Шинэ мэдээ

Ц.Энхманлай: Бид энэ салбарын "бүтээгдэхүүн", тушаал авсан "цэрэг"-үүд шүү дээ1-р сарын 15Д.Амарбаясгалан: МАН Шударга ёсны засаглал тогтоох амлалтаа биелүүлж, шүүхийн тухай хуулийг баталлаа1-р сарын 15Л.Моломжамц: Шилдэг цэргүүд, тэднийг удирдах шилмэл стратегитэй байсныг түүх гэрчилнэ1-р сарын 15Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх нээгдлээ1-р сарын 15Улсын хэмжээнд дундаж цалин 1.2 сая төгрөг байна1-р сарын 14Б.Золжаргал: Хүүхдүүд өлсөөд уйлалдахаар ажил хөдөлмөр, цалин хөлс ямар их хэрэгтэйг голдоо ортол ойлгож байна1-р сарын 14Д.Бямбасүрэн: Оюутолгойн гэрээ бол эрх мэдэлтнүүдийн шуналын нян цугларсан бохирын сав1-р сарын 14Д.ПҮРЭВДАВАА: АРДЧИЛСАН НАМД ТҮР ЗУУРЫН ҮЛ ОЙЛГОЛЦОЛ Л ҮҮСЭЭД БАЙНА1-р сарын 14“COVID-19” ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ЧИГ ХАНДЛАГЫГ ӨӨРЧИЛЖ БАЙНА1-р сарын 14Алслагдсан хорооныхон иргэний үнэмлэхийн QR кодоо уншуулж хот руу нэвтэрнэ1-р сарын 14АНУ: Эхийг нь хөнөөж, нярайг авч зугатсан эмэгтэйд оноосон цаазын ялыг гүйцэтгэжээ1-р сарын 14Роданте Алерс: Наад ногдол ашиг чинь Монголыг дээрэмдсэний шагнал1-р сарын 14Цахим бүртгэлд АН-ын даргаар С.Эрдэнийг бүртгэхээс татгалзаж, Ц.Тувааны нэрийг хасав1-р сарын 14Айл бүрт заавал байх хэрэгцээтэй олон үйлдэлт аяны “Эко мешок”-ыг тусгайлан Монголд үйлдвэрлэв1-р сарын 14Ковид ба кибер аюулгүй байдал1-р сарын 14“Урбанек” Б.Лхагважав барилгын салбарыг УЛС ТӨРИЙН ТАЛБАР болгож эхэлжээ1-р сарын 14Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд 1 сая төгрөг олгох төсөл өргөн барив1-р сарын 8“Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар МАН-ын хэвлэл мэдээллийн дарга А.Энхзулыг томилжээ1-р сарын 8Өдрийн зээлийг хориглоно1-р сарын 8Сэрэмжлүүлэг1-р сарын 8Н.Отгонтогос: Алтжингийн дүрд Сүххуягтай өвөртөө ороход эрчүүд илүү ичимхийг мэдэрсэн1-р сарын 8Д.Хулан: Хүүгээ үнэхээр ганц ширхэг хадаас хулгайлсан бол бид ганц ч хуруугаа хөдөлгөхгүй!1-р сарын 8С.ГАНБААТАР: УИХ ӨНӨӨДӨР ХАМ ХЭРЭГТЭН БОЛОХ УУ ҮГҮЙ ЮУ ГЭДГИЙГ ШИЙДЭХ ГЭЖ БАЙНА1-р сарын 7Цар тахлын үеэр гаалийнхан 165 сая төгрөгөөр ЗАНГИА авч “тансаглажээ”1-р сарын 7Д.Бэхбаяр: Зуслангийн байшингаа халааж, галлаж орхих тохиолдол буурахгүй байна1-р сарын 7С.Батболд: Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ1-р сарын 7"Дэглэм зөрчиж хот хооронд зорчсон иргэнийг 500 мянган төгрөгөөр торгоно эсхүл 7-30 хоног баривчилна"1-р сарын 7МҮХАҮТ “Гарал үүслийн гэрчилгээ” зараад байна уу, Сан байгуулж дээрэм хийх үү?1-р сарын 7Албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэж эхэллээ1-р сарын 6УБТЗ-ЫН ХХН-ИЙН ДАРГА АСАН Л.ПҮРЭВБААТАРЫГ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛЛӨӨ1-р сарын 6

У.Хүрэлсүх: 2021 онд сайн чанарын вакциныг авчирч, ард түмнээ хамгаална

2020 оны 12-р сарын 31  -  23 цаг 51 минут

У.Хүрэлсүх: 2021 онд сайн чанарын вакциныг авчирч, ард түмнээ хамгаална

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард түмэндээ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв. 

Эх орныхоо өргөн уудам нутагт амьдран суугаа эрхэм хүндэт ард иргэд ээ,

Өргөн дэлхийн өнцөг булан бүрд оршин суугаа элэг нэгт Монгол ахан дүүсээ,

Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, айл өрх бүрд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Улиран одож буй 2020 он Монголчууд бидний хувьд төдийгүй, дэлхий даяар ковид-19 хэмээх цар тахал өвчинтэй нүүр тулан тэмцсэн хүндхэн жил байлаа.

Хэдийгээр байдал хүнд байгаа ч Монголчууд бид эв хамтын хүчээр улс үндэстнийхээ аюулгүй байдал, ард иргэдийнхээ амь насыг сахин хамгаалж, аль болох хохирол багатайгаар энэхүү хүнд үеийг даван туулахын төлөө бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар айл өрх, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хэрэглээний цахилгаан, дулаан, уур, ус, хог хаягдлын зардлыг тодорхой хугацаанд төрөөс хариуцаж, нийт 230 гаруй мянган айл өрхийн хэрэглэдэг сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар буурууллаа.

Мөн нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг тэглэх, хөнгөлөх, зарим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, хүүхдийн болон халамжийн мөнгийг нэмэгдүүлэх зэрэг олон талт арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.

Анх бид Ухань хотоос 31 иргэнээ татан авч байсан тэр цагаас хойш гадаад улс оронд гацаад байсан 28 мянга гаруй иргэнээ эх орондоо тусгай үүргийн нислэгээр татан авлаа.

Алтан гартай эмч сувилагчдынхаа ач буянаар цар тахлын халдвар авсан 584 хүнийг эмчлэн эдгээж чадлаа.

Ирэх онд хийгдэх онцгой чухал ажил бол Монгол Улсын Засгийн газар ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн сайн чанарын вакциныг эх орондоо авч ирж, ард иргэдээ цар тахлаас хамгаалах ажлыг цаг алдалгүй зохион байгуулах явдал юм.

Энэ ажил Монгол Улсын Засгийн газрын онцгой анхаарлын төвд байх болно.

Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж манай ард түмэн ярьдаг билээ.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Улиран одож буй 2020 онд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 76 мянга гаруй бяцхан үрсээ өлгийдөн авч, Монголчууд бид 3 сая 358 мянгуулаа боллоо.

Малчин түмний маань нөр их хөдөлмөрийн үр дүнд буянт мал сүргийн тоо толгой 71 саяд хүрлээ.

Олон улс дахь манай улсын нэр хүнд сэргэж, Монгол Улс саарал жагсаалтаас хамгийн богино хугацаанд гарсан улс болж чадлаа.

Хүндхэн цаг үеийг туулахад манай ард түмний эв нэгдэл, сэтгэлийн хүч, төр засагтаа үзүүлж буй олон түмний дэмжлэг, бизнес эрхлэгч, хувийн хэвшилийхэний маань хичээл зүтгэл, эх орноо гэсэн сэтгэл онцгой чухал байсныг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Амаргүй бэрх цаг үе тохиолдож байгаа хэдий ч улс орны маань хөгжил дэвшилд амин чухал ач холбогдолтой олон жил яригдсан томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг бид тасралтгүй үргэлжлүүлж байна.

Үүний зэрэгцээ хууль бусаар бусдад алдагдсан Эрдэнэт үйлдвэр, МонголРосЦеветмет, Багануур, Бор-Өндөр, Ноён уул, Асгат, Салхит, Гутайн даваа, Тос Тосон бумбын орд, Хармагтайн орд зэрэг газруудыг төрийн мэдэл, ард түмний өмчлөлд эргүүлэн авлаа.

Монгол Улс түүхэндээ анх удаа Таван Толгой төрийн өмчит компанийн ногдол ашгийг ард иргэддээ хуваариллаа.

Байгалийн баялагтаа эзэн байхын үр шимийг ард түмэн маань хүртэж эхэллээ.

Манай улсын ард иргэд ээ,

Он солигдох энэхүү торгон цаг мөчид дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчид, энхийг сахиулах үйлсэд улсаа төлөөлөн зүтгэж буй эрэлхэг дайчид, хүн ардынхаа амь нас, улс орныхоо аюулгүй байдлын төлөө цар тахалтай тэмцэж буй эмч сувилагч, эмнэлгийн ажилтнууд, цэрэг, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлынхан, утаагүй Улаанбаатарын төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа Тавантолгой Түлшийн хамт олондоо Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд тусгайлан баяр хүргэж, гүн талархал илэрхийлье.

Ирж буй 2021 онд Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой тохионо. Монголын ард түмний тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн 100 жилийн ойн баяр болно.

Бид хамтдаа нөр их бүтээн байгуулалт, ажил үйлсийг өрнүүлж, хөгжил дэвшлийн шинэ эрин зууны эхлэлийг тавих болно.

Шинэ ондоо иргэн бүр эрүүл энх, аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн байхын ерөөл өргөж, эх орон нэгт ахан дүүс та бүхэндээ Шинэ жилийн баярын мэндийг дахин дэвшүүлье.

Буурал дээдсийн цог хийморь түшиж, Бурхан Халдун уулын ноён оргил Монголчууд биднийг мөнхөд ивээх болтугай.

Монгол Улсын төлөө зүтгэе.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2021 он. DEED.MN