Шинэ мэдээ

О.Бямбадэлгэр: Манай улс 2012 оноос хойш хуурамч шатахуун борлуулж байна2-р сарын 26МАН-ын Нарийн бичгийн даргаар МИАТ-ын дэд захирал асан Н.Энхбаатар яригдаж байна2-р сарын 26Хуучирсан дарга нартай, элэгдсэн технологитой “Эрдэнэт” үйлдвэр2-р сарын 26ИНЕГ-ын дарга нарын эмх замбараагүй байдлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та мэдэж байгаа юу-22-р сарын 26Биеэ үнэлэгч авсан гэх бичлэгт холбогдсон П.Чулуунбаатарыг ажлаас нь халжээ2-р сарын 26Л.Оюун-Эрдэнэ Н.Түвшинбаярыг зөвлөхөө болголоо2-р сарын 26С.Эрдэнийн удирдсан АН дөрвөн НБДаргатай боллоо2-р сарын 26Сү.Батболд төрөөс төрсөн Монголын тэрбумтан биш, дэлхийн толгой баячуудын нэг болсон уу?2-р сарын 25Сү.Батболд: Х.Баттулгыг шүүхэд өгсөн, нэр төрөө сэргээлгэх болно2-р сарын 25Ерөнхийлөгчийн сонгуульд ажиллах төрийн албан хаагчдыг ирэх даваа гаригт бүртгэж эхэлнэ2-р сарын 25Халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, хяналтаа чангатгахыг үүрэг болгов2-р сарын 25Б.Баасанцогт: Тэнд уулзалт болохыг мэдэж, зориуд бичиж, цацаж байгаа нь гүйцэтгэх ажиллагаа явуулсныг нотолж байна2-р сарын 25УОК: Батлан хамгаалах салбарын алба хаагчдыг АстраЗенека вакцинаар дархлаажуулж эхэллээ2-р сарын 24Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль бус гүйцэтгэх үйл ажиллагааг цэгцлэх үүрэг ХЗДХЯ, ТЕГ, ЦЕГ-т өглөө2-р сарын 22Вакцинд итгэх асуудлын хувьд2-р сарын 20МАХН Ерөнхийлөгчийн, МАН УИХ-ын нөхөн сонгуульд оролцохгүй байх хувилбар2-р сарын 18"Ковид-19"-ийн тархалтын түвшин тогтоох, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх түр журам хэрэгжинэ2-р сарын 16Засаг дарга Д.Сумъяабазар:Нийслэл хот цаашид ч иргэдээ сонсож ажиллана2-р сарын 16Б.Жаргалсайхан: Нийгэм, эдийн засаг, улс төрийн эрс шинэчлэлийг Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар хийх хэрэгтэй2-р сарын 16Болж бүтэж байгаа ажил салбар гэж байна уу, нэрлээдэх2-р сарын 16Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрөөс “Ковид-19”-ийн вакцин татаж авах ажил эхэллээ2-р сарын 16Т.Баярхүү: Сү.Батболд, С.Баяр, Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж тэргүүтнүүд бүгд гэсгээгдэнэ...2-р сарын 162222 УАР улсын дугаар хамгийн өндрөөр буюу 52,6 сая төгрөгөөр үнэлэгдлээ2-р сарын 16Монгол орон ядарсан орон биш ээ2-р сарын 16Төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээн доторх төрийн бодлого2-р сарын 16Д.Мужаан: Суурь салбарыг эрчимтэй хөгжүүлэх ёстой2-р сарын 16“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр халдварын 26 тохиолдол бүртгэгджээ2-р сарын 16Нам нь намаараа, төр нь төрөөрөө явах цаг болсон2-р сарын 16Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины эхний тунг тариулж, ард түмнээ уриална гэжээ2-р сарын 16Ковакс: Вакциныг энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөжээ2-р сарын 16

Ажил олгогчдыг дайсан, дарлан мөлжигч мэтээр үзэхээ зогсооно уу, УИХ-ын гишүүд ээ

2021 оны 1-р сарын 20  -  11 цаг 59 минут

Ажил олгогчдыг дайсан, дарлан мөлжигч мэтээр үзэхээ зогсооно уу, УИХ-ын гишүүд ээ

УИХ Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцэж байна. Ажил олгогч, ажилчин хоёрын харилцааг зохицуулсан гол хууль учраас хэн бүхний анхааралд байгаа хууль л даа, яалт ч үгүй. Хуулийн төслийн агуулга, хэлэлцүүлгийн явцыг сонирхлоо. Ардчилал соёолоод гурван аравныг давсан улсын хууль тогтоох засаглалын гол нөхдүүдийн харж буй хандлага, барьж яваа байр суурь нэг л биш ээ. Манай гишүүд ажил олгогчдыг хуучин нийгмийн, бүр тодруулж хэлбэл соц реализмын зохиолчдын амилуулсан дүрээр хардаг бололтой юм. Соц реализмын яруу алдарт зохиолчид ажил олгогчдыг дарлан мөлжигч, энгийн номхон ардын эцсийн дусал хөлсийг нь шавхтал, сүүлийн ганц амьсгалыг нь дуустал шулан хөлжигч хэмээн дүрсэлдэг байсан нь түүхийн гашуун үнэн. Тэр хэцүү үнэнийг өдгөө чуулганы танхимаас мэдрэх гунигтай байна. Мөнгөнөөс өөрийг мэдэхгүй, зоосноос өөрийг илүүд үзэхгүй муусайн баячууд энгийн номхон ардыг шулж мөлжихийг л амьдралын зорилгоо гэж үздэг гэсэн ойлголттой хууль тогтоогчидтойдоо ичиж үхэхийг шахав.

Хөдөлмөрийн хуулийн хэлэлцүүлэг яг жинхэнэдээ ийм л мэдрэмж төрүүллээ. Хуулийн хэлэлцүүлгийг сонирхож суух зуур юу бодогдсон гээ, “уучлаарай эрхэм гишүүд ээ одоо цаг чинь огт өөр” гэж чанга хашгирмаар санагдсан. Европт тэртээ арванхэддүгээр зуунд ийм үзэгдэл байсан гэдгийг үгүйсгэхгүй. Манайд өнгөрсөн зууны эхэн хавиар тийм үзэгдэл хүчээ авсан байж ч магадгүй. Одоо цагт, ардчилал хөгжөөд 30 жилийг үдсэн Монголд бол тийм үзэгдэл байхгүй. Олны дунд домог мэт яригддаг нэг энгийн жишээгээр орчин цагийн ажил олгогч ямар болсныг зураглах гэж оролдъё. Монгол Улсын топ татвар төлөгчдийн нэг “Эм Си Эс” компанийн нэрийг мэдэхгүй монгол хүн үгүй. Энэ том газрыг толгойлдог Ж.Оджаргал захирал нэгэн удаа “Юнител” ХХК-ийн маркетингийн ажилчдын байрладаг өрөөнд үг хэлгүй яваад орж л дээ. Том боссоо харсан ажилчид сандралдан босцгооход ж.Оджаргал захирал “Суу суу, яалаа гэж та нар босно вэ. Ажлаа хийж байхад чинь садаа болсонд уучлаарай” гэж хэлчихээд гарч одсон гэдэг. Өнөөгийн ажил олгогчийн, амжилттай компанийг удирдаж яваа том боссын нийтлэг дүр энэ л дээ. Харамсалтай нь манай хууль тогтоогчдын дунд баялаг бүтээсэн түүхгүй нь дэндүү олон. Хөлсөө дуслуулж, хамгаа шавхаж баялаг бүтээсэн нь хэтэрхий цөөхөн. Цаана нь тийм шалтгаан байгаа болохоор компанийн эздийг соц реалист уран зохиолын дүрээр хараад байна л даа.

Гэхдээ тэр олны дунд компани удирдсан туршлагатай цөөн хэдэн гишүүн байгаа нь яамай даа. “Оргил”-ын гэдгээр нь нийт олонх анддаггүй УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар саяхан манай сонинд өгсөн ярилцлагадаа “Хөдөлмөрийн хуулийн төслөөр өмнөх хуульд байгаагүй 380 орчим хэсгийг шинээр нэмжээ. Эдгээрээс 100 гаруй нь ажил олгогчид үүрэг болгосон, хориглолт тогтоосон заалт байгаа бол ажилчинд үүрэг болгосон нь арваадхан байна. Энэ харьцаанаас л ажил олгогч, ажилчин хоёрын хүлээх үүргийн зөрүү нь харагдах байх. Ажил олгогчтой холбоотой зохицуулалтыг хийхдээ хар бараан талыг нь илүү харж хийсэн юм уу гэж бодогдож байна. Хэтэрхий шулаач, мөлжөөч мэтээр харж асуудалд ханджээ” гэж онцолсон харагдсан. Тийм л дээ. Хуучин цагийн соц реалист уран зохиолын хэв шинжит дүрээс тэс ондоо чанартай баялаг бүтээгчдээ огт өөр нүдээр харах цаг аль хэдийнэ ирчихсэн гэдгийг ойлгомоор байна, хууль тогтоогчид оо.

Бидний сонгосон нийгмийн хэмжүүрээр ажил олгогч, ажилчин хоёр бол нэг еэвэнгийн хоёр тал. Нэг нь үгүй бол нөгөө нь орших аргагүй мөн чанартай харилцаа. Тийм болохоор шударга хууль хиймээр байна. Ядаж л хууль тогтоогчид нь хуучин нийгмийн, соц үеийн хандлагаа өөрчилмөөр байна. Төр бүхнийг мэдэгч бурхан гэх үзлийг тахисан хуучин нийгмийн хэмжүүрээс огт өөрөөр харж энэ хуулийг хэлэлцэх хэрэгтэй гэж хэлэх гээд байна л даа. Яг одоо хэлэлцүүлэгт орсон хуулийн агуулга УИХ-аар дэмжигдэж, ажилчдын эрх ашгийг бөөцийлж ажил олгогчийн эрхийг гаргуунд нь хаясан хууль батлагдвал яана гээ. Компани байгуулж, баялаг бүтээж, бизнес хийх сонирхолтой хүний тоо эрс багасна. Нэгэнт бизнесээ эхэлсэн нь яах ч аргагүй байдалд ороод хуулиа дагана гэж бодвол хэтэрхий гэнэн хэрэг болно. Ажилчдыг бөөцийлж, ажил олгогчийг адалсан хууль хэрэгжээд эхэлбэл “Ялтай ажилтан авч өөртөө төвөг удахаар өөртөө халгүй аж төрөх ондоо арга хайя” гэж харах хүмүүс олшрох нь жамын үзэгдэл.

Ажил олгогчийг ад үзсэн агуулгатай хууль хэрэгжээд эхэлбэл компани байгуулж, ажилтан авч баахан дэмий ял үүрэхийн оронд цүнх барьж, төр рүү шургалж, дарга болох карьераа эхлэхийг илүүд үзэх хүмүүс олшрох нь мөн л жамын үзэгдэл. Төгсгөлд нь хэлэхэд, яг одоо хэлэлцүүлэгт ороод буй Хөдөлмөрийн хууль энэ хэвээрээ батлагдвал ажилчдын эрх ашгийг хамгаалах биш, эсрэгээрээ ажилгүйдлийг гааруулсан шийдвэр болно гэдэгт эргэлзэх юм алга. Зүгээр л дарга болохыг мөрөөдсөн цүнх баригчдын арми нэн хүчтэйгээр өргөжин тэлнэ. Нөгөө талд нь хоногийн хоолоо мөрөөдсөн борчуудын арми бас дарга бологчдыг мөрөөдөгчдөөсөө илүү томоор өргөжин тэлнэ.

Ц.Баасансүрэн 

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2021 он. DEED.MN