Шинэ мэдээ

ШУДАРГА ЁСНЫ ТЭМЦЛЭЭР ЭХЭЛСЭН У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХАРИУЦЛАГЫН ШИНЭ ЖИШИГ ТОГТООЛОО1-р сарын 21Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ1-р сарын 21“Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д ажилтан сонгон шалгаруулж авна1-р сарын 21Баруун 4 зам, 100 айл орчмын агаар хамгийн их бохирдолтой байна1-р сарын 21Иргэн Н.Хишигсүрэн: Коронавирусийн халдвар авснаа мэдэлгүй өрхийн эмчийн бичсэн эмийг ууж гэртээ зургаа хоног халуурч хэвтсэн1-р сарын 21НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар ажлаасаа чөлөөлөгдлөө1-р сарын 21Энэ сарын 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна1-р сарын 21Ч.Чинбат: Тусгаарлах байранд хулганаар дамжиж коронавируст халдвар тархаагүй1-р сарын 21ХӨСҮТ: Улаанбаатарт 16 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1584 боллоо1-р сарын 21Хойд соронзон туйл Cибирт “аялж” байна1-р сарын 20Д.Ихбаяр: Үйлчилгээний газарт хандсан иргэдийн QR бүртгэлжүүлэлт хангалтгүй байна1-р сарын 20Дэлхийн банкны 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хүн амын 60 хүртэл хувийг вакцинжуулахад зарцуулна1-р сарын 20ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх сарын 1-нээс эхэлнэ1-р сарын 20Х.Баттулга: Хүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэмд хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй ч иргэд эмнэлгийн тусламж авч чадахгүй амь насаа алдаж байна1-р сарын 20Монгол Улсыг Европын холбооны хар жагсаалтаас хаслаа1-р сарын 20Маршал Х.Чойбалсангийн гоёмсог хантааз1-р сарын 20ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөхийг хотын даргаас хүсчээ1-р сарын 20“Монгол газар корпорейшн” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр нарт холбогдох гэм буруугийн шүүх хурал ирэх сарын 1-нд болно1-р сарын 20ЭМЯ: Шинээр 32 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1568 боллоо1-р сарын 20С.Ганбаатар: "Үнэг, шаазгай хоёрын үлгэр"-т цэг тавих цаг болсон1-р сарын 20Х.Баттулга Оюутолгойг, У.Хүрэлсүх төмөр замыг "ухаад" эхэллээ1-р сарын 20Нэгдүгээр төрөх эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг Гурван гал, Амгалан болон Өргөө амаржих газарт түр шилжүүлжээ1-р сарын 20Л.Оюун-Эрдэнэ л юм байна1-р сарын 20Ажил олгогчдыг дайсан, дарлан мөлжигч мэтээр үзэхээ зогсооно уу, УИХ-ын гишүүд ээ1-р сарын 20​Шуурхай: 'Эх нялхас'-т коронавирусийн халдвар илэрлээ1-р сарын 19Нэгдүгээр төв эмнэлэг хоногт 6,000-8,000 хүнд шинжилгээ хийх 24 цагийн PCR лабораторитой боллоо1-р сарын 19Б.Батдавааг ҮСХ-ны даргаар томилохыг МАН-ын бүлэг дэмжжээ1-р сарын 19БНЭУ-аас ойрын хугацаанд цар тахлын эсрэг вакцин нийлүүлнэ1-р сарын 19З.Мэндсайхан: Архины хатуулгийг бууруулах алхмуудыг хэрэгжүүлэхээр ярилцсан1-р сарын 19Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо1-р сарын 18

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Ж.Эрдэнэбатыг шүүсэн процесс нь ардчиллын дархлаанд түүхэн толбо болж үлдэх эрсдэлтэй

2021 оны 1-р сарын 6  -  10 цаг 40 минут

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатыг цагдан хорьж, ял оноосон асуудал нь хүний эрх зөрчсөн, тэр дундаа Ж.Эрдэнэбат гэх хувь хүний гурван эрхийг зөрчсөн байна гэж ОУПХ (Олон Улсын Парламентын Холбоо) үзсэн. Үүнтэй холбогдуулж манай улсад хэрэг нээж, ажлын хэсэг ирж шалгалт явуулах болоод буй. Уг асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

 

-ОУПХ саяхан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хорьсон асуудалд манай улсад хэрэг нээж байна гэдгээ мэдэгдсэн. Үүн дээр та хувь гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ? Мөн дээрээс нь МАН-ын бүлэг яг ямар байр суурьтай байгаа бол?

- Бүрэн эрхтэй парламентын гишүүнийг халдашгүй байдлын байнгын хороогоор оруулахгүйгээр, УЕП-оос санал орж ирээгүй байхад шууд хорьсон анхны тохиолдол. Тэгэхээр бид нар энэ дээр бол их нухацтай, ялгаж салгаж  ойлгохгүй бол цаашдаа ардчиллын дархлаанд томоохон хэмжээний түүхэн толбо болж үлдэх эрсдэлтэй гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт, нэр дэвшээд явж байхад бүх нэр дэвшигчдэд халдашгүй байдал үүсдэг. Энийг зөрчсөн хоёр дахь асуудал үүсч байгаа учраас ОУПХолбоо хэрэг үүсгээд явж байгаа. Тэгэхээр энийг бид маш хариуцлагатай хандаж мухарлах ёстой. Анх удаа энэ процедуруудыг алгасаж, шүүх парламентын гишүүний халдашгүй байдалд, нэр дэвшигчийн халдашгүй байдалд халдсан анхны тохиолдол болж байгаа. Энэ агуулгаараа ерөнхийдөө энэ бол парламентын гишүүний халдашгүй байдалтай холбоотой Монгол улсын түүхэнд болж буй анх удаагийн тохиолдол гэж ойлгож болно.

-ОУПХ-оос гаргасан шийдвэр Монгол Улсад ямар нөлөө үзүүлэх бол?

-Яг наад асуудлыг чинь бид нухацтай бодохгүй бол цаашдаа Монгол Улс ардчилсан парламентын засаглалтай байх уу, үгүй юу гэдэг асуудал үүсэхээр байна. Хоёрдугаарт, хамгийн хэцүү нь улс төрийн захиалгаар хүн хэлмэгдүүлсэн үү гэх асуудал. Нэг үгээр хэлбэл хэн нэгэн улс төрд нөлөө бүхий этгээд шүүхэд нөлөөлж, энэ асуудалд хөндлөнгөөс оролцсон уу үгүй юу. За энэ байдал тогтоогдвол захиалсан субьект дээр асуудал үүснэ. Ер нь бол монгол улс ардчилсан улс, ардчилсан улсад хэн нэгэн хүн хэлмэгдэх ёсгүй. Тэрнээс биш хэн нэгэн хүний тухай ч юм уу, эсвэл хэн нэгэн хүн сонгуульд оролцож байсантай холбоогүй. Монгол улсад 30 жилийн хугацаанд мөрдөгдөөд явж байсан эрх зүйн хэм хэмжээ цаашид зөрчигдсөөр байх уу, аль эсвэл бид нар энийг засаад явах уу гэдэг ийм л салаа замын уулзвар дээр байгаа гэдэг утгаараа энэ бол олон улсын асуудал болчихоод байгаа юм.

-Европын холбоо саяхан нэг шинэ журам гаргасан. Хүний эрхийг зөрчиж буй улс орнууд болон тэдгээрийн албан тушаалтнуудад хориг тавих. Энэ журам манай улсад нөлөөлөх үү? Хэрвээ хүний эрх зөрчигдсөн гэж үзвэл шүү дээ?

- Нөлөөлнө. Яагаад гэхээр бид нарын хувьд олон улсын хэм хэмжээ, парламентын холбооны гишүүн улс. Хамгийн гол нь энэ олон улсад нөлөөлөхөөс гадна цаашдаа энэ хэн дээр ч нөлөөлж болох зүйл. Тийм учраас бид хувь хүнд биш, хуульд тохируулж, хууль засагладаг гэж бид нарын яриад байгаа асуудал маань өөрөө энэ. Хэрвээ хуулийн процедурын дагуу бус, алдаа гарсан гэж үзвэл энийг бид нар нягтлаад, цаашаагаа ийм байдлаар хууль зөрчигдөхгүй байх асуудлыг бид нарын хувьд хамтдаа хамгаалж авч явах ёстой.

-Зарим гишүүд одоо хууль хүчний байгууллагын л ажил үлдээд байна, парламент юу ч хийж чадахгүй гэж үзээд байх шиг байна. Нэг гишүүнийх нь эрх илт зөрчигдөөд байхад монголын парламент үнэхээр юу ч хийж чадахгүй байгаа юм уу?

-Парламентын хувьд бол гишүүнийхээ эрх зөрчигдсөн эсэх асуудал дээр дүгнэлт гаргах ёстой. Хэрвээ эрх зөрчигдсөн бол миний ойлгож байгаагаар процесс дахин эхлэх ёстой. Нэг үгээр хэлбэл тэр хүн тангарагаа өргөх ёстой, тэгээд гэм буруутай бол прокурор асуудлыг оруулж ирэх ёстой. Үүний дараа гишүүд авч хэлэлцэх ёстой. Тэгээд шүүх дээр очих, яг л энэ зарчмаар л явах ёстой.

Тэгэхгүй бол энийг бид нар хараагүй юм шиг, сонсоогүй мэт өнгөрчихлөө гэж бодъё. Дараа нь ахиад ийм асуудал үүснэ. Миний баримталдаг зарчим бол аливаа нэг зүйл буруу хийгдээд явчихвал цаашдаа буруу л болдог гэж үздэг.

Би бас хэд хэдэн жишээг ажиглаж байна л даа. Анх Н.Төмөрхүү, С.Чинзориг гэдэг хоёр хүн ард түмнээс олонхийн санал авчихсан байхад олонхийн санал аваагүй өөр хоёр хүнийг тухайн үед ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн нөлөөлөөд парламентын гишүүн болгож байсан. Дэлхийд анх удаа гарсан кэйс шдээ. Хан-Уул дүүргийн шүүх дээр ийм шийдвэр гаргаж байлуу даа. Тухайн үед нийгэм шүүмжлэлтэй хандаж байсан ч тэгсхийгээд өнгөрөөснөөс болж өнөөдөр дахиад ийм асуудал үүсч байна гэсэн үг.

Бас улс төрийн намын тухай хуулинд “намын бэлгэдэл, нэршил болон бусад зүйлийг хэрэглэхийг хориглоно” гэдэг заалтыг шүүх зөрчиж тухайн үед МАН-аас МАХН-ыг салгаж бүртгэсэн. Энэ бол мөн л илт хууль зөрчсөн асуудал. Бид мөн л мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөсөн. Улс төрийн энэ савалгаанаас болж тухайн үедээ 17,5 хувийн өсөлттэй байсан эдийн засаг эрчимтэй уруудаж, Н.Алтанхуягийн засгийн газар унах нөхцөл бүрдсэн. ЗГ унаснаар Эрдэнэтийн 49%, Оюу толгой, Дубайн гэрээ гээд Монгол улсад халтай олон асуудал ар араасаа үүссэн.

Хүмүүс ерөөсөө холбож ойлгодоггүй. Нэг зүйлийг тоохгүй өнгөрвөл дараа дараачдаа заавал ийм урхаг дагуулдаг. Тэгэхээр өнөөдөр Ж.Эрдэнэбат гишүүнтэй холбоотой асуудлыг хараагүй, сонсоогүй юм шиг өнгөрвөл, дараа нь цаашаа хөгжөөд жишээлбэл нэг өдөр  магадгүй цөөнх дээр 4-5 хүн дээр ийм асуудал үүсгэхийг үгүйсгэх аргагүй. Тийм учраас энэ олон зүйл дээр бид нар зөвхөн хуулийн хүрээнд ажиллахаас өөр гарц үгүй.

Хувь хүн биш, хууль засагладаг эрх зүйт төр гэж яриад байгаа маань ерөөсөө л энэ. Нэг үгээр хэлбэл хэн ч хуулиас дээгүүр өөрийнхөө эрх мэдлийг тавьж болохгүй. Хэн ч өөрийнхөө улс төрийн зорилгод хүрэхийн тулд хуулиас дээгүүр үйлдэл хийж болохгүй.

Тийм учраас энэ бол зөвхөн монголын парламентын биш, энэ бол олон улсын парламентын түвшний асуудал болчихоод явж байгаа. Шүүгч нар өөрсдөдөө дүгнэлт хийх ёстой. Энэ хэм хэмжээг яаж зөрчсөн бэ? Энэ  хэм хэмжээ монгол улсын өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжинд нийцэж байна уу, үгүй юу. Их хурлын гишүүн ч бай, МУ-ын Ерөнхийлөгч ч бай, МУ-ын Ерөнхий сайд ч бай, МУ-ын тангараг өргөсөн шүүгч ч бай хэн ч хуулиас дээгүүр гишгэх эрх мэдэлгүй. Иймд бид нар энэ гажуудлыг зогсоох ёстой гэж хэлж байгаа юм.

 

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2021 он. DEED.MN