Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 38 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой 31 хүнээс илэрсэн байна. Сувилагч 2, үйлчлэгч 1, өвчтөн 6, сахиур 4, 17 нь гэр бүлийн хавьтал. Бусад хавьтал 2 хүн байна. БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн ойрын хавьтлын 680 хүний гуравдахь шинжилгээний 15 хүнээс коронавирус илэрсэн гэсэн үг. Гэр бүлийн ойрын хавьтлын 10 тохиолдлын 100 гаруй хүнд шинжилгээ хийхэд 17 хүнээс илэрсэн.
Ийнхүү тус эмнэлэгт 226 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 22 байна. Гэр бүлийн гишүүн, өвчтөн, сахиур 204 хүн байна. Гэр бүлийн хавьтал 76, өвчтөн 91, сахиур 29, бусад хавьтал 8 хүн байна. Эмч 6, сувилагч 10, үйлчлэгч 4, эмч зүйч 1, жолооч 1 байна. Хавдар судлалын үндэсний төвийн хавьтлуудад шинжилгээ хийхэд 4 хүнээс коронавирус илэрсэн. Батлагдсан хоёр тохиолдлын гэр бүлийн хавьтал 3 хүн, тухайн тасагт хамт ажилладаг байсан 1 хүнээс халдвар илэрсэн. Мөн цэргийн төв эмнэлгийн хоёр эмч халдварт өртсөн. Франкфуртын онгоцоор ирсэн 1 хүнээс халдвар илэрсэн.
Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 376 болж байна.
Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.
Аймгуудаар авч үзвэл,
- Архангай аймгийн батлагдсан тохиолдол 3
- Сэлэнгэ аймаг 217
- Орхон 25
- Улаанбаатар 376
- Дорноговь 32,
- Говьсүмбэр 4
- Дархан-Уул 45 хэвээрээ байна.
Дотоодын халдвар 702 байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1175, эдгэрсэн 745, эмчлэгдэж байгаа 420 байна. Үүнээс 334 хөнгөн, 77 хүндэвтэр, 7 хүнд, 2 хүн маш хүнд байна." гэлээ.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Ingeed covid tarlaa daa. Tsaashdaa yaana daa