Шинэ мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль бус гүйцэтгэх үйл ажиллагааг цэгцлэх үүрэг ХЗДХЯ, ТЕГ, ЦЕГ-т өглөө2-р сарын 22Вакцинд итгэх асуудлын хувьд2-р сарын 20МАХН Ерөнхийлөгчийн, МАН УИХ-ын нөхөн сонгуульд оролцохгүй байх хувилбар2-р сарын 18"Ковид-19"-ийн тархалтын түвшин тогтоох, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх түр журам хэрэгжинэ2-р сарын 16Засаг дарга Д.Сумъяабазар:Нийслэл хот цаашид ч иргэдээ сонсож ажиллана2-р сарын 16Б.Жаргалсайхан: Нийгэм, эдийн засаг, улс төрийн эрс шинэчлэлийг Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар хийх хэрэгтэй2-р сарын 16Болж бүтэж байгаа ажил салбар гэж байна уу, нэрлээдэх2-р сарын 16Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрөөс “Ковид-19”-ийн вакцин татаж авах ажил эхэллээ2-р сарын 16Т.Баярхүү: Сү.Батболд, С.Баяр, Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж тэргүүтнүүд бүгд гэсгээгдэнэ...2-р сарын 162222 УАР улсын дугаар хамгийн өндрөөр буюу 52,6 сая төгрөгөөр үнэлэгдлээ2-р сарын 16Монгол орон ядарсан орон биш ээ2-р сарын 16Төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээн доторх төрийн бодлого2-р сарын 16Д.Мужаан: Суурь салбарыг эрчимтэй хөгжүүлэх ёстой2-р сарын 16“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр халдварын 26 тохиолдол бүртгэгджээ2-р сарын 16Нам нь намаараа, төр нь төрөөрөө явах цаг болсон2-р сарын 16Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины эхний тунг тариулж, ард түмнээ уриална гэжээ2-р сарын 16Ковакс: Вакциныг энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөжээ2-р сарын 16“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөллөө2-р сарын 16"Шалгах тусам" Т.Баясгалангийн Эрүүгийн хэрэг нь замхарчихсан уу?2-р сарын 16Засгийн газрын жанжин шугам нь “Алсын хараа-2050” хөтөлбөр2-р сарын 16Ч.Даваадаш: Эрдмийн болоод эвийн хүчээр чинээлэг амьдрах боломж бидэнд бий2-р сарын 11Сард 6250 төгрөгөөр фитнест явах эрхгүй төрийн албан хаагчид...2-р сарын 10Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааг хамтран хийнэ2-р сарын 5Ихэнх нутгаар 1-14 хэмээр хүйтний эрч суларсан байна2-р сарын 5А.Мэнд-Орших: Төр тендер завшдаг учраас бид гадаад зах зээлд гарч чадахгүй байна2-р сарын 5Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар: УОК-ын хийж чадахгүй байгаа ажлыг аймагтаа зохион байгуулъя л гэсэн юм2-р сарын 5ШҮҮХ: Сайд Х.Нямбаатар шүүх, шүүгчийн нэр төрд халдаж, хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхыг мэдэгдэж байна2-р сарын 5С.Амарсайхан: Говь-Алтай аймагт бөхийн барилдаан зохион байгуулахгүй2-р сарын 5Орон нутаг руу зорчих үнэ 300 мянган төгрөг болж өсчээ2-р сарын 5Шүүх “Туркойз Хилл Ресурс”-ын талд шийдвэр гаргав2-р сарын 5

Шүүх “Туркойз Хилл Ресурс”-ын талд шийдвэр гаргав

2021 оны 2-р сарын 5  -  20 цаг 13 минут

“Туркойз Хилл Ресурс” компани нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өөрийн толгой компани “Рио Тинто” –гийн эсрэг арбитрын шүүхэд нэмэмжлэл гаргасан билээ. “Рио Тинто” компанийг Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх асуудал дээр санал зөрөлдсөний улмаас арбитрын шүүхэд хандсан юм. Туркойз Хилл Ресурс” компани өнгөрөгч нэгдүгээр сард “Рио Тинто”  Оюутолгойн далд уурхайн нэмэлт санхүүжилтийг өөрийн хувилбараар буюу  "Оюутолгой" ХХК-ийг 2021 онд бонд гаргах боломжгүй болгох нөхцөлөөр  одоогийн зээлдүүлэгчидтэй хэлэлцээр хийхээр зэхэж байна байна гэх үндэслэлээр Арбитрын шүүхээс түр захирамж гаргуулах хүсэлт хүргүүлсэн.

Тэгвэл Арбитрын шүүх тус “Туркойз Хилл Ресурс” компанийн түр захирамж гаргуулах хүсэлтийг хүлээн авч, түр захирамж гарснаар Арбитрын шүүх маргааныг эцэслэн таслах хүртэл оролцогч талууд Оюутолгойн далд уурхайн нэмэлт санхүүжилтийн хувилбарыг хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа, хэлэлцээр өрнүүлэх боломжгүй болж байгаа юм. Арбитрын шүүх ирэх гуравдугаар сарын 2-нд түр захирамжийг сунгах эсэх асуудлаар дахин хуралдах аж.

"Оюутолгой"-н бүтээн байгуулалтын зардал 1,9 тэрбум ам.доллараар огцом өсч, ашиглалтад орох хугацаа нь 21-29 сараар хойшилсныг өнгөрсөн 2019 оны долдугаар сард “Рио Тинто” компани зарласан. "Оюутолгой"-н бүтээн байгуулалтын зардлыг анх 5.3 тэрбум ам.доллар гэж тооцоолж байсан ч ийнхүү зардал өсч, бүтээн байгуулалтын хугацаа хойшилсноор эхний олборлолтын хугацаа 2022 оноос наашгүй болж байгаа юм.

“Рио Тинто”-ийн зүгээс далд уурхайг ашиглалтад оруулахад шаардлагатай нэмэлт 1.45 тэрбум ам.долларын зардлын эх үүсвэрийн 500 сая ам.долларыг олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зээл авах, үлдсэн хэсгийг Туркойз Хилл Ресурсын энгийн хувьцааг санал болгох байдлаар шийдвэрлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Харин “Туркойз Хилл Ресурс” болон тус компанийн бусад хувьцаа эзэмшигчид “Рио Тинто”-гийн хувьцаа арилжих хувилбарыг эсэргүүцэж байгаа бөгөөд алт худалдах урт хугацааны гэрээ байгуулах, алтны урьдчилсан худалдаа хийх, дунд хугацаатай үнэт цаас гаргах нь хамгийн боломжит хувилбар гэж үзжээ. Ингэвэл “Туркойз Хилл Ресурс”-ийн бүрдүүлэх шаардлагатай гурван тэрбум ам.долларын санхүүжилтийн дүн буурна гэж тооцоолсон байна. Алт худалдах гэрээг “Оюутолгой”-н ил уурхайгаас гаргаж буй баяжмал дахь алтны хувь хэмжээнд тулгуурлах бол, үнэт цаасыг хамгийн багадаа 10 жилийн хугацаатай байхаар тооцоолсон юм.

Эх сурвалж: Turquoisehill.com, Reuters



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2021 он. DEED.MN