Шинэ мэдээ

Ц.Энхманлай: Бид энэ салбарын "бүтээгдэхүүн", тушаал авсан "цэрэг"-үүд шүү дээ1-р сарын 15Д.Амарбаясгалан: МАН Шударга ёсны засаглал тогтоох амлалтаа биелүүлж, шүүхийн тухай хуулийг баталлаа1-р сарын 15Л.Моломжамц: Шилдэг цэргүүд, тэднийг удирдах шилмэл стратегитэй байсныг түүх гэрчилнэ1-р сарын 15Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх нээгдлээ1-р сарын 15Улсын хэмжээнд дундаж цалин 1.2 сая төгрөг байна1-р сарын 14Б.Золжаргал: Хүүхдүүд өлсөөд уйлалдахаар ажил хөдөлмөр, цалин хөлс ямар их хэрэгтэйг голдоо ортол ойлгож байна1-р сарын 14Д.Бямбасүрэн: Оюутолгойн гэрээ бол эрх мэдэлтнүүдийн шуналын нян цугларсан бохирын сав1-р сарын 14Д.ПҮРЭВДАВАА: АРДЧИЛСАН НАМД ТҮР ЗУУРЫН ҮЛ ОЙЛГОЛЦОЛ Л ҮҮСЭЭД БАЙНА1-р сарын 14“COVID-19” ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ЧИГ ХАНДЛАГЫГ ӨӨРЧИЛЖ БАЙНА1-р сарын 14Алслагдсан хорооныхон иргэний үнэмлэхийн QR кодоо уншуулж хот руу нэвтэрнэ1-р сарын 14АНУ: Эхийг нь хөнөөж, нярайг авч зугатсан эмэгтэйд оноосон цаазын ялыг гүйцэтгэжээ1-р сарын 14Роданте Алерс: Наад ногдол ашиг чинь Монголыг дээрэмдсэний шагнал1-р сарын 14Цахим бүртгэлд АН-ын даргаар С.Эрдэнийг бүртгэхээс татгалзаж, Ц.Тувааны нэрийг хасав1-р сарын 14Айл бүрт заавал байх хэрэгцээтэй олон үйлдэлт аяны “Эко мешок”-ыг тусгайлан Монголд үйлдвэрлэв1-р сарын 14Ковид ба кибер аюулгүй байдал1-р сарын 14“Урбанек” Б.Лхагважав барилгын салбарыг УЛС ТӨРИЙН ТАЛБАР болгож эхэлжээ1-р сарын 14Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд 1 сая төгрөг олгох төсөл өргөн барив1-р сарын 8“Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар МАН-ын хэвлэл мэдээллийн дарга А.Энхзулыг томилжээ1-р сарын 8Өдрийн зээлийг хориглоно1-р сарын 8Сэрэмжлүүлэг1-р сарын 8Н.Отгонтогос: Алтжингийн дүрд Сүххуягтай өвөртөө ороход эрчүүд илүү ичимхийг мэдэрсэн1-р сарын 8Д.Хулан: Хүүгээ үнэхээр ганц ширхэг хадаас хулгайлсан бол бид ганц ч хуруугаа хөдөлгөхгүй!1-р сарын 8С.ГАНБААТАР: УИХ ӨНӨӨДӨР ХАМ ХЭРЭГТЭН БОЛОХ УУ ҮГҮЙ ЮУ ГЭДГИЙГ ШИЙДЭХ ГЭЖ БАЙНА1-р сарын 7Цар тахлын үеэр гаалийнхан 165 сая төгрөгөөр ЗАНГИА авч “тансаглажээ”1-р сарын 7Д.Бэхбаяр: Зуслангийн байшингаа халааж, галлаж орхих тохиолдол буурахгүй байна1-р сарын 7С.Батболд: Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ1-р сарын 7"Дэглэм зөрчиж хот хооронд зорчсон иргэнийг 500 мянган төгрөгөөр торгоно эсхүл 7-30 хоног баривчилна"1-р сарын 7МҮХАҮТ “Гарал үүслийн гэрчилгээ” зараад байна уу, Сан байгуулж дээрэм хийх үү?1-р сарын 7Албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэж эхэллээ1-р сарын 6УБТЗ-ЫН ХХН-ИЙН ДАРГА АСАН Л.ПҮРЭВБААТАРЫГ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛЛӨӨ1-р сарын 6

"Буяны ажилд 40 гаруй иргэн оролцсоноос 6 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрсэн"

2020 оны 12-р сарын 30  -  13 цаг 59 минут

"Буяны ажилд 40 гаруй иргэн оролцсоноос 6 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрсэн"

 

Улсын хэмжээнд 34 тусгаарлах байранд 1,750 иргэн байгааг УОК-ын Шуурхай  штабын дарга Б.Ууганбаяр мэдээллээ.


Үргэлжлүүлэн тэрбээр “Сүүлийн 24 цагт 70 иргэн нэмж тусгаарлагдсан бол 12 иргэн дотроо шилжин тусгаарлагдаж, 123 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн.

Шилжүүлэлтэй холбоотой мэдээллийг танилцуулъя.

  • Хавдар судлалын үндэсний төвөөс 79 иргэнийг Эх нярай эмэгтэйчүүдийн II  төв  рүү, Тэмүүжин, Леон, ТиЖи зочид буудлууд руу шилжүүлсэн.
  • Цэргийн төв эмнэлгээс 11 иргэнийг  Эх нярай эмэгтэйчүүдийн II төв рүү шилжүүллээ.
  • ХӨСҮТ-т төрсөн нярайг мөн Эх нярай эмэгтэйчүүдийн II төв рүү шилжүүлсэн.
  • Цэргийн төв эмнэлгээс нэг иргэнийг Улсын нэгдүгээр төв эмнэлэг рүү шилжүүлэх ажлыг зохион байгууллаа.
  • Мөн Амар, Улаанбаатар, Наранбулаг, Леон зочид буудал болон гэртээ тусгаарлалтад байсан тодорхой тооны иргэнийг ХӨСҮТ-рүү шилжүүлсэн.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3,502 хүн гэрийн ажиглалтад байна. Өнөөдөр 170 иргэн гэрийн ажиглалтад шилжиж байгаа. Эдгээрээс 132 нь Эх нярай эмэгтэйчүүдийн II төвөөс эдгэрэн гарч байна.

ХӨСҮТ-д эмчлэгдээд гарсан иргэдийг 7 хоног болон түүнээс дээш хугацаагаар Эх нярай эмэгтэйчүүдийн II төвд ажиглаад гэрийн тусгаарлалтад шилжлүүлж байгаа.

Өчигдөр Монгол Улсын өмнөд хилээр нүүрс тээвэр, бараа материал тээвэрлэсэн 328 тээврийн хэрэгсэл гарч, мөн 328 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрлээ.

"Аав ээж нь тусгаарлагдсаны улмаас гэртээ үлдсэн 5 болон 16 настай хүүхдийн гэр, орчны аюулгүй байдлыг хангасан"

Өчигдөр Зүчи зочид буудалд тусгаарлагдсан гэр бүл гэртээ 5 болон 16 настай хүүхдээ орхиод ирсэн тул хүүхдүүддээ санаа зовж байгаа талаар хүсэлтээ манайд тавьсан бөгөөд Гэр бүл хүүхэд залуучуудын байгууллагад уламжилж, холбогдох мэргэжлийн байгууллагынхан өчигдөр гэрт нь буюу Цагаан даваанд очиж гэр, орчны аюулгүй байдлыг хангасан. Өнөөдрөөс бусад дэмжлэгийг  үзүүлж ажиллана. Эцэг эхийнх нь тусгаарлалтын хугацаа цааш урт хугацаагаар үргэлжилбэл хүүхэд хамгааллын байранд хүүхдүүдийг аваачихаад төлөвлөлт хийгээд байна.

"Гурван найзаа дуудаж согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн халдвартай нь батлагдсан"

Иргэн О-гийн буяны ажилд 40 гаруй иргэн оролцсоноос болоод тусгаарлагдаж, үүнээс зургаан хүний шинжилгээнд халдвар илэрсэн. Тиймээс буяны ажил зохион байгуулахдаа цөөн хүн оролцуулах, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг зөвлөж байна.

Нэг иргэн өөрийн төрсөн өдөртөө 20 гаруй хүнийг урьж оролцуулсан. Тэднээс нэг хүний шинжилгээнд халдвар илрээд байгаа. Баярын арга хэмжээтэй холбоотой хүмүүс цуглуулахгүй байхыг анхааруулж байна.

Онлайн худалдаанд бас анхааралтай хандаарай. Нэг сэжигтэй тохиолдол болсон иргэн гар утасны онлайн худалдаа зохион байгуулж байсан байна.

Нэг хүн бас гурван найзаа дуудаад согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд өөрөө халдвартай болох нь батлагдаад байгаа.

Ер нь бол мэргэжлийн олон байгууллага халдварыг хяналтад авах чиглэлээр маш их хүчин чармайлт гарган ажиллаж байгаа" хэмээн ярилаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2021 он. DEED.MN