Шинэ мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль бус гүйцэтгэх үйл ажиллагааг цэгцлэх үүрэг ХЗДХЯ, ТЕГ, ЦЕГ-т өглөө2-р сарын 22Вакцинд итгэх асуудлын хувьд2-р сарын 20МАХН Ерөнхийлөгчийн, МАН УИХ-ын нөхөн сонгуульд оролцохгүй байх хувилбар2-р сарын 18"Ковид-19"-ийн тархалтын түвшин тогтоох, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх түр журам хэрэгжинэ2-р сарын 16Засаг дарга Д.Сумъяабазар:Нийслэл хот цаашид ч иргэдээ сонсож ажиллана2-р сарын 16Б.Жаргалсайхан: Нийгэм, эдийн засаг, улс төрийн эрс шинэчлэлийг Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар хийх хэрэгтэй2-р сарын 16Болж бүтэж байгаа ажил салбар гэж байна уу, нэрлээдэх2-р сарын 16Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрөөс “Ковид-19”-ийн вакцин татаж авах ажил эхэллээ2-р сарын 16Т.Баярхүү: Сү.Батболд, С.Баяр, Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж тэргүүтнүүд бүгд гэсгээгдэнэ...2-р сарын 162222 УАР улсын дугаар хамгийн өндрөөр буюу 52,6 сая төгрөгөөр үнэлэгдлээ2-р сарын 16Монгол орон ядарсан орон биш ээ2-р сарын 16Төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээн доторх төрийн бодлого2-р сарын 16Д.Мужаан: Суурь салбарыг эрчимтэй хөгжүүлэх ёстой2-р сарын 16“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр халдварын 26 тохиолдол бүртгэгджээ2-р сарын 16Нам нь намаараа, төр нь төрөөрөө явах цаг болсон2-р сарын 16Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины эхний тунг тариулж, ард түмнээ уриална гэжээ2-р сарын 16Ковакс: Вакциныг энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөжээ2-р сарын 16“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөллөө2-р сарын 16"Шалгах тусам" Т.Баясгалангийн Эрүүгийн хэрэг нь замхарчихсан уу?2-р сарын 16Засгийн газрын жанжин шугам нь “Алсын хараа-2050” хөтөлбөр2-р сарын 16Ч.Даваадаш: Эрдмийн болоод эвийн хүчээр чинээлэг амьдрах боломж бидэнд бий2-р сарын 11Сард 6250 төгрөгөөр фитнест явах эрхгүй төрийн албан хаагчид...2-р сарын 10Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааг хамтран хийнэ2-р сарын 5Ихэнх нутгаар 1-14 хэмээр хүйтний эрч суларсан байна2-р сарын 5А.Мэнд-Орших: Төр тендер завшдаг учраас бид гадаад зах зээлд гарч чадахгүй байна2-р сарын 5Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар: УОК-ын хийж чадахгүй байгаа ажлыг аймагтаа зохион байгуулъя л гэсэн юм2-р сарын 5ШҮҮХ: Сайд Х.Нямбаатар шүүх, шүүгчийн нэр төрд халдаж, хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхыг мэдэгдэж байна2-р сарын 5С.Амарсайхан: Говь-Алтай аймагт бөхийн барилдаан зохион байгуулахгүй2-р сарын 5Орон нутаг руу зорчих үнэ 300 мянган төгрөг болж өсчээ2-р сарын 5Шүүх “Туркойз Хилл Ресурс”-ын талд шийдвэр гаргав2-р сарын 5

"Шалгах тусам" Т.Баясгалангийн Эрүүгийн хэрэг нь замхарчихсан уу?

2021 оны 2-р сарын 16  -  13 цаг 14 минут

... Бид мартамхай. Үүнийг хууль хяналтынхан, худал хуурмагууд андахгүй. Ямар ч хэргийг мартагнах хооронд нь замхаруулна. 

Өнгөрсөн жилийн өдийд АТГ-аас Эрүүгийн хэргээр шалгагдаж байсан МУГЖ дуучин Т.Баясгалангийн "Санах тусам" концертод өнөөдөр бүгдээрээ уярчихсан. Юун нөгөө Эрүүгийн хэрэг санаж байгаа ч юм алга. Уг нь дуучин маань "Санах тусам" хэмээн дэлгэц эзэгнэхээсээ өмнө "Шалгах тусам" хэрэг нь юу болсноо эхлээд олон  нийтэд тайлбарлах ёстой байлаа. Ёс зүйтэй, ухамсарт нийгэмд иргэд нь үүнийг шаардах ёстой. Гэтэл мань хүн өнөөдөр энхийн цагаан тагтаагийн дүрээр хойморт заларч,дуулах мөрөөрөө дуулахгүй  Монголд дуучин болж төрснийх " Урлагийн өргөө" барина гэчихсэн ээлжит молигоо үмхүүлж сууна. Эрүүгийн хэргээ замхаруулахад нь ард түмний хайртай дуучны нэр хүнд хэрэгтэй болоод л олон жилийн дараа гэнэт дуулж эхэлсэн юм биз дээ.  Бид хууль үйлчилдэггүй, нийтийн эрх ашгийг хохироосон ийм хэргүүдтэй эвлэрээд, ийм хүмүүсийг тахин шүтээд суувал Монгол улс хэзээ ч хөгжихгүй.  Хүсээд буй шударга, тэгш нийгэм чинь өөрөө бий болохгүй билээ. Улаанбаатарын уушиг болсон Богд Уул чинь захаасаа цемент болоод бид амьдрах орчноо сүйтгүүлж байна.

 

Үндэсний ТВ олон нийтэд үйлчлэх үүргээ гүйцэтгэж чаддаг бол оргил цагаараа Богд ууланд үүрлэсэн булхай луйврыг илчилж байхсан. Мөнгө хүчтэй юм. Одоо Дуучин Т.Баясгалан, Кекшүзан Батбаяр нар Эрүүгийн хэргээ  "Шалгах тусам" яаж замхаруулснаа  тайлбарлах биз!!

 

Кекшүзан бас Монголын газар нутгийг Хятадуудад зарах тухай гутамшигт яриаг нь бичсэн хүнийг шоронд хийгээд өөрөө үлдснийг ч мартах учиргүй. 

Олныг үл нуршин өнгөрсөн жилийн өдийд бичиж байснаа эргэн сануулья!!!

 

....Кёкүшюүзан Д.Батбаяр, түүний эхнэр МУГЖ, дуучин Т.Баясгалан нар “мөнгө угаах” гэмт хэргээр шалгагдаж байна

 

Тэд 2014 онд дархан цаазат Богд хан уулын тусгай хамгаалалттай газарт “Ахмадын амралт сувилын цогцолбор” барих, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр Дархан цаазат Богд хан уул болон Яармагийн дэнжид их хэмжээний газрыг тухайн үеийн БОАЖ-ын сайд С.Оюунаас авчээ. Гэвч авсан газраа зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьж, бусдад зарж, их хэмжээний мөнгө угаасан хэргээр Эрүүгийн цагдаагийн газар, АТГ-аас хамтарсан ажлын хэсэг гарч шалган, яллагдагчаар татсан байна. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгуйн тулд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс Д.Батбаяр болон түүний эхнэр Т. Баясгалан нарын хилээр гарах эрхийг хязгаарлажээ. Тэдний тусгай хамгаалалттай газарт авсан газрууд нь:

1.Кёкүшюүзан Д.Батбаярын төрсөн дүү Д.Аззаяагийн “Ногоон хана” ХХК-ийн нэрээр Чулуутын аманд 8 га газар

2. Кёкүшюүзан Д.Батбаярын төрсөн дүү Д.Аззаяагийн нөхөр Д.Анхбаярын байгуулсан “Том Анхаа” ХХК-ийн нэр дээр Богд уулын Арцатын аманд 8.7 га газар

3. МУГЖ,Т.Баясгалангийн ээж Ж.Жавзандуламын дүү Ж.Жагиймаагийн нэр дээрх “Ногоон шүр” компанийн нэрээр тус аманд 5 га газар

4. МУГЖ Т.Баясгалан “Зэсэн тал” ХХК байгуулж, Чулуутын аманд 10 га газар

5. “Гэгээн талбай” ХХК-ийн нэрээр Ташгайн аманд 21 га газар

6. “Өлзийт голын эх” компаниар дамжуулан Арцатын аманд 5 га газар

тус тус авч, хууль зөрчин орон сууц барьж, бусдад худалдан борлуулж мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж эхэлжээ. Дархан цаазат газарт аялал жуучлал, амралт зугаалгаас бусад зориулалтаар газар ашиглахыг хуулиар хориглосон байдаг билээ

 

 

Сэтгүүлч Б.Отгон

2020.02.18



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.142.150ЗОЧИН   • 2 сарын 19. 16 цаг 47 минут

САЙН ХУЛГАЙЧ,САЙХАН ХҮҮХЭН ХОЁР ХЭЗЭЭ ЯЛЛУУЛЖ БАЙЛАА,ХУЛГАЙ ДЭЭРМИЙГ ХАМГААЛДАГ ардчилсан монголд ЯАГААД ЯЛ АВНА ГЭЖ

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2021 он. DEED.MN