Шинэ мэдээ

О.Бямбадэлгэр: Манай улс 2012 оноос хойш хуурамч шатахуун борлуулж байна2-р сарын 26МАН-ын Нарийн бичгийн даргаар МИАТ-ын дэд захирал асан Н.Энхбаатар яригдаж байна2-р сарын 26Хуучирсан дарга нартай, элэгдсэн технологитой “Эрдэнэт” үйлдвэр2-р сарын 26ИНЕГ-ын дарга нарын эмх замбараагүй байдлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та мэдэж байгаа юу-22-р сарын 26Биеэ үнэлэгч авсан гэх бичлэгт холбогдсон П.Чулуунбаатарыг ажлаас нь халжээ2-р сарын 26Л.Оюун-Эрдэнэ Н.Түвшинбаярыг зөвлөхөө болголоо2-р сарын 26С.Эрдэнийн удирдсан АН дөрвөн НБДаргатай боллоо2-р сарын 26Сү.Батболд төрөөс төрсөн Монголын тэрбумтан биш, дэлхийн толгой баячуудын нэг болсон уу?2-р сарын 25Сү.Батболд: Х.Баттулгыг шүүхэд өгсөн, нэр төрөө сэргээлгэх болно2-р сарын 25Ерөнхийлөгчийн сонгуульд ажиллах төрийн албан хаагчдыг ирэх даваа гаригт бүртгэж эхэлнэ2-р сарын 25Халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, хяналтаа чангатгахыг үүрэг болгов2-р сарын 25Б.Баасанцогт: Тэнд уулзалт болохыг мэдэж, зориуд бичиж, цацаж байгаа нь гүйцэтгэх ажиллагаа явуулсныг нотолж байна2-р сарын 25УОК: Батлан хамгаалах салбарын алба хаагчдыг АстраЗенека вакцинаар дархлаажуулж эхэллээ2-р сарын 24Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль бус гүйцэтгэх үйл ажиллагааг цэгцлэх үүрэг ХЗДХЯ, ТЕГ, ЦЕГ-т өглөө2-р сарын 22Вакцинд итгэх асуудлын хувьд2-р сарын 20МАХН Ерөнхийлөгчийн, МАН УИХ-ын нөхөн сонгуульд оролцохгүй байх хувилбар2-р сарын 18"Ковид-19"-ийн тархалтын түвшин тогтоох, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх түр журам хэрэгжинэ2-р сарын 16Засаг дарга Д.Сумъяабазар:Нийслэл хот цаашид ч иргэдээ сонсож ажиллана2-р сарын 16Б.Жаргалсайхан: Нийгэм, эдийн засаг, улс төрийн эрс шинэчлэлийг Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар хийх хэрэгтэй2-р сарын 16Болж бүтэж байгаа ажил салбар гэж байна уу, нэрлээдэх2-р сарын 16Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрөөс “Ковид-19”-ийн вакцин татаж авах ажил эхэллээ2-р сарын 16Т.Баярхүү: Сү.Батболд, С.Баяр, Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж тэргүүтнүүд бүгд гэсгээгдэнэ...2-р сарын 162222 УАР улсын дугаар хамгийн өндрөөр буюу 52,6 сая төгрөгөөр үнэлэгдлээ2-р сарын 16Монгол орон ядарсан орон биш ээ2-р сарын 16Төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээн доторх төрийн бодлого2-р сарын 16Д.Мужаан: Суурь салбарыг эрчимтэй хөгжүүлэх ёстой2-р сарын 16“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр халдварын 26 тохиолдол бүртгэгджээ2-р сарын 16Нам нь намаараа, төр нь төрөөрөө явах цаг болсон2-р сарын 16Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины эхний тунг тариулж, ард түмнээ уриална гэжээ2-р сарын 16Ковакс: Вакциныг энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөжээ2-р сарын 16

Нэгдүгээр төв эмнэлэг хоногт 6,000-8,000 хүнд шинжилгээ хийх 24 цагийн PCR лабораторитой боллоо

2021 оны 1-р сарын 19  -  16 цаг 49 минут

ЭМЯ-аас Короновируст халдварын цар тахлын үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нөөцийг зөв зохион байгуулж, ашиглах замаар хүний нөөцийг чадавхижуулах, бэлэн байдлыг хангах зорилготой PCR шинжилгээ хийх Үндэсний хэмжээний молекул биологийн лабораторийг УНТЭ-ийг түшиглэн байгуулж, өнөөдөр үйл ажиллагаагаа эхлүүллээ. Энэхүү үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон бусад албаны хүмүүс оролцож, молекул биологийн лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. 

УНТЭ-ийн тус лабораторид ЭМЯ-ны болон Азийн Хөгжлийн Банкны 1,91 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар молекул биологийн лабораторийн 5 иж бүрдэл аппарат, тоног төхөөрөмж дагалдах хэрэгслийн хамт нийлүүлэгдэж, ашиглахад ийнхүү бэлэн болоод байна. 

Түр лабораторид 32 эмч, эмнэлгийн мэргэжилтэн 3 ээлжээр ажиллахаар бэлэн байдлаа хангаад байна. Үүнд: Орон нутгийн нийт 14 эмч, лаборант нар Архангай, Увс, Говьсүмбэр, Баянхонгор, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай аймгуудаас ирээд сургалтад хамрагдаж байна. УНТЭ-ээс нийт 18 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллахаар төлөвлөсөн. Орон нутгийн болон УНТЭ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажиллах хугацаанд байрлах байр, хоолны зардлыг ЭМЯ бүрэн хариуцаж, анхаарч байна. 

Одоогийн байдлаар Улаанбаатар хотын 9 эмнэлгийн байгууллагад /ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, 6 дүүрэг/ нийт 20ш PCR аппарат, 18ш нуклейн хүчил ялгагч аппараттай 24 цагт 7680 сорьцод, 4-лөсөн багцийн шинжилгээг 30,720 сорьцод хийх хүчин чадал бүхий лаборатори ажиллаж байна.

Хөдөө орон нутагт 7 байршилд (Дархан-Уул, Дорнод, Орхон, Ховд, Сэлэнгэ, Дорноговь, Замын-Үүд) нийт 9 PCR аппарат, 2 нуклейн хүчил ялгагч аппараттай молекул биологийн шинжилгээг 24 цагт 2928 сорьцод, 4-өөр багцлан шинжлэхэд 11,712 сорьцод хийх хүчин чадал бүхий лаборатори тус тус ажиллаж байна. 

Монгол улсын хэмжээнд коронавирусийн голомтууд хумигдаж, өдөрт илрэх ковидын тохиолдлын тоо бага байгаа боловч хамгийн эрсдэлтэй цаг үеийг тооцоолон бэлэн байдлаа ханган ажиллаж байна. 

​УНТЭ-ийн түр лаборатори бүрэн хүчин чадлаараа ажиллахад ажлын 8 цагт 960, 24 цагт 1920, 4-өөр багцалж шинжлэхэд 7680 шинжилгээ хийх боломжтой бөгөөд хоногт 38,400 молекул биологийн шинжилгээ хийснээр УБ хотын хэмжээнд хийх PCR шинжилгээний хүчин чадал 25%-иар нэмэгдэх юм.

Цаашид дээрх аппарат тоног төхөөрөмж нь COVID-19 халдварын PCR шинжилгээнээс гадна томуу, сүрьеэ, бэлгийн замын халдвар, элэгний В, С вирусийн халдварын шинжилгээг хийх нэн шаардлагатай аппаратууд юм.















 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2021 он. DEED.MN