Шинэ мэдээ

ШУДАРГА ЁСНЫ ТЭМЦЛЭЭР ЭХЭЛСЭН У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХАРИУЦЛАГЫН ШИНЭ ЖИШИГ ТОГТООЛОО1-р сарын 21Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ1-р сарын 21“Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д ажилтан сонгон шалгаруулж авна1-р сарын 21Баруун 4 зам, 100 айл орчмын агаар хамгийн их бохирдолтой байна1-р сарын 21Иргэн Н.Хишигсүрэн: Коронавирусийн халдвар авснаа мэдэлгүй өрхийн эмчийн бичсэн эмийг ууж гэртээ зургаа хоног халуурч хэвтсэн1-р сарын 21НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар ажлаасаа чөлөөлөгдлөө1-р сарын 21Энэ сарын 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна1-р сарын 21Ч.Чинбат: Тусгаарлах байранд хулганаар дамжиж коронавируст халдвар тархаагүй1-р сарын 21ХӨСҮТ: Улаанбаатарт 16 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1584 боллоо1-р сарын 21Хойд соронзон туйл Cибирт “аялж” байна1-р сарын 20Д.Ихбаяр: Үйлчилгээний газарт хандсан иргэдийн QR бүртгэлжүүлэлт хангалтгүй байна1-р сарын 20Дэлхийн банкны 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хүн амын 60 хүртэл хувийг вакцинжуулахад зарцуулна1-р сарын 20ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх сарын 1-нээс эхэлнэ1-р сарын 20Х.Баттулга: Хүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэмд хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй ч иргэд эмнэлгийн тусламж авч чадахгүй амь насаа алдаж байна1-р сарын 20Монгол Улсыг Европын холбооны хар жагсаалтаас хаслаа1-р сарын 20Маршал Х.Чойбалсангийн гоёмсог хантааз1-р сарын 20ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөхийг хотын даргаас хүсчээ1-р сарын 20“Монгол газар корпорейшн” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр нарт холбогдох гэм буруугийн шүүх хурал ирэх сарын 1-нд болно1-р сарын 20ЭМЯ: Шинээр 32 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1568 боллоо1-р сарын 20С.Ганбаатар: "Үнэг, шаазгай хоёрын үлгэр"-т цэг тавих цаг болсон1-р сарын 20Х.Баттулга Оюутолгойг, У.Хүрэлсүх төмөр замыг "ухаад" эхэллээ1-р сарын 20Нэгдүгээр төрөх эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг Гурван гал, Амгалан болон Өргөө амаржих газарт түр шилжүүлжээ1-р сарын 20Л.Оюун-Эрдэнэ л юм байна1-р сарын 20Ажил олгогчдыг дайсан, дарлан мөлжигч мэтээр үзэхээ зогсооно уу, УИХ-ын гишүүд ээ1-р сарын 20​Шуурхай: 'Эх нялхас'-т коронавирусийн халдвар илэрлээ1-р сарын 19Нэгдүгээр төв эмнэлэг хоногт 6,000-8,000 хүнд шинжилгээ хийх 24 цагийн PCR лабораторитой боллоо1-р сарын 19Б.Батдавааг ҮСХ-ны даргаар томилохыг МАН-ын бүлэг дэмжжээ1-р сарын 19БНЭУ-аас ойрын хугацаанд цар тахлын эсрэг вакцин нийлүүлнэ1-р сарын 19З.Мэндсайхан: Архины хатуулгийг бууруулах алхмуудыг хэрэгжүүлэхээр ярилцсан1-р сарын 19Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо1-р сарын 18

Цар тахал ба Шинэ он

2021 оны 1-р сарын 4  -  12 цаг 15 минут

элхий тэнхлэгээ эргэсэн 365 хоногийн үргэлжлэл болох жирийн энэ ѳдѳр, бид ЖИЛ хэмээн тоолж зогтусдаг. Ѳнгѳрсѳн ѳдрүүдийн багцаа эмхэлж дүгнээд угтах ѳдрүүдийн зорилгоо тѳсѳѳлнѳ. Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас олон хүн ѳвчилж, олон хүн үхэж буй түгшүүртэй ѳнгѳрүүлсэн 2020 он бидэнд олон сургамж үлдээв.
 
ДЭЛХИЙ ДАХИНД:
 
-Нэгэн бѳмбѳрцѳг дээр аж тѳрж буй хүмүүс бид байгаль орчин болон ан амьтаддаа ямар их хайргүй, ямар их гамгүй, ямар их харгис хандаж байсныг сэхээрүүлэв
-Нэгэн бѳмбѳрцѳг дээр зэрэгцэн оршиж буй улс гүрнүүд тусдаа хил хязгаартай ч, бие биенээсээ ямар их хамааралтайг бидэнд ойлгуулав
-Нэгэн амьдралын хэмнэлд хамтдаа амьдарч буй хүмүүс бид байгалийн гамшиг хийгээд, аюулт ѳвчин тахлын ѳмнѳ ямар ѳчүүхэн гэдгээ зовж мэдрэв
-Нэгэн дэлхий дээр хамтдаа аж тѳрж буй бидний амьдралын хэмнэл, хандлага, тэмцэл буруу байсныг сэхээрүүлэн ухааруулав
 
МАНАЙ МОНГОЛД:
 
-Mонголчууд бид эх түүх, хэл, уламжлалт зан заншил, үргэлжлүүлэн авч явах учиртай нэр тѳр, үнэт зүйлээсээ хэтэрхий холдож одсоноо хилэгнэн байж ойлгов
-Moнголчууд биднийг хатуу ширүүн уур амьсгал, генийн ѳѳрчлѳлтгүй органик хоол хүнс, нүүдэлчин амьдралаас үүдэлтэй дасан зохицох чадвар үндэсний дархлаа болон хамгаалж буйг тэсвэрлэн байж мэдрэв
-Монголчууд бидний хайхрамжгүй хэнэггүй араншин, хувиа хичээсэн атгаг зан, харанхуй бүдүүлэг хандлага бидний эв нэгдэл, хѳгжилд саад болж буйг халаглан байж анзаарав
-Монголчууд бидний айдсаас улбаалсан зусардалт, зусардалтаас шалтгаалсан улстѳрийн сонголт буруу байгааг ѳвчин тахлын үеийн улстѳржилт нотлов
-Монголчууд бид бие биенээсээ холдож, бие биенээ хайрлахаа больж, бие биендээ итгэхээ больсоныг ѳдгѳѳ бидний үйлдэл хандлагууд нотлон харуулав
 
ХАРИН ХҮМҮҮС БИДЭНД:
 
-Хүмүүс бид цаг хугацааны болон мѳнгѳний боол болж, амьдралын зорилгоо буруугаар тѳсѳѳлж байснаа ойлгож эхэлж байна. Их мѳнгѳ, хязгааргүй эрх мэдэл ѳвчин үхлийн ѳмнѳ зүгээр л хумхийн тоос мэт болохыг бодитоор харж байна
-Хүмүүс бид зорьж бүтээсэн гэр бүлийн амьдралдаа хайхрамжгүй хандаж, гадаад ертѳнцѳд хэтэрхий шунаж байснаа ойлгож эхэлж байна. Хүний амьдралын халуун дулаан оромж болох гэр бүл бидэнд ямар эрхэм болохыг бодитоор харж байна
-Хүмүүс бид хайртай дотно хүмүүстэй “хайртай” гэж хэлэвч сэтгэлээсээ бус байсныг ойлгож эхэлж байна. Сошиал донтолт, хайртай хань болон үр хүүхдүүдийн сэтгэлийн орон зайгаас ямар их холдуулсаныг бодитоор харж байна
-Хүмүүс бид ѳдѳр тутам уулзаад л ѳнгѳрдѳг бусад хүмүүсээс бидний амьдрал ямар хамааралтай болохыг ойлгож эхэлж байна. Хамтдаа засч залруулахгүй бол бүдүүлэг хэнэггүй тэнэг хүмүүс биднийг үхэл рүү хѳтѳлж аваачиж болохыг харж байна
-Хүмүүс бид ухамсартайгаар хувиа хичээж, ѳѳрийгѳѳ зѳв сайнаар авч явах нь бусдад хүргэж болох сайн тус дэм гэдгийг ойлгож эхэлж байна. Жижигхэн юм шиг атлаа чиний зѳв хандлага санамсаргүй юм шиг атлаа бусдад тус болж чадахыг харж байна
 
 
 
Үхлийн аюул авчирч байгаа ч энэ цар   тахал нэгэн дэлхий дээр амьдарч буй   биднээс их ѳѳрчлѳлтийг шаардаж буй . Хүн тѳрѳлхтѳн бид эв нэгдэлтэй байж , хамтран ажиллаж байж ХАМТДАА ЭНЭ  ЗОВЛОНГ ДАВНА. Бид байгаль орчин  болоод ан амьтадыг ѳѳрсѳдтэйгээ адил  хайрлан хамгаалж байхад суралцаж  байна. Дэлхийн түвшинд даяаршилсан  нийгэмшилийг онлайн хѳгжил авч ирэх  болно. Тэгэхээр бид, ирэх жилүүдийн  амьдралын зорилгоо тѳлѳвлѳхдѳѳ, хандлагаа ѳѳрчлѳхѳѳс эхэлж таарна  байх .
 
ТА ДАРААХ АСУУЛТУУДАД ѲѲРТѲѲ ХАРИУЛААД ҮЗ ДЭЭ?
 
-Зүгээр л бусдын ѳѳдѳѳс харж мэндлээд инээмсэглэх тийм хэцүү юу?
-Авто машинаа жолоодохдоо бусдыг хүндлэн, яаралгүй явах тийм хэцүү юу?
-Ѳѳрѳѳс гаргаж буй нус цэр, шүлсээ гудамж талбайд хаялгүй, алчуур салфетка хэрэглэх нь тѳвѳгтэй юу?
-Замд тааралдах хог хаягдлыг хогийн саванд хийчихээд явах нь тийм тѳвѳгтэй юу?
-Хэн нэгний урдуур хѳндѳлдѳѳд байлгүй зай тавиад ѳнгѳрѳх тийм хэцүү юу?
-Заавал бүдүүлэг үгээр харааж зүхээд байлгүй ярилцах тийм хэцүү юу?
Шинэ 2021 он гарлаа. Та ѳѳрийгѳѳ толинд хар даа. Ямар сайхан харагдаж байна гээч. Сайхан харагдаж байгаа шигээ бусдад сайхан хандах тийм ч хэцүү биш. Шинэ онд ХАНДЛАГАА ѲѲРЧЛѲХѲД л бүх зүйл сайхан болно доо.
 
 
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
 
Улаанбаатар хот


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2021 он. DEED.MN