Шинэ мэдээ

О.Бямбадэлгэр: Манай улс 2012 оноос хойш хуурамч шатахуун борлуулж байна2-р сарын 26МАН-ын Нарийн бичгийн даргаар МИАТ-ын дэд захирал асан Н.Энхбаатар яригдаж байна2-р сарын 26Хуучирсан дарга нартай, элэгдсэн технологитой “Эрдэнэт” үйлдвэр2-р сарын 26ИНЕГ-ын дарга нарын эмх замбараагүй байдлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та мэдэж байгаа юу-22-р сарын 26Биеэ үнэлэгч авсан гэх бичлэгт холбогдсон П.Чулуунбаатарыг ажлаас нь халжээ2-р сарын 26Л.Оюун-Эрдэнэ Н.Түвшинбаярыг зөвлөхөө болголоо2-р сарын 26С.Эрдэнийн удирдсан АН дөрвөн НБДаргатай боллоо2-р сарын 26Сү.Батболд төрөөс төрсөн Монголын тэрбумтан биш, дэлхийн толгой баячуудын нэг болсон уу?2-р сарын 25Сү.Батболд: Х.Баттулгыг шүүхэд өгсөн, нэр төрөө сэргээлгэх болно2-р сарын 25Ерөнхийлөгчийн сонгуульд ажиллах төрийн албан хаагчдыг ирэх даваа гаригт бүртгэж эхэлнэ2-р сарын 25Халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, хяналтаа чангатгахыг үүрэг болгов2-р сарын 25Б.Баасанцогт: Тэнд уулзалт болохыг мэдэж, зориуд бичиж, цацаж байгаа нь гүйцэтгэх ажиллагаа явуулсныг нотолж байна2-р сарын 25УОК: Батлан хамгаалах салбарын алба хаагчдыг АстраЗенека вакцинаар дархлаажуулж эхэллээ2-р сарын 24Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль бус гүйцэтгэх үйл ажиллагааг цэгцлэх үүрэг ХЗДХЯ, ТЕГ, ЦЕГ-т өглөө2-р сарын 22Вакцинд итгэх асуудлын хувьд2-р сарын 20МАХН Ерөнхийлөгчийн, МАН УИХ-ын нөхөн сонгуульд оролцохгүй байх хувилбар2-р сарын 18"Ковид-19"-ийн тархалтын түвшин тогтоох, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх түр журам хэрэгжинэ2-р сарын 16Засаг дарга Д.Сумъяабазар:Нийслэл хот цаашид ч иргэдээ сонсож ажиллана2-р сарын 16Б.Жаргалсайхан: Нийгэм, эдийн засаг, улс төрийн эрс шинэчлэлийг Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар хийх хэрэгтэй2-р сарын 16Болж бүтэж байгаа ажил салбар гэж байна уу, нэрлээдэх2-р сарын 16Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрөөс “Ковид-19”-ийн вакцин татаж авах ажил эхэллээ2-р сарын 16Т.Баярхүү: Сү.Батболд, С.Баяр, Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж тэргүүтнүүд бүгд гэсгээгдэнэ...2-р сарын 162222 УАР улсын дугаар хамгийн өндрөөр буюу 52,6 сая төгрөгөөр үнэлэгдлээ2-р сарын 16Монгол орон ядарсан орон биш ээ2-р сарын 16Төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээн доторх төрийн бодлого2-р сарын 16Д.Мужаан: Суурь салбарыг эрчимтэй хөгжүүлэх ёстой2-р сарын 16“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр халдварын 26 тохиолдол бүртгэгджээ2-р сарын 16Нам нь намаараа, төр нь төрөөрөө явах цаг болсон2-р сарын 16Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины эхний тунг тариулж, ард түмнээ уриална гэжээ2-р сарын 16Ковакс: Вакциныг энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөжээ2-р сарын 16

Х.Баттулга Оюутолгойг, У.Хүрэлсүх төмөр замыг "ухаад" эхэллээ

2021 оны 1-р сарын 20  -  12 цаг 11 минут

Х.Баттулга Оюутолгойг, У.Хүрэлсүх төмөр замыг "ухаад" эхэллээ

Дахиад л дурдъя, “...Улс төрд мөнхийн нөхөрлөл, бас мөнхийн дайсагнал байдаггүй” гэдэг. Энэ бол хууль юм байна. Бас тооны хүрд шиг гарцаагүй юм байна.
2017 оноос олны нүднээс нуулгүй, холбоотой явсан хоёр дарга түнжин хагараадахжээ. Тэр жилийн зун Х.Бапулга Ерөнхийлөгч, намар нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсон юм.
Түүнээс хойш "... Төрийн өндөрлөгүүд эв түнжинтэй байгаа” гэж байн байн зарлаж, арга хэмжээнүүдэд хамт орж, түүнийгээ нотолсоор ирсэн. Хамгийн гол нь төрөөс явуулж буй том акцуудын хоёр талд нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр л байдаг байв. Тэтгэврийн зээлийг тэглэсэн , төмөр зам барьсан зэрэг ажил Х.Баттулгынх, бас У.Хүрэлсүхийнх гэж болно.
Ер нь бол хэн нь Ерөнхийлөгчийн сэнтийд сууж, хэн нь Ерөнхий сайдын ажлыг хийж байна вэ гэдэг бүрхэг байсаар өнөөдрийг хүрсэн юм.
Одоо харин Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль дөхөж, улаан хөх “булан”-даа сууцгаасан байна.
Тэгээд унаган намуудынхаа баримтлал, баруун зүүний үзлээрээ “байлдаад” эхэлжээ. Энэ “харилцаа”-гаа бас л олноос нуухгүй байна. Тэд нэг нь нөгөөгөө, нөгөө нь нэгийгээ маш сайн мэднэ. Ийм хүмүүс муудалцах нь илүү бие биедээ аюултай дайсан болдог ч гэдэг. Юутай ч бие биеийнхээ эмзэг цэгийг дарцгааж эхэллээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга Оюутолгойг “ухаж” эхэлсэн байна. Тэрээр уржигдар /2021.1.18/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оюутолгой төслийн тухай бүрэн мэдээллийг ирүүлэх тухай албан тоотыг Засгийн газарт хүргүүллээ.
 
 
 
Ингэхдээ “....Ил тод бус, хууль ёсны зарчимд харшилсан үйл ажиллагаа нь улс орны эрх ашиг нэн тэргүүнд тавигдахгүй, ашиг сонирхлын зөрчил бүхий зарим хүмүүсийн шууд ба шууд бус нөлөөлөлд автсан, тийм нөхцөл үүссэн байж болзошгүйг бэлхнээ харуулж байна.
 
 
 
...Миний бие Оюутолгойн асуудлыг Монгол Улсын ҮАБЗ-өөр оруулж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.Иймд дурдсан асуудлуудын хүрээнд иж бүрэн, гүйцэд мэдээллийг өнөөдрийн дотор ирүүлж, зохих журмаар танилцуулна уу” гэжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ бичигт Ерөнхий сайд У.Хүрэлсүх заасан хугацаанд нь ямар нэг хариу өгсөнгүй. Тэгж байгаад “сая” төгрөгийн хариу шиг нэг шийд гаргах биз.
Мөн өмнө нь 2020 оны арванхоёрдугаар сарын 7-нд Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн өргөн барьсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар даруй хэлэлцүүлэхийг хүсч, УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлсэн. Энэ хууль гарвал Оюутолгойн орлого манай Монголбанкаар дамжих юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга ингэж Оюутолгойн асуудлыг “ухаж” байгаа бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх төмөр замыг “маажиж” эхэлжээ. Тэрээр 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан дээр төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгө мөнгийг гаргасан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хамтарсан ажлын хэсэг гаргаж шалгах үүргийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ТЕГ-ын дарга П.Одонбаатар, ЦЕГ-ын дарга Ж.Болд нарт өгсөн байна.
 
 
 
Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас гарч байгаа том төслүүдийн мөнгө төгрөг “хаашаа яаж ороод” байгааг шалгах шаардлагатай. УИХ-ын гишүүдийн дунд иймэрхүү хардлага, сэрдлэгтэй янз бүрийн яриа гарсан. Тэгэхээр үнэн зөвөөр нь сайтар шалгуулаад хэл ам, хардлагад хариулт өгөөд явах нь зүйтэй. Бүх зүйл хууль, дүрмийн дагуу байх ёстой. Нууц гэсэн материалуудыг нууцаас гаргаад шалгачих гэсэн үүргийг өгчээ.
 
 
 
Ийн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр Оюутолгой, төмөр зам хоёрыг ухаж төнхөөд эхэллээ. Тэдний энэ толхилцоон тохиролцоо болоод дуусах уу, зодоон болж өргөжих үү. Аль нэгээр нь ойрын өдрүүдэд шийдэгдэнэ гэсэн үг.
 
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2021 он. DEED.MN