АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд АН-аас нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөхөө зарлалаа.Тодруулбал тэрээр: "2021 он бол Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийн сонгууль явагдах жил билээ.Ирэх 6 жилд коронавирусын дараа тулгарах олон асуудлаар бодлогын шийдэлд гар бие оролцох, дэлхийн дулаарал зэрэг глобал асуудлаас Монголчуудад учрах эрсдэлийг багасгахад хувь нэмэр оруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихийн төлөө өрсөлдөхөөр би шийдлээ" гэв.

 

Тэрээр Ц.Элбэгдоржийн туслахаар улс төрийн гараагаа эхэлсэн нэгэн бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх, УИХ-ын гишүүн, Соёл, Спорт Аялал Жуулчлалын сайдаар тус тус ажиллаж байсан юм.