Шинэ мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль бус гүйцэтгэх үйл ажиллагааг цэгцлэх үүрэг ХЗДХЯ, ТЕГ, ЦЕГ-т өглөө2-р сарын 22Вакцинд итгэх асуудлын хувьд2-р сарын 20МАХН Ерөнхийлөгчийн, МАН УИХ-ын нөхөн сонгуульд оролцохгүй байх хувилбар2-р сарын 18"Ковид-19"-ийн тархалтын түвшин тогтоох, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх түр журам хэрэгжинэ2-р сарын 16Засаг дарга Д.Сумъяабазар:Нийслэл хот цаашид ч иргэдээ сонсож ажиллана2-р сарын 16Б.Жаргалсайхан: Нийгэм, эдийн засаг, улс төрийн эрс шинэчлэлийг Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар хийх хэрэгтэй2-р сарын 16Болж бүтэж байгаа ажил салбар гэж байна уу, нэрлээдэх2-р сарын 16Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрөөс “Ковид-19”-ийн вакцин татаж авах ажил эхэллээ2-р сарын 16Т.Баярхүү: Сү.Батболд, С.Баяр, Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж тэргүүтнүүд бүгд гэсгээгдэнэ...2-р сарын 162222 УАР улсын дугаар хамгийн өндрөөр буюу 52,6 сая төгрөгөөр үнэлэгдлээ2-р сарын 16Монгол орон ядарсан орон биш ээ2-р сарын 16Төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээн доторх төрийн бодлого2-р сарын 16Д.Мужаан: Суурь салбарыг эрчимтэй хөгжүүлэх ёстой2-р сарын 16“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр халдварын 26 тохиолдол бүртгэгджээ2-р сарын 16Нам нь намаараа, төр нь төрөөрөө явах цаг болсон2-р сарын 16Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины эхний тунг тариулж, ард түмнээ уриална гэжээ2-р сарын 16Ковакс: Вакциныг энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөжээ2-р сарын 16“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөллөө2-р сарын 16"Шалгах тусам" Т.Баясгалангийн Эрүүгийн хэрэг нь замхарчихсан уу?2-р сарын 16Засгийн газрын жанжин шугам нь “Алсын хараа-2050” хөтөлбөр2-р сарын 16Ч.Даваадаш: Эрдмийн болоод эвийн хүчээр чинээлэг амьдрах боломж бидэнд бий2-р сарын 11Сард 6250 төгрөгөөр фитнест явах эрхгүй төрийн албан хаагчид...2-р сарын 10Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааг хамтран хийнэ2-р сарын 5Ихэнх нутгаар 1-14 хэмээр хүйтний эрч суларсан байна2-р сарын 5А.Мэнд-Орших: Төр тендер завшдаг учраас бид гадаад зах зээлд гарч чадахгүй байна2-р сарын 5Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар: УОК-ын хийж чадахгүй байгаа ажлыг аймагтаа зохион байгуулъя л гэсэн юм2-р сарын 5ШҮҮХ: Сайд Х.Нямбаатар шүүх, шүүгчийн нэр төрд халдаж, хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхыг мэдэгдэж байна2-р сарын 5С.Амарсайхан: Говь-Алтай аймагт бөхийн барилдаан зохион байгуулахгүй2-р сарын 5Орон нутаг руу зорчих үнэ 300 мянган төгрөг болж өсчээ2-р сарын 5Шүүх “Туркойз Хилл Ресурс”-ын талд шийдвэр гаргав2-р сарын 5

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар: УОК-ын хийж чадахгүй байгаа ажлыг аймагтаа зохион байгуулъя л гэсэн юм

2021 оны 2-р сарын 5  -  20 цаг 21 минут

Монголын үндэсний бөхийн холбооноос сар шинийн барилдааныг Говь-Алтай аймагт зохион байгуулах хүсэлтийг өчигдөр тавьсан. Гэвч энэхүү барилдааныг зохион байгуулахгүй гэдгийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр мэдэгдсэн юм.

Тэгвэл уг асуудлаар Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар тайлбар өглөө. Сар шинийн барилдааныг аймагтаа зохион байгуулах болсон нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа тул хэрхэн эрсдэлгүй зохион байгуулахаар төлөвлөснөө тэрбээр тайлбарлалаа.

Ингэхдээ тухайн барилдаанд оролцох бөхчүүд болон зохион байгуулалтын багт ажиллах хүмүүсийг гурван нисдэг тэргээр авч ирэхээр байсан бөгөөд аймгаас нэг ч хүн хавьталд орохгүй, эрсдэл үүсэхгүй байсан гэлээ.

Мөн барилдааны үеэр малчдад зориулсан хандивын аян зохион байгуулж, аймагтаа орлого олох байснаа хэллээ.

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Монгол Улс байгаа юм бол үнэт зүйл бахархал нь эрийн гурван наадам, хэл соёл. Хэдэн зуун жил дамжин ирсэн сар шинийн барилдааныг тасалдуулах нь билэгдэл талаасаа зохимжгүй байсан. Цагаан сар бол Монгол хүний хувьд хамгийн бахархалт баяр байдаг. Цагаан сар, бөхийн барилдаан, сур харваа, морин уралдаан, бичиг соёлгүйгээр УОК зоион байгуулах чадвар алга. 14 хоног тусгаарлалтад оруулаад, шинжилгээг нь аваад, барилдаан зохион байгуулах чадваргүй байна. Хийж чадахгүй байгаа зүйлийг нь Говь-Адтай аймагт хийе гэсэн. Төрийн ёс заншил, уламжлалыг тасалдуулахгүй байхыг хичээсэн. Зохион байгуулалтын бүх зардлыг МҮБХ гаргаж, аймгаас нэг ч төгрөгийн зардал гарахгүй байсан. Харин ч орлого олох байсан.

Улаанбаатар хотод халдвар нийтэд тарсан байх магадлалтай байгаа. Харин бид дэглэм нэг шат доогуур байгаа тул ямар нэг эрсдэлгүй хийх боломжтой гэж шийдсэн. Улаанбаатар хотоос гурван онгоц хөлслөх бөгөөд зардлыг нь МҮБХ хариуцахаар байсан. Эдгээр хүмүүсийг аймгийн спорт хорооны гадаа буулгаад 150 орчим хүнийг спорт зааланд барилдаанаа зохион байгуулж, эмч, засуул, тайлбарлагч, телевиз гээд оролцогч нартай аймгаас нэг ч хүн уулзаж, хавьталд орохгүй байсан. Вакум орчин үүсгээд зөвхөн заалаа түрээслэж буцаах гэрээ хийсэн байсан. 11-ний орой буцаж нисэх байсан. Ямар ч эрсдэлгүй зохион байгуулах боломжийг судалж үзсэн. Түүнээс биш Алтайн ард иргэдийг эрсдэлд оруулна гэж бодоогүй. Хүмүүсийг буцсаны дараа тээвэрлэсэн автобусыг ариутгал хийж 14 хоног битүүмжлэх байсан. Жинхэнэ эрсдэл бол Улаанбаатар хотоос ирсэн, ирэх иргэдийн халдвар хамгааллын асуудал байсан” гэлээ.

Мөн тэрбээр сүүлийн нэг сард 947 хүн тус аймагт ирсэн, одоо 147 хүн аймагтаа ирэхээр хүсэлтээ өгсөн гэдгийг хэлсэн юм. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.142.150ХӨХ ХАР   • 2 сарын 19. 16 цаг 50 минут

АМГАА ЧАДНА МАЛНУУД МИНЬ ,ХЭЗЭЭНЭЭС Л ЗАСАГТ ХААНЫ ХӨХ ХАРЧУУД АРГА УХААН ИХТЭЙ

202.70.34.89w   • 2 сарын 8. 14 цаг 23 минут

tenegteerei mal aa

202.179.27.30zochin   • 2 сарын 6. 12 цаг 07 минут

amaa tat!!

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2021 он. DEED.MN