Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 21 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлагдан ажиглан тусгаарлах байранд байсан иргэдийн 2, 3 дахь шинжилгээнээс 19 хүнээс халдвар илэрсэн байна. Мөн 2 гэр бүлийн хавьтлаас халдвар илэрсэн.
Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 450 болж байна.
Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.
Дотоодын халдвар 776 байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1263, эдгэрсэн 869, эмчлэгдэж байгаа 384 байна. Үүнээс 269 хөнгөн, 104 хүндэвтэр, 9 хүнд, 2 хүн маш хүнд байна. Сүүлийн 24 цагийн дотор 14 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа" гэлээ.
Сэтгэгдэл бичих