дэлхийн хоёрдугаар дайныг оросууд монгол малын махыг идэж, өлсгөлөнд өртчихөлгүй дайныг ялсан. Одоо идчих гэхээр үхчих юм яриад байгаа юм. Ноос ноолуур, арьс ширээ боловсруулж бүтээгдэхүүн болгож гаргах хэрэгтэй. Ингэж таван миллиард ам.доллар буюу 15 их наяд төгрөг гүйлгээнд оруулах боломжтой. Нөгөө талд БНХАУ-тай мөн гэрээ хийх хэрэгтэй. Хятадууд Монголд орж ирээд олигтой үйлдвэр байгуулаагүй. Дээрээс нь ямар ч ариун цэвэр, тохижилт, стандартын технологигүй махны цехүүд барьж байгаа юм. Тэднийг бүгдийг нь хаах хэрэгтэй. Ер нь 3-4 аймгийн дунд европ стандартын нэг мах комбинат байгуулах хэрэгтэй.

Хоёрдугаарт, манайх хятадуудтай худалдааны ашигтай ажиллаж байгаа. Учир нь түүхий эдээ урагшаа гаргадаг. Хятадууд манайхаас бэлэн бүтээгдэхүүн авдаггүй. Яагаад Африк хөгжөөгүй юм бэ гэхээр дарга нарт нь авлига өгч, түүхий эдийг нь хамж авчихаад Африкийг хаячихсан. Тиймээс хятадуудтай хэлэлцээр хийж таван миллиардын эдийн засгийг бий болгох хэрэгтэй. Одоо хоёр миллиард хүрэх үү үгүй юү л хамтын ажиллагаатай байгаа. Зах зээлээ нээж өгөхийг хүсэх хэрэгтэй. Бид нэгэнтээ л нэг миллиард 300 сая хүнтэй муудалцаж асуудлыг шийдэж чадахгүйгээс хойш яаж харилцан ашигтай хамтын ажиллагаатай байх талаар хэлэлцээ хийх хэрэгтэй. Гэхдээ тэгж байна гээд Монголынхоо тусгаар тогтнол, өв соёл, газар, нутгаа тэд нарт өгч болохгүй. Хятад-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг 5-10 миллиард долларт хүргэх хэрэгтэй. Японтой эдийн засгийн хамтын ажиллагаагаа гурван миллиардад хүргэх хэрэгтэй. Япончууд бараагаа зарж болно, гэхдээ иргэдэд машиныг нь хүүгүй лизингээр өгүүлэх хэрэгтэй. Мөн Солонгостой хоёр миллиард ам.долларын хамтын ажиллагаатай болох хэрэгтэй. Ингэж Хятадад 5, ОХУ 5, Солонгос, Япон тус бүр хоёр миллиардын эдийн засгийн хамтын ажиллагаатай болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 42 тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлттэй болж байна. Үүн дээр зэс, нүүрсний орлогыг нэмэхээр 60 тэрбум төгрөг рүү дөхнө. Эдийн засгийг өөрчлөхийн тулд нийгэм, эдийн засаг, улс төрд маш том реформ хийх хэрэгтэй болж байна. Манай улсын аж ахуйн бүх салбарт норматив байхгүй байна. Тогтоох хэрэгтэй.

-Таны ярьсан цогц реформыг хийж чадах юм болов уу даа?

-Залуу хүний хувьд Л.Оюун-Эрдэнэ нийгэм, эдийн засаг, улс төрийн шинэчлэлийг зоригтойгоор хийх хэрэгтэй. Спиртийн онцгой албан татварыг яаралтай гурав дахин нэм. Ингэж л залуучуудаа аваръя. Архинаас болж олон хүн эндэж, гэмт хэрэгт өртөж, эрүүл мэндээрээ хохирч байна шүү дээ. Мөн банк санхүүгийн реформыг яаралтай шинэчил. Арилжааны банкуудыг эрс шинэчлэх ажлыг яаралтай хий. Хадгаламжийн хүүг 0.5 хувь болго. Герман, АНУ, Япон улсын арилжааны банкуудын зээлийн хүүг судалж, тэр жишгээр арилжааны банкны зээлийн хүүг тогтоох хэрэгтэй байна. Нийгмийн аливаа асуудлыг төр нуруун дээрээ үүрдэг. Түүнээс хувийн болон арилжааны банкууд үүрдэггүй. Арилжааны банкны зээлийн хүү татварын орлогоос доогуур байна.

Үүнээс гадна орон нутгийн төсвийн асуудлыг дээр дурдсанаар шийдэх хэрэгтэй. Орон нутгийн төсвийн 50 хувийг иргэд, малчдын ашиг орлогын татвараас, үлдсэн 50 хувийг улсын нэгдсэн төсвөөс бүрдүүл. Уул уурхай, ашигт малтмалаас орж ирж байгаа татварыг нэгтгэж Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүл.Үүнийгээ 18 аймагт эрх тэнцүү хуваа. Гэхдээ тэр мөнгийг нь зөвхөн орон нутгийн хөрөнгө оруулалт, хөгжилд зарцуулах шаардлагатай байна. Сангийн яаманд байгаа бүх өр зээл, зээлийг гадаадад гаргасан баталгаануудыг бүгдийг нь олон нийтэд ил гаргах хэрэгтэй. Монголбанкны тайланг ч мөн. Ингэхдээ хөндлөнгийн АУДИТ-ийн байгууллагаар шалгуул. Төрийн албан хаагчдыг 50 хувь цомхотго. Гэхдээ хуваариа аж ахуй эрхлэх мөнгийг өгч байж цомхотгох хэрэгтэй. Мөн Улаанбаатар, орон нутагт ажилгүй байгаа иргэдийг малжуулах хөтөлбөр хэрэгжүүлж орон нутагт ая тухтай амьдрах боломжийг яаралтай бүрдүүлж өг.

Залуучууд I, II, III хорооллын м2-тыг 1.5 сая төгрөгөөс илүүгүй үнээр үнэлж жилийн гурван хувийн хүүтэйгээр ипотекийн зээлээр орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүл. Ингэхдээ хот хөдөө гэж ялгамааргүй байна.Улаанбаатар хотод бүх зүйлийг дэндүү их төвлөрүүлсэн байна. Үүний нэг нь их, дээд сургууль. 98 дээд сургуулийг цомхотгож, 16 дээд сургуультай болгон бусдыг нь хаах хэрэгтэй. Ингэхдээ ХААИС, СУИС, Батлан хамгаалахын их сургуулийг Дархан-Уул руу, Цэргийн дээд сургууль, МУБИС-ийг Багануур руу нүүлгэн шилжүүл. Бүх аймгийн ЕБС-ийн 10, 11, 12 дугаар ангид мэргэжил эзэмших хөдөлмөр кабинетын лабораториуд яаралтай байгуулах хэрэгтэй. Цэргийн албыг хоёр жил болгож, хүйс харгалзахгүйгээр цэрэгт татдаг тогтолцоо руу шилжих хэрэгтэй байна. Дэлхийн улс төрийн байдал тогтворгүй байгаа. Нөгөөтэйгүүр, хүүхэд залуучуудыг ёс зүйтэй, бие бялдар эрүүл, цэргийн мэдлэгтэй болно. Мөн Сүхбаатар, Дорнодын тал дахь өвсийг хурааж, хадлан хадах даалгаврыг орон нутгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын дарга нарт даалга. Зунжингаа найр наадам хэсчихээд өвөл нь зуд боллоо шүү гээд Засгийн газраас өвс, тэжээл нэхээд байж болохгүй. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Багануур хотоос 45 км зайд улсын хүнсний нөөцийн агуулахыг Шүүхийн шийдвэрийн дэргэд яаралтай үтэр түргэн барьж байгуулах шаардлагатай. Учир нь зуд турхан, дэлхийг донсолгосон халдварт өвчин, дайн дажинд бэлэн байх ёстой. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамыг нэн тэргүүнд байгуулах хэрэгтэй. Иргэдийн орлогыг эрс нэмэгдүүлэх өөрчлөн байгуулалтыг нэн яаралтай хий. Цалинг 1000, тэтгэврийг 500 ам.долларт хүргэх талаар би дээр дурдсан. Ипотекийн хүүг гурван хувиас хэтрүүлэхгүй болго. Цахим мөнгө санхүүгийн орчинг бий болго. Мөнгө хүүлэхийн эсрэг хууль гаргаж, ААН, иргэд мөнгө хүүлэхгүй байх эрх зүйн орчинг бий болгох шаардлагатай. Бусад орон руу бараа бүтээгдэхүүн экспортолж байгаа компаниудын санхүүгийн тооцоог ам.доллараар л хий. Эдгээр эрс шинэчлэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар маш яаралтай хийх хэрэгтэй. Хэрвээ хийж чадахгүй бол чадах хүнд нь албан тушаалаа өг. Тэд ямар Далай лам, бурхан биш. Тэдэнд бид мөргөх гэж сонгоогүй. Гурван сая хүний ажил, амьдралыг эрс шинэчлүүлэхийн төлөө л сонгосон. Өөрсдийнхөө төлөө хууль батлахаа боль. Сайн хууль батал.

 

Р.ХИШИГЖАРГАЛ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.20.43иргэн   • 2 сарын 19. 16 цаг 22 минут

Нэг их шудрага дүр эсгээд яриан дотроо даргыг давхар долоож байдаг эр дээ:Ер нь үл ойлгогдох этгээд

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2021 он. DEED.MN