Шинэ мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль бус гүйцэтгэх үйл ажиллагааг цэгцлэх үүрэг ХЗДХЯ, ТЕГ, ЦЕГ-т өглөө2-р сарын 22Вакцинд итгэх асуудлын хувьд2-р сарын 20МАХН Ерөнхийлөгчийн, МАН УИХ-ын нөхөн сонгуульд оролцохгүй байх хувилбар2-р сарын 18"Ковид-19"-ийн тархалтын түвшин тогтоох, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх түр журам хэрэгжинэ2-р сарын 16Засаг дарга Д.Сумъяабазар:Нийслэл хот цаашид ч иргэдээ сонсож ажиллана2-р сарын 16Б.Жаргалсайхан: Нийгэм, эдийн засаг, улс төрийн эрс шинэчлэлийг Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар хийх хэрэгтэй2-р сарын 16Болж бүтэж байгаа ажил салбар гэж байна уу, нэрлээдэх2-р сарын 16Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрөөс “Ковид-19”-ийн вакцин татаж авах ажил эхэллээ2-р сарын 16Т.Баярхүү: Сү.Батболд, С.Баяр, Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж тэргүүтнүүд бүгд гэсгээгдэнэ...2-р сарын 162222 УАР улсын дугаар хамгийн өндрөөр буюу 52,6 сая төгрөгөөр үнэлэгдлээ2-р сарын 16Монгол орон ядарсан орон биш ээ2-р сарын 16Төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээн доторх төрийн бодлого2-р сарын 16Д.Мужаан: Суурь салбарыг эрчимтэй хөгжүүлэх ёстой2-р сарын 16“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр халдварын 26 тохиолдол бүртгэгджээ2-р сарын 16Нам нь намаараа, төр нь төрөөрөө явах цаг болсон2-р сарын 16Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины эхний тунг тариулж, ард түмнээ уриална гэжээ2-р сарын 16Ковакс: Вакциныг энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөжээ2-р сарын 16“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөллөө2-р сарын 16"Шалгах тусам" Т.Баясгалангийн Эрүүгийн хэрэг нь замхарчихсан уу?2-р сарын 16Засгийн газрын жанжин шугам нь “Алсын хараа-2050” хөтөлбөр2-р сарын 16Ч.Даваадаш: Эрдмийн болоод эвийн хүчээр чинээлэг амьдрах боломж бидэнд бий2-р сарын 11Сард 6250 төгрөгөөр фитнест явах эрхгүй төрийн албан хаагчид...2-р сарын 10Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааг хамтран хийнэ2-р сарын 5Ихэнх нутгаар 1-14 хэмээр хүйтний эрч суларсан байна2-р сарын 5А.Мэнд-Орших: Төр тендер завшдаг учраас бид гадаад зах зээлд гарч чадахгүй байна2-р сарын 5Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар: УОК-ын хийж чадахгүй байгаа ажлыг аймагтаа зохион байгуулъя л гэсэн юм2-р сарын 5ШҮҮХ: Сайд Х.Нямбаатар шүүх, шүүгчийн нэр төрд халдаж, хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхыг мэдэгдэж байна2-р сарын 5С.Амарсайхан: Говь-Алтай аймагт бөхийн барилдаан зохион байгуулахгүй2-р сарын 5Орон нутаг руу зорчих үнэ 300 мянган төгрөг болж өсчээ2-р сарын 5Шүүх “Туркойз Хилл Ресурс”-ын талд шийдвэр гаргав2-р сарын 5

Засгийн газрын жанжин шугам нь “Алсын хараа-2050” хөтөлбөр

2021 оны 2-р сарын 16  -  13 цаг 12 минут

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар гараанаасаа өнгөтэй хийгээд шуурхай хөдөлсөн. Тэрбээр мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлэхийн зэрэгцээ цаашид баримтлах бодлого чиглэлээ урт хугацааны хөгжлийн бодлогод үндэслэн тодорхойлсон. Товчхондоо, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого бол шинэ Засгийн газрын жанжин шугам юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа энэхүү хөтөлбөрийг боловсруулан, батлуулж байсан бол өдгөө хэрэгжүүлж эхэлсэн жилээ Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж буйгаараа онцлогтой. Урт хугацааны хөгжлийн бодлогыг гардан боловсруулсан хүн түүнийг хэрэгжүүлэх танхимыг толгойлох болсонд УИХ-ын гишүүд төдийгүй олон нийт ам сайтай байж, бүх талаар нь дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бодлогын залгамж чанарыг хадгалж, газрын тосны үйлдвэр, төмөр замын төсөл, байгалийн хийн хоолой, Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг улс орны хувь заяатай холбоотой томоохон төслүүдийг хэрэгжүүлж дуусгахын зэрэгцээ цар тахлыг богино хугацаанд даван туулах, эдийн засгаа сэргээх, дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоо, шударга ёс, цахим засаглал бий болгох дөрвөн том зорилтын төлөө ажиллахаа мэдэгдсэн билээ.

Эдгээр зорилт нь “Алсын хараа-2050” хөтөлбөртэй нягт уялдаж буй.

 

“АЛСЫН ХАРАА 2050” БОДЛОГОД ТУЛГУУРЛАН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭ ЗАРЛАВ

Эдийн засгаа сэргээх төлөвлөгөөний тухайд шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжлийг хурдасгахыг гол зорилтоо болгосон. Ингэхдээ шинжлэх ухааны академи, инновацын хүрээлэнгүүдийг уялдуулж, шинжлэх ухааны нээлтийг эдийн засагжуулахын тулд нэгдсэн кластер хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн аж үйлдвэрийн IV хувьсгалын үед хиймэл оюун ухаан, финтек, үүлэн технологи чиглэлээр дэлхийн зах зээлд амжилттай өрсөлдөж эхэлсэн үндэсний компаниудаа дэмжиж, түншлэн ажиллах аж. Түүнчлэн уул уурхайн салбарын орлогыг илүү өгөөжтэй байлгаж, байгалийн баялгийг шударга хүртээмжтэй хуваарилахын тулд Үндэсний баялгийн сан байгуулах нь Засгийн газрын эдийн засгаа сэргээх төлөвлөгөөнд багтаж байгаа юм.

Дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоог бий болгохын тулд олон зорилт дэвшүүлж буйн хамгийн чухал нь орон сууцжуулах. Үүний хүрээнд Засгийн газар ирэх гурван жилийн хугацаанд “Залуус 1, 2, 3 хороолол” барих ажлыг өрнүүлж, орлогод нийцсэн орон сууцны шинэ санхүүжилтийн загварыг Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд шилжих замаар шийдвэрлэхээр ажиллаж эхэлсэн. Дараагийнх нь чанартай боловсрол. Учир нь, боловсрол хүний амьдралыг ядуурлаас чинээлэг түвшинд аваачих томоохон хөшүүрэг аж. Мөн дундаж давхаргыг нэмэгдүүлэхэд эрүүл мэндийн салбар ч онцгой ач холбогдолтой тул иргэн бүр жил бүхэн бүрэн оношилгоонд хамрагддаг тогтолцоонд алдалгүй шилжин орох зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд ирэх дөрвөн жилийн хугацаанд Эрхтэн шилжүүлэн суулгах, Зүрх судасны, Түлэнхий болон Хавдар судлалын үндэсний төвийг шинээр барих юм. Ингэснээр жилд 100-120 сая ам.долларыг гадаадад эмчлүүлэхэд зарцуулж буйг 30-40 хувиар бууруулна.

 

Засгийн газар “Алсын хараа 2050” бодлогод тулгуурлан уул уурхайгаас гадна, боловсруулах аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлал ба жижиг дунд үйлдвэрлэл, тээвэр логистик, бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн салбарыг тэргүүлэх чиглэл болгож, бодлогоор онцгойлон дэмжихээ зарласан. Мөн өмнөх бүх Засгийн газрын зөв бодлогын залгамж чанарыг хадгалж, үндэсний нэгдмэл үнэт зүйлээ бэхжүүлж, дотооддоо сөргөлдөх биш дэлхийн бусад улс оронтой хөгжлийн үзүүлэлтээр уралдахаа мэдэгдсэн юм.

 

АЗИД ТЭРГҮҮЛЭГЧ ОРНЫ НЭГ БОЛОХ ЗОРИЛГОТОЙ

Засгийн газрын жанжин шугамаа болгосон “Алсын хараа-2050” хөтөлбөрийг хэзээ баталсан, ямар зорилтуудыг багтаасан зэрэг мэдээллийг товчхон эргэн сануулъя. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа ажлын хэсгийг ахалж, салбар бүрийн төлөөлөл болсон 1500 орчим эрдэмтэн найман сарын турш ажиллаж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулж, улмаар өнгөрсөн оны тавдугаар сард батлуулсан. Ингэхдээ өнгөрсөн 30 жилийн алдаа оноог дэнсэлж, үзэл баримтлалыг боловсруулсан бөгөөд Засгийн газар солигдох бүрдээ өмнөх бодлогоо үгүйсгэж, шинийг санаачлахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тухайн үед онцолж байлаа.

Энэхүү хөгжлийн үзэл баримтлал суурь есөн зорилго, 50 зорилттой бөгөөд 2020-2030, 2031-2040, 2041-2050 гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Монгол Улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө Азид тэргүүлэгч орны нэг болох зорилготой. Мөн хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийн 177 орноос 92, эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 140 орноос 99, бизнесийн орчны индексээр дэлхийн 190 орноос 74, авлигын индексээр 93 дугаар байрыг эзэлж байна. Тиймээс өөрөө өөрийгөө тэтгэсэн, гадаад зах зээлийн сөрөг өөрчлөлтөөс дархлагдсан эдийн засгийг төлөвшүүлж, үүний үр дүнд бий болгосон баялгийг иргэндээ хүртээж, нийгмийн хөгжлийг дархлах эрхэм зорилгыг энэхүү “Алсын хараа-2050” үзэл баримтлалд багтаасан. Түүнчлэн хүний хөгжил, амьдралын чанар ба дундаж давхарга, эдийн засаг, сайн засаглал, ногоон хөгжил, амар тайван, аюулгүй нийгэм, бүсчилсэн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн зорилтыг багтаасан. Тухайлбал, ажилгүйдэл, ядуурал, эдийн засгийн доройтлын нэг шалтгаан нь хөдөө аж ахуйн болон түүнд түшиглэсэн хүнсний үйлдвэрлэлийг зогсоож, худалдаа, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог устгасан явдал гэж үздэг. Тиймээс тус хөтөлбөрт тусгасан нэгэн зорилт нь зөвхөн уул уурхайг шүтэж, түүхий эд бэлтгэдэг улс орон болсон алдааг засах юм. Үүний тулд хөдөө аж ахуйн болон хүнсний үйлдвэрлэлийг хүү багатай, урт хугацаатай зээлээр дэмжиж, арьс шир, ноос ноолуураа боловсруулж, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгон гаргавал экспортын орлого арван тэрбум ам.доллараар нэмэгдэж, 200 мянган ажлын байр бий болох бололцоотой.

 

ОЛОН НИЙТЭД ИТГЭЛ ТӨРҮҮЛЭВ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард түмэндээ хандаж дэвшүүлсэн Цагаан сарын мэндчилгээндээ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг айлчлан ирсэн үхэр жилд бодитоор хэрэгжүүлж эхэлсэн гарааны жил байхыг тодотгохын зэрэгцээ 30 жилийн дотор эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, иргэдийн амьдралын чанараар бүс нутагтаа тэргүүлсэн, Азийн их хүлэг улс болон хөгжих ерөөлийг дэвшүүлсэн. Тэрбээр “Монголчууд бид эрүүл мэнд, эдийн засгаа эмчлэх хүндхэн сорилттой нүүр тулж байна. Эвлэлдэн нэгдэх бүрдээ хүчирхэгжин хөгжиж, талцан хуваагдах болгондоо уруудан доройтсоныг монголчууд та бидний эх түүх нотолдог. Бид хамтын итгэлцэл, тэсвэл тэвчээр, нэгдмэл “Алсын хараа”, сургаар биш судалгаанд үндэслэсэн цогц бодлогоор л энэ хүндрэлийг даван туулж чадна. Гацсан эдийн засгийн цусны эргэлтийг хурдасгаж, зогссон ажлын байрыг эргэн сэргээхээс өөрөөр цар тахлаас улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах ямар ч боломжгүй юм. Тиймээс Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлж эхлэхэд бэлэн боллоо. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлснээр эдийн засаг сэргэж, иргэн, өрх бүрийн амьдрал урьдын хэмнэлд орно гэдэгт итгэл төгс байна” хэмээсэн нь олон нийтэд итгэл төрүүллээ.

 

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2021 он. DEED.MN