Шинэ мэдээ

ШУДАРГА ЁСНЫ ТЭМЦЛЭЭР ЭХЭЛСЭН У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХАРИУЦЛАГЫН ШИНЭ ЖИШИГ ТОГТООЛОО1-р сарын 21Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ1-р сарын 21“Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д ажилтан сонгон шалгаруулж авна1-р сарын 21Баруун 4 зам, 100 айл орчмын агаар хамгийн их бохирдолтой байна1-р сарын 21Иргэн Н.Хишигсүрэн: Коронавирусийн халдвар авснаа мэдэлгүй өрхийн эмчийн бичсэн эмийг ууж гэртээ зургаа хоног халуурч хэвтсэн1-р сарын 21НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар ажлаасаа чөлөөлөгдлөө1-р сарын 21Энэ сарын 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна1-р сарын 21Ч.Чинбат: Тусгаарлах байранд хулганаар дамжиж коронавируст халдвар тархаагүй1-р сарын 21ХӨСҮТ: Улаанбаатарт 16 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1584 боллоо1-р сарын 21Хойд соронзон туйл Cибирт “аялж” байна1-р сарын 20Д.Ихбаяр: Үйлчилгээний газарт хандсан иргэдийн QR бүртгэлжүүлэлт хангалтгүй байна1-р сарын 20Дэлхийн банкны 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хүн амын 60 хүртэл хувийг вакцинжуулахад зарцуулна1-р сарын 20ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх сарын 1-нээс эхэлнэ1-р сарын 20Х.Баттулга: Хүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэмд хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй ч иргэд эмнэлгийн тусламж авч чадахгүй амь насаа алдаж байна1-р сарын 20Монгол Улсыг Европын холбооны хар жагсаалтаас хаслаа1-р сарын 20Маршал Х.Чойбалсангийн гоёмсог хантааз1-р сарын 20ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөхийг хотын даргаас хүсчээ1-р сарын 20“Монгол газар корпорейшн” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр нарт холбогдох гэм буруугийн шүүх хурал ирэх сарын 1-нд болно1-р сарын 20ЭМЯ: Шинээр 32 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1568 боллоо1-р сарын 20С.Ганбаатар: "Үнэг, шаазгай хоёрын үлгэр"-т цэг тавих цаг болсон1-р сарын 20Х.Баттулга Оюутолгойг, У.Хүрэлсүх төмөр замыг "ухаад" эхэллээ1-р сарын 20Нэгдүгээр төрөх эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг Гурван гал, Амгалан болон Өргөө амаржих газарт түр шилжүүлжээ1-р сарын 20Л.Оюун-Эрдэнэ л юм байна1-р сарын 20Ажил олгогчдыг дайсан, дарлан мөлжигч мэтээр үзэхээ зогсооно уу, УИХ-ын гишүүд ээ1-р сарын 20​Шуурхай: 'Эх нялхас'-т коронавирусийн халдвар илэрлээ1-р сарын 19Нэгдүгээр төв эмнэлэг хоногт 6,000-8,000 хүнд шинжилгээ хийх 24 цагийн PCR лабораторитой боллоо1-р сарын 19Б.Батдавааг ҮСХ-ны даргаар томилохыг МАН-ын бүлэг дэмжжээ1-р сарын 19БНЭУ-аас ойрын хугацаанд цар тахлын эсрэг вакцин нийлүүлнэ1-р сарын 19З.Мэндсайхан: Архины хатуулгийг бууруулах алхмуудыг хэрэгжүүлэхээр ярилцсан1-р сарын 19Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо1-р сарын 18

Засгийн газар хатуу хөл хориог 5 хоногоор сунгалаа

2021 оны 1-р сарын 4  -  16 цаг 31 минут

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Улаанбаатар хотод тогтоосон хөл хориог тав хоногоор сунгахаар шийдвэрлэжээ. Хөл хорионы дэглэм нэгдүгээр сарын 6-нд буюу Лхагва гариг хүртэл тогтоосон байсан юм. Гэвч нийслэлд эх үүсвэр нь тодорхой бус халдвар дэгдсэн, түүнийг хүн амд халдварлуулахгүй байхад хатуу хөл хорионы дэглэм мөрдөхөөс аргагүй байна гэсэн саналыг Эрүүл мэндийн яам Улсын онцгой комисст хүргүүлсэн. Улмаар Улсын онцгой комисс хуралдаад Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн хөл хориог 14 хоногоор сунгах асуудлыг хэлэлцээд дэмжсэн. Харин Засгийн газар Улсын онцгой комиссын саналыг хэлэлцээд, 5 хоногоор сунгажээ. Одоо Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах гэж байна.

УОК: Хөл хориог 14 хоногоор сунгах саналыг дэмжжээ

НЭМЭЛТ: 

Улсын онцгой комиссын хуралдаанаар Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн хөл хориог 14 хоног сунгах саналыг хэлэлцээд дэмжжээ.  Энэхүү дэмжсэн саналыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцэх юм. Хэрэв Засгийн газар тус хуралдаанаас гаргасан саналыг дэмжвэл нэгдүгээр сарын 20-н хүртэл Улаанбаатар хотод хөл хориог сунган хэрэгжүүлнэ гэсэн үг юм. Засгийн газрын ээлжит бус хуралдаан энэ цаг мөчид үргэлжилж байна.

Улсын онцгой комисс хуралдаж байна

Улсын онцгой комисс /УОК/ энэ цаг мөчид хуралдаж байна. Хуралдаанд Шадар сайд Я.Содбаатар тэргүүтэй УОК-ын бүрэлдэхүүнд багтдаг албаныхан оролцож байна.

Уг хуралдаанаар Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 6-н хүртэл тогтоосон хөл хорионы дэглэмийг сулруулах эсэх тухай хэлэлцэж буй юм. Энэ асуудалтай холбогдуулж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан УОК-ын гишүүдэд мэдээлэл хийж байна.

Мөн энэхүү хурал цахимаар зохион байгуулагдаж буй бөгөөд холбогдох албаныхан хариуцсан салбарынхаа хэмжээнд нөхцөл байдал ямар байгаа талаар танилцуулах юм. УОК-ын хуралдаан дууссаны дараа Засгийн газар үргэлжлүүлэн хуралдаж, саналыг нь хэлэлцэн, нийслэлд хөл хориог сунгах эсэх шийдвэрийг эцэслэн гаргана.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2021 он. DEED.MN