Шинэ мэдээ

О.Бямбадэлгэр: Манай улс 2012 оноос хойш хуурамч шатахуун борлуулж байна2-р сарын 26МАН-ын Нарийн бичгийн даргаар МИАТ-ын дэд захирал асан Н.Энхбаатар яригдаж байна2-р сарын 26Хуучирсан дарга нартай, элэгдсэн технологитой “Эрдэнэт” үйлдвэр2-р сарын 26ИНЕГ-ын дарга нарын эмх замбараагүй байдлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та мэдэж байгаа юу-22-р сарын 26Биеэ үнэлэгч авсан гэх бичлэгт холбогдсон П.Чулуунбаатарыг ажлаас нь халжээ2-р сарын 26Л.Оюун-Эрдэнэ Н.Түвшинбаярыг зөвлөхөө болголоо2-р сарын 26С.Эрдэнийн удирдсан АН дөрвөн НБДаргатай боллоо2-р сарын 26Сү.Батболд төрөөс төрсөн Монголын тэрбумтан биш, дэлхийн толгой баячуудын нэг болсон уу?2-р сарын 25Сү.Батболд: Х.Баттулгыг шүүхэд өгсөн, нэр төрөө сэргээлгэх болно2-р сарын 25Ерөнхийлөгчийн сонгуульд ажиллах төрийн албан хаагчдыг ирэх даваа гаригт бүртгэж эхэлнэ2-р сарын 25Халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, хяналтаа чангатгахыг үүрэг болгов2-р сарын 25Б.Баасанцогт: Тэнд уулзалт болохыг мэдэж, зориуд бичиж, цацаж байгаа нь гүйцэтгэх ажиллагаа явуулсныг нотолж байна2-р сарын 25УОК: Батлан хамгаалах салбарын алба хаагчдыг АстраЗенека вакцинаар дархлаажуулж эхэллээ2-р сарын 24Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль бус гүйцэтгэх үйл ажиллагааг цэгцлэх үүрэг ХЗДХЯ, ТЕГ, ЦЕГ-т өглөө2-р сарын 22Вакцинд итгэх асуудлын хувьд2-р сарын 20МАХН Ерөнхийлөгчийн, МАН УИХ-ын нөхөн сонгуульд оролцохгүй байх хувилбар2-р сарын 18"Ковид-19"-ийн тархалтын түвшин тогтоох, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх түр журам хэрэгжинэ2-р сарын 16Засаг дарга Д.Сумъяабазар:Нийслэл хот цаашид ч иргэдээ сонсож ажиллана2-р сарын 16Б.Жаргалсайхан: Нийгэм, эдийн засаг, улс төрийн эрс шинэчлэлийг Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар хийх хэрэгтэй2-р сарын 16Болж бүтэж байгаа ажил салбар гэж байна уу, нэрлээдэх2-р сарын 16Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрөөс “Ковид-19”-ийн вакцин татаж авах ажил эхэллээ2-р сарын 16Т.Баярхүү: Сү.Батболд, С.Баяр, Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж тэргүүтнүүд бүгд гэсгээгдэнэ...2-р сарын 162222 УАР улсын дугаар хамгийн өндрөөр буюу 52,6 сая төгрөгөөр үнэлэгдлээ2-р сарын 16Монгол орон ядарсан орон биш ээ2-р сарын 16Төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээн доторх төрийн бодлого2-р сарын 16Д.Мужаан: Суурь салбарыг эрчимтэй хөгжүүлэх ёстой2-р сарын 16“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр халдварын 26 тохиолдол бүртгэгджээ2-р сарын 16Нам нь намаараа, төр нь төрөөрөө явах цаг болсон2-р сарын 16Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины эхний тунг тариулж, ард түмнээ уриална гэжээ2-р сарын 16Ковакс: Вакциныг энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөжээ2-р сарын 16

Монголчууд бид өөрсдөөсөө л болдог

2021 оны 1-р сарын 18  -  15 цаг 31 минут

За бас нэг шалдан үнэнийг хэлэх хэрэгтэй боллоо. Миний бие энэ мэтийг Монгол эх оронд минь хэрэг болох болов уу, монгол ахан дүүс минь эрт орой нэгэн цагт сэхээрэх байх гэж бат итгэн өгүүлдэг ухаантай. Залуу үе бидний үр хүүхдүүд өөр болж байгааг ажиглаад ирээдүйд бас ч гэж итгээд тэр л дээ. Найз нөхөд маань ч зөв ойлгоно гэж итгэдэг юм шүү дээ.
Тийм ээ, ийм цөөхөн хүнд ноогдох, тийм том газар нутагтай, за тэгээд байгалын арвин их баялаг, мал сүрэгтэй, ертөнцийн түүхийг бичилцсэн улс өнөө яагаад ийм ядуу гуйлагчин, бараг дампуурах шахаад, хойд хормойгоороо урд хормойг нөхөн амь зогооно вэ?
 
 
 
 
Монголчууд бид өөрсдөөсөө л болдогыг эх түүхийн гол гол баримтууд хэлээд байдаг юм. Их эзэн Чингэс хааны төр улс яагаад мөхсөн бэ? Хүн болгон мэднэ. Эзэн хааны суудлын төлөө, эрх мэдлийн төлөө ахан дүүсийн тэмцэл, хуваагдлаас сулран унаж, бүр сүүлд Халх, Ойрдоороо үзээд дэлхийн их гүрэн байсан Монгол яах аргагүй Манжийн эрх мэдэлд орсон. Ийнхүү өөр хоорондоо дайтаж байх зуур чоно борооноор болж, Оросын эзэнт гүрэн Байгал нуур, Буриад Монгол гээд умард нутгийг эзлэн авчээ.
 
 
 
 
Бас тэгээд болоогүй Манжийн хаанд хэн "их хайртай вэ" гэдгээ уралдан үзүүлж, отго жинс, овог аймаг болсоор бүр сулран унасан. Монголчууд бид өөрсдөөсөө л болсон. 
1911 онд Манжийг бид унагаагаагүй, хятад ухаан тэднийг идсээр өөрсдөө унасан. Харин тусгаар тогтнолоо зуун зуун жил мөрөөдсөн эх орончдын сүнс хорогдсоор байгаад Хятадаас нэг хоногийн өмнө амжиж, Богд хаант Монгол Улсыг 1911 оны 12 дугаар сарын 29-нд зарласан гэдэг. Ядарч сульдаж, арай гэж хөл дээрээ тогтож байлаа. 
Цагаан хаан харин улсаа тэлэх бодлогынхоо хүрээнд монголчуудыг өөр хоорондоо завчилдаж байх хооронд тэртэй тэргүй Монголын хаяанд ирсэн байсан тул "шарын аюулаас сэргийлэх" нэрийн дор бамбай болгохоор бас дахин Монголыг сонгожээ. Дөнгөж "Хятад болоод" бас дотоодын тэмцэлд идэгдсэн, урд хөршийг Орос орон шахаж сүрдүүлж, 1915 оны Хиагтын Гэрээ гэгчээр Монголын баруун хойд хязгаарыг тасдан авч, Ар Монгол бол Хятадын бүрэн эрхэд хамаарна гэж "бичээд үлдээсэн". 
 
 
 
Монгол улс де юри Хятадын харьяат мужаар 1945 он хүртэл оршиж байв. Их гүрэн ингэж унасан, хоёр зааны дунд хулгана болон үлдсэн нь монголчууд бидний өөрсдөөс маань л болсон.
 
 
 
Зөвлөлтийн эзэнт гүрний үед түүнд хайртайгаа уралдан зарлаж, манай удирдагчид Кремль зүг хөвөрдөг байснаар үл барам БНМАУ-ыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулах өргөдөл хүртэл бичсэнийг Шинкарёв тэгээд олон орос монгол эх сурвалж батладаг билээ. 
Цагийн эрхээр Зөвлөлт гүрэн унахад ойртсон нь Монголчуудад жинхэн ёсоор тусгаар улс болох бас нэгэн боломж олгосон. Өөр хоорондоо эрх мэдлийн төлөө үхэн хатан тэмцэлдэж, социализмын үед байгуулсан хөнгөн аж үйлдвэрийн салбарыг газартай тэгшлээд түүнийгээ хувааж хүртээд одоо ямар байдалд байгааг хараач. 
Бүгдээрээ нэг л формтой байсан монголчууд одоо ямар болсныг хэлэх хэрэг алга. Нөгөө эрх чөлөө, тусгаар тогтнол, шударга ёс ярьж, ард түмний загатнасан газар маажиж гарч ирсэн нөхөд "төр барьсан, тэрбумтан болсон" гэж гудиггүй яриад инээгээд, тавлаад сууж байна. Идээд уугаад, солиороод, МАНАН хадаж явахад нь таслаж чадаагүй, монголчууд бидний л буруу. Ерөөс буруу шүү. 
 
 
 
Хоёрхон жилийн өмнө хүйгээрээ ЖДҮчин, хулгайч болж, монголчууд бүгд паах, пөөх болсон. Тэр дээрэмчдийг төрөөс зайлуулахгүй яасан юм бэ? Харин ч шагнаад 62 суудал УИХ (Улсын их хулгарууд) -д өглөө. Хэний буруу вэ? Монголчуудынх.
 
 
 
Намаараа, ламаараа, зоосоороо талцан нүдэлдэж байна. Хэний буруу вэ бидний МОНГОЛ АХАН ДҮҮСИЙН БУРУУ. Гаднаас бурууг бүү хай!
 
 
 
 Түвдэндоржийн Залаа-Уул


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2021 он. DEED.MN