Шинэ мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль бус гүйцэтгэх үйл ажиллагааг цэгцлэх үүрэг ХЗДХЯ, ТЕГ, ЦЕГ-т өглөө2-р сарын 22Вакцинд итгэх асуудлын хувьд2-р сарын 20МАХН Ерөнхийлөгчийн, МАН УИХ-ын нөхөн сонгуульд оролцохгүй байх хувилбар2-р сарын 18"Ковид-19"-ийн тархалтын түвшин тогтоох, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх түр журам хэрэгжинэ2-р сарын 16Засаг дарга Д.Сумъяабазар:Нийслэл хот цаашид ч иргэдээ сонсож ажиллана2-р сарын 16Б.Жаргалсайхан: Нийгэм, эдийн засаг, улс төрийн эрс шинэчлэлийг Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар хийх хэрэгтэй2-р сарын 16Болж бүтэж байгаа ажил салбар гэж байна уу, нэрлээдэх2-р сарын 16Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрөөс “Ковид-19”-ийн вакцин татаж авах ажил эхэллээ2-р сарын 16Т.Баярхүү: Сү.Батболд, С.Баяр, Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж тэргүүтнүүд бүгд гэсгээгдэнэ...2-р сарын 162222 УАР улсын дугаар хамгийн өндрөөр буюу 52,6 сая төгрөгөөр үнэлэгдлээ2-р сарын 16Монгол орон ядарсан орон биш ээ2-р сарын 16Төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээн доторх төрийн бодлого2-р сарын 16Д.Мужаан: Суурь салбарыг эрчимтэй хөгжүүлэх ёстой2-р сарын 16“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр халдварын 26 тохиолдол бүртгэгджээ2-р сарын 16Нам нь намаараа, төр нь төрөөрөө явах цаг болсон2-р сарын 16Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины эхний тунг тариулж, ард түмнээ уриална гэжээ2-р сарын 16Ковакс: Вакциныг энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөжээ2-р сарын 16“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөллөө2-р сарын 16"Шалгах тусам" Т.Баясгалангийн Эрүүгийн хэрэг нь замхарчихсан уу?2-р сарын 16Засгийн газрын жанжин шугам нь “Алсын хараа-2050” хөтөлбөр2-р сарын 16Ч.Даваадаш: Эрдмийн болоод эвийн хүчээр чинээлэг амьдрах боломж бидэнд бий2-р сарын 11Сард 6250 төгрөгөөр фитнест явах эрхгүй төрийн албан хаагчид...2-р сарын 10Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааг хамтран хийнэ2-р сарын 5Ихэнх нутгаар 1-14 хэмээр хүйтний эрч суларсан байна2-р сарын 5А.Мэнд-Орших: Төр тендер завшдаг учраас бид гадаад зах зээлд гарч чадахгүй байна2-р сарын 5Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар: УОК-ын хийж чадахгүй байгаа ажлыг аймагтаа зохион байгуулъя л гэсэн юм2-р сарын 5ШҮҮХ: Сайд Х.Нямбаатар шүүх, шүүгчийн нэр төрд халдаж, хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхыг мэдэгдэж байна2-р сарын 5С.Амарсайхан: Говь-Алтай аймагт бөхийн барилдаан зохион байгуулахгүй2-р сарын 5Орон нутаг руу зорчих үнэ 300 мянган төгрөг болж өсчээ2-р сарын 5Шүүх “Туркойз Хилл Ресурс”-ын талд шийдвэр гаргав2-р сарын 5

Сард 6250 төгрөгөөр фитнест явах эрхгүй төрийн албан хаагчид...

2021 оны 2-р сарын 10  -  23 цаг 25 минут

Ерөнхий сайдаар 80-аад оны залуу томилогдов. Тэрээр Засгийн тэргүүний хувиар голлох салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж, тухайн салбарын тулгамдаж буй асуудлуудтай танилцаж явахдаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХЯЛБАР БОЛГОЖ, ИРГЭД ХЭМНЭСЭН ЦАГ ХУГАЦААГАА ЭРҮҮЛ МЭНДДЭЭ  АНХААРЧ, ӨГЛӨӨ БҮР ГҮЙДЭГ БОЛГОНО… гээд ярьж байна лээ. Өөрийнх нь гүйдэг эсэх хамаагүй ч гэгээлгээр бодож, ард иргэдийнхээ хөдөлгөөний дутагдалд санаа нь зовниж явдаг түүний бяцхан зүрхэнд нь сүүдэр бүү тусга… Өөрийнх нь жимддэг, жимддэггүй, эсвэл гүйдэг, эс гүйдэг зэргээс үл хамаарч иргэдийнхээ эрүүл мэндэд жигд анхаарч, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд хөдөлгөөнийг эрхэмлэх нь зүйтэй гэдгийг сануулж яваа нь сайн хэрэг.

Гадны улс орнуудад иргэдийнхээ эрүүл мэндэд хэрхэн анхаардагийг судалж үзлээ. Энэтхэг улсын Засгийн газар 2016 онд төрийн албан хаагчид болон тэдний гэр бүлийнхнийг фитнесээр идэвхтэй хичээллэхийг дэмжиж, яам, төрийн байгууллагуудын ажлын байранд фитнес заал ажиллуулах хөрөнгө оруулалтыг шийдэж, ганцхан жилийн дотор энэхүү төсөл 5 яаманд амжилттай хэрэгжсэн байдаг. Биеийн тамираар идэвхтэй хичээллэдэг эрүүл ажилтнууд ажлын байран дээр аз жаргалтай байж, илүү бүтээмжтэй байдаг гэж тэд үзжээ. Мөн та бидний сайн мэдэх Microsoft компани 163к ажилтантай бөгөөд ажилтан бүрдээ 800 ам.дол, Facebook компани 58.6к ажилтантай ба ажилтан тус бүрд 720 ам.дол-ыг фитнестэй холбоотой хэрэглээнд зориулан олгодог бол 135к ажилтантай Google компани кэмпусдаа фитнес төвтэй ба фитнес ангиудыг төрөлжүүлэн ажилтнуудынхаа хэрэгцээ, сэтгэл ханамжид нийцсэн үйлчилгээг олгодог юм байна. Жил бүр 40-130 сая ам.дол-ыг ажилтнуудын фитнесийн хэрэглээнд зарцуулдаг бөгөөд үүнийг зардал гэхээс илүү хөрөнгө оруулалт гэж үздэг. Сургалтыг зардал биш хөрөнгө оруулалт гэж үздэгтэй яг ижил.

 

Миний бие Мобиком, Таван богд, Петровис, Скайтел зэрэг томоохон групп компаниудад ажилладаг байлаа. Дээр дурдсан гадны томоохон компаниудын хэмжээнд биш ч манай компаниуд ажилтнууддаа зориулсан спорт заалыг өөрсдийн хэмжээнд тохижуулах, эсвэл гэрээт заалуудад хөнгөлөлттэй үнээр явуулах зэргээр эрүүл мэндэд нь анхаардаг үйл ажиллагаа олон жилийн өмнөөс эхлэлтэй хэрэгжиж байгаа. Яагаад гэвэл Нийгмийн шинжлэх ухааны Хүний нөөцийн менежементийн ойлголтод ХҮН-БАЯЛАГ гэх ухагдахуун байдаг. Санхүүгийн болон бусад нөөцүүдтэй харьцуулахад хүний нөөц шавхагдашгүй баялаг бөгөөд байгууллагын зорилгыг хангахуйц бүтээлч, эрч хүчтэй байдлыг өрдөж, дэмжихийн тулд ажилтнуудынхаа авьяас чадварыг нээж, хөгжүүлж, сайн сайхан байдлыг хангахад байгууллага бүр анхаарах ёстой байдаг. Байгууллага бүр шүү. Үүнд төрийн, хувийн гэх ялгаа байхгүй бөгөөд тэнд ХҮН-БАЯЛАГ хөдөлмөрлөж, бүтээмжийг бий болгодог.

Төрийн байгууллагын ажилтан хүн биш. Яагаад гэвэл тэд мэдлэггүй, чадваргүй, арын хаалгаар ажилд ордог, зүгээр сууж байгаад цалин авдаг гэх яриа Монголын нийгэмд хүчтэй яригддаг. Хувийн салбарт ажилладаг болон ажилгүй иргэд голдуу ингэж ярих бөгөөд иргэдэд таалагдаж, үнэний дуу хоолой, шүгэл үлээгч имижтэй поп улстөрчдийн шүүмжлэлийн бай болох нь их. Тэд ч яахав, нийгмийн сэтгэл зүй, өрнөл, халуун сэдвийг өлгөж аваад өрдөхдөө гаргуун. Тэдний шударга үнэний цаадах зорилго гэгээн, үнэн байдаг бол хичнээн сайхан. Өөрийг нь дэмжсэн иргэдэд нэмэртэй бол бүр уярам.

Төрийн алба цомхон, чадварлаг байх нь зөв хэдий ч өнөөдөр төрийн албанд ажиллаж байгаа иргэд дээрх асуудалд огт буруугүй юм. Тэд бүтэц зурдаггүй, бас баталдаггүй. Улс төрчид, тэдний тавиулууд л төрийн албаны бүтцийг хэт данхайлгадаг шүү дээ. Ажлаа өгөхөөрөө шүүмжилнэ, ажил авахаараа данхайлгана… Тэд улсын төсвийн мөнгөөр нэг удаа хэрэглээд дуусах үнэтэй архи, бэлэг сэлтийг базааж тодорхой үр дүнгүй тараана. Үүнийг ард түмэн жигших нь зөв, би ч бас тэр үйлдлүүдийг тэвчдэггүй.

Монгол банкны фитнес зааланд фитнесийн 300 саяын тоног төхөөрөмж нийлүүлэх тендер…

Уг нь Лхагвасүрэн захирал маш зөв зүйл санаачилж, хэрэгжүүлэх гэж байжээ. Тэр хүн дор хаяж 10 жил хэрэглэгдэх Matrix брэндийн тоног төхөөрөмжийг ажилтнуудынхаа фитнес зааланд зориулан худалдан авахыг хүсчээ. Уг брэндийн төхөөрөмж нь бат бөх, чанартайгаас гадна бэлтгэл хийж, амжилт гаргахад урамтайн дээр Монголын элит клубүүд болох Наадам, Профит, Голдс Жим, Ривер зэрэг клубүүдэд ашиглагддаг. Насгүй, удахгүй хог болох төхөөрөмжийг хичнээн хямд аваад яах билээ. 60 нас дөхөж яваа гүйцэтгэх удирдлага гэхэд үнэхээр сайшаамаар санагдсан. Магадгүй спортоор хичээллэдэг, спортын ашиг тусын талаар үлэмж ойлголттой хүний хувьд гайхаад байх зүйл биш байх л даа. Монгол банкны 400 ажилтан 300 сая төгрөгийн төхөөрөмжийг багадаа 10 жил ашиглахад 1 ажилтны сард фитнесээр хичээллэх зардал 6250 төгрөг буюу 2.5 ам.дол. Бидний төсвийн мөнгөөр тэд тансаглах гэлээ гэх гэж байгаа бол би дээр хариултыг хангалттай бичсэн байгаа. Ойлговол ойлгохоор… Тендер нь тендерийн хуулиараа ил зарлагдаад явж байж. Авилга алга, хэн нэгний мөнгө идэх гэсэн арга биш тодорхой байна, бас өрөөндөө массаж хийлгэх гэж авдаг 50 саяын сандал бүр ч биш… Суудаг ажилтай залуусынхаа эрүүл мэндэд анхаарсан удирдах ажилтнаас заавал гарах шийдвэр байж.

Ер нь тэгээд иргэд нь эрүүл чийрэг биетэй, мэдлэг ухаан саруул байж улс орон хөгжинө хэмээн ярьдаг атлаа хэсэг хүмүүсийн зорилготой постод ноён нуруугаа хугалж болохгүй байхаа. Бүх зүйлийг хар болон цагаан малгай доор оруулж нийтэд нь хамруулдагаа больцгооё. Ялгаж салгадаг байя. 

Өөрийнхөө ажлын туршлага, ойлголт, бүх нийтийн эрүүл мэнд, фитнесийн спортыг дэлгэрүүлэх хэрэгтэй хэмээн боддог хувийн итгэл үнэмшилдээ тулгуурлаж олон жишээтэй урт оршил бичсэний зорилго нь өөр өөр мэдээлэл, санаа бодолтой хүмүүсд үндэслэлтэй ойлголт өгөх гэж хичээсэнд юм шүү.

Нуршсан бол уучилна уу.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.26.194.66Зочин   • 2 сарын 11. 12 цаг 42 минут

Хэдэн төгрөгний хөлсөөр ингэж бичих вэ? Сайн долоогч байна хөөрхий зайлуул.

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2021 он. DEED.MN