Америкийн алдарт телевизийн хөтлөгч Ларри Кинг “COVID-19”-ийн халдвараар өвчилж, эмнэлэгт хэвтжээ. “RT” агентлагийн мэдээлснээр Ларри Кинг эмнэлэгт хүчилтөрөгчийн энгийн эмчилгээтэй байгаа бөгөөд одоогоор түүнд амьсгалын аппарат залгах хэрэггүй гэж үзсэн байна.
87 настай Ларри Кинг дээр гэр бүлийнхэн нь ч орох хориотой байгаа гэнэ.
Кинг өмнө нь эрүүл мэндийн хувьд хэд хэдэн ноцтой асуудалтай байсан юм. Тэрбээр зүрхний шигдээс болж, түрүү булчирхайн хорт хавдар, цээжний ясан дахь хорт хавдараар өвчилж байв.
Түүний “Larry King Live” ток шоу нь “CNN” сувгаар 25 жилийн турш цацагдсан билээ. Тус шоу нэг сувгаар, хөтлөгчөө солилгүй хамгийн удаан үргэлжилсэн шоу гэж Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгдсэн юм.
Сэтгэгдэл бичих