Шинэ мэдээ

Ц.Энхманлай: Бид энэ салбарын "бүтээгдэхүүн", тушаал авсан "цэрэг"-үүд шүү дээ1-р сарын 15Д.Амарбаясгалан: МАН Шударга ёсны засаглал тогтоох амлалтаа биелүүлж, шүүхийн тухай хуулийг баталлаа1-р сарын 15Л.Моломжамц: Шилдэг цэргүүд, тэднийг удирдах шилмэл стратегитэй байсныг түүх гэрчилнэ1-р сарын 15Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх нээгдлээ1-р сарын 15Улсын хэмжээнд дундаж цалин 1.2 сая төгрөг байна1-р сарын 14Б.Золжаргал: Хүүхдүүд өлсөөд уйлалдахаар ажил хөдөлмөр, цалин хөлс ямар их хэрэгтэйг голдоо ортол ойлгож байна1-р сарын 14Д.Бямбасүрэн: Оюутолгойн гэрээ бол эрх мэдэлтнүүдийн шуналын нян цугларсан бохирын сав1-р сарын 14Д.ПҮРЭВДАВАА: АРДЧИЛСАН НАМД ТҮР ЗУУРЫН ҮЛ ОЙЛГОЛЦОЛ Л ҮҮСЭЭД БАЙНА1-р сарын 14“COVID-19” ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ЧИГ ХАНДЛАГЫГ ӨӨРЧИЛЖ БАЙНА1-р сарын 14Алслагдсан хорооныхон иргэний үнэмлэхийн QR кодоо уншуулж хот руу нэвтэрнэ1-р сарын 14АНУ: Эхийг нь хөнөөж, нярайг авч зугатсан эмэгтэйд оноосон цаазын ялыг гүйцэтгэжээ1-р сарын 14Роданте Алерс: Наад ногдол ашиг чинь Монголыг дээрэмдсэний шагнал1-р сарын 14Цахим бүртгэлд АН-ын даргаар С.Эрдэнийг бүртгэхээс татгалзаж, Ц.Тувааны нэрийг хасав1-р сарын 14Айл бүрт заавал байх хэрэгцээтэй олон үйлдэлт аяны “Эко мешок”-ыг тусгайлан Монголд үйлдвэрлэв1-р сарын 14Ковид ба кибер аюулгүй байдал1-р сарын 14“Урбанек” Б.Лхагважав барилгын салбарыг УЛС ТӨРИЙН ТАЛБАР болгож эхэлжээ1-р сарын 14Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд 1 сая төгрөг олгох төсөл өргөн барив1-р сарын 8“Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар МАН-ын хэвлэл мэдээллийн дарга А.Энхзулыг томилжээ1-р сарын 8Өдрийн зээлийг хориглоно1-р сарын 8Сэрэмжлүүлэг1-р сарын 8Н.Отгонтогос: Алтжингийн дүрд Сүххуягтай өвөртөө ороход эрчүүд илүү ичимхийг мэдэрсэн1-р сарын 8Д.Хулан: Хүүгээ үнэхээр ганц ширхэг хадаас хулгайлсан бол бид ганц ч хуруугаа хөдөлгөхгүй!1-р сарын 8С.ГАНБААТАР: УИХ ӨНӨӨДӨР ХАМ ХЭРЭГТЭН БОЛОХ УУ ҮГҮЙ ЮУ ГЭДГИЙГ ШИЙДЭХ ГЭЖ БАЙНА1-р сарын 7Цар тахлын үеэр гаалийнхан 165 сая төгрөгөөр ЗАНГИА авч “тансаглажээ”1-р сарын 7Д.Бэхбаяр: Зуслангийн байшингаа халааж, галлаж орхих тохиолдол буурахгүй байна1-р сарын 7С.Батболд: Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ1-р сарын 7"Дэглэм зөрчиж хот хооронд зорчсон иргэнийг 500 мянган төгрөгөөр торгоно эсхүл 7-30 хоног баривчилна"1-р сарын 7МҮХАҮТ “Гарал үүслийн гэрчилгээ” зараад байна уу, Сан байгуулж дээрэм хийх үү?1-р сарын 7Албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэж эхэллээ1-р сарын 6УБТЗ-ЫН ХХН-ИЙН ДАРГА АСАН Л.ПҮРЭВБААТАРЫГ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛЛӨӨ1-р сарын 6

“Урбанек” Б.Лхагважав барилгын салбарыг УЛС ТӨРИЙН ТАЛБАР болгож эхэлжээ

2021 оны 1-р сарын 14  -  11 цаг 03 минут

“Урбанек” Б.Лхагважав барилгын салбарыг УЛС ТӨРИЙН ТАЛБАР болгож эхэлжээ

Урбанекаар овоглосон Б.Лхагважав МҮХАҮТ-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад буусан нэгэн. Улс төрд хэдэнтээ үзэж, амжилт олоогүй тэрээр аливаа асуудлыг “Улс төржүүлэхдээ” гарамгай.
Тэгвэл тэрээр жимс, ногооны салбараасаа гэнэт барилгын салбар руу орчихлоо. 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр тэрээр "Монголын барилгын үндэсний ассоциаци" ТББ-ын даргын албан тушаалд томилогджээ.
Монголын Барилгын Үндэсний Ассоциаци нь салбарын ТББ-ын түншлэлийн хүрээнд 2018 оны 02 дугаар сараас эхлэн “Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох” үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Маш том амбицтай газар... Харин Урбанек Б.Лхагжавын хувьд улс төрийн тоглолт хийх талбараа нь барилгын салбарыг сонгосон бололтой.
"Монголын барилгын үндэсний ассоциаци" ТББ-ын даргаар томилогдмогцоо цар тахлын энэ үед төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар бууруулаад хувийн хэвшлээ дэмж гэсэн санаачлагыг гаргаж... Тэр байтугай салбарын 7 төрийн бус байгууллагын нэрийг бариад ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлсэн байх юм.

Монголчуудад бусдын хоолыг булааж, өөрөө хөлжих сэтгэл үгүй.
Гэтэл ТББ-ын шинэ дарга Б.Лхагважав ийм санаачлага гаргаад зогсох хэвлэл мэдээллийн хэрэгслээр “бахдан” ярьж байна.
Уг мэдэгдэлд дурдагдсан 7 төрийн бус байгууллагаас огт санал аваагүйн зэрэгцээ, мэдэгдэл гарсан хойно тэд мэдсэн гэж Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар ТВ4 телевизэд ярилцлага өгчээ.
Нэг ёсондоо тэдний нэрийг барьж улс төр хийсэн нь энэ бололтой.
Эхнээсээ салбарын 7 төрийн бус байгууллага нэрийг нь ашиглаж, улс төржилт хийснийг эсэргүүцэн салбар яаманд хандаад байна. Энэ талаар БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн \эх сурвалж: ТВ4\ өгсөн мэдээлэлдээ дурджээ.
Цар тахлын энэ үед хувийн хэвшил зогсонг байдалд орж, эдийн засгийн хувьд хүнд нөхцөл байдалд орсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Гэхдээ арай ч бусдын хоолыг булааж өөрсдөө “Амьд үлдэх” адгийн арга хэрэглэх дээрээ тулаагүй нь лавтай.
Хувийн хэвшлийнхэн бусдын хоолыг булаах бус бодлогын дэмжлэгийг л тэд хүсэж байгаа. 
Б.Лхагважав бизнесмен хүн. Хувийн хэвшлийн нэг төлөөлөл. Үзэл бодлоо илэрхийлж болох ч байгууллагуудын нэрийг УЛС ТӨРД ашиглаж, увайгүй үйлдэл хийх ЭРХ түүнд үгүй.
Барилгын салбарыг Улс төрийнхөө тавцан болгохоор оролдож буй түүнд салбарынхан тун эгдүүцэж байгаа болов уу? Ямар шалгуур, үзүүлэлтээр тэрээр "Монголын барилгын үндэсний ассоциаци" ТББ-ын дарга болчхов? Маш том эрх ашиг хөндөгдөж дээ...
Б.БАДАРЧ

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2021 он. DEED.MN