ШИНЭ МЭДЭЭ

Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ12-26, 18:39Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын тогтоол баталлаа12-26, 18:38БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД ЗХЖШ-Т АЖИЛЛАЛАА12-22, 20:22М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо12-22, 20:17Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана12-20, 20:05Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ12-18, 20:17Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо12-17, 18:42128 бүтээмжийн менежер, БЭТ-үүд, тусгай үүргийн элчин сайд гэх мэт зохиомол дарга нарыг чөлөөлнө12-17, 12:15ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив12-16, 19:41БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа12-16, 14:44ЭЗБХ: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив12-16, 14:41Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно12-15, 22:26Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна12-15, 22:23Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ12-15, 22:22Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12-12, 17:30Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12-12, 15:35Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв12-11, 15:37УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа12-9, 23:5311-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА12-9, 23:46“PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА12-9, 23:44Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо12-9, 23:38ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ12-9, 23:07“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна12-8, 13:36Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна12-5, 16:27Монгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо12-5, 14:27Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө12-5, 14:27Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хотноо боллоо12-3, 17:35Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ12-3, 17:28ТЕХНОЛОГИ АШИГЛАН ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД НЭГДЭЦГЭЭЕ!12-2, 21:37Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ12-2, 17:28ХӨДӨЛМӨР НИЙГЭМЛЭГИЙН АХМАД БӨХ МУ-ЫН ДАРХАН АВАРГА Д.ЦЭРЭНТОГТОХ АГСНЫ ГЭРГИЙ О.ОТГОНЧУЛУУНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ11-30, 8:07ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНД УЛСЫН ЗААН С.СҮХБАТ ТҮРҮҮЛЛЭЭ11-29, 20:11Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан “БОГДХАН УУЛЫН ХИШИГ” барилдааны дунд шөвөгт шалгарсан бөхчүүдэд шагнал гардууллаа11-29, 20:11Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан “БОГДХАН УУЛЫН ХИШИГ” улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдааны ФОТО:11-29, 19:02ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН ЭХЭЛЛЭЭ11-29, 11:54Хан-Уул дүүргийн 60 жилийн ойд зориулсан барилдаан болно11-29, 7:38ХАН-УУЛ ДҮҮРЭГ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА11-28, 18:20Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив11-27, 20:44Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ11-27, 20:3616 настнууд "Иргэний андгай" өргөлөө11-26, 21:37

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын тогтоол баталлаа

/12-р сарын 26/  -  18 цаг 38 минут

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2025.12.26/ 10.26 цагт 59.5 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар 12 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр товлосныг Улсын Их Хурлын дарга Н.Учрал танилцуулав.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасныг үндэслэн Засгийн газраас ирүүлсэн албан бичгийг уншиж танилцуулснаар 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Арилжааны тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын  тухай хууль/Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Эрүүгийн болон Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг татсан авсанд тооцлоо.

Гишүүдийг санал хураалтад бэлтгэх зуурт хуралдаан даргалагчийн зүгээс Монгол Улсын Их Хурлын D.Parliament.mn буюу нийтийн өргөдөл, гомдлын цахим талбарт “AI дүн шинжилгээ” гэсэн цэс нээж, туршилтаар ажиллуулж эхэлсэнийг мэдэгдэв. Тэрбээр, энэ нь парламентад өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд хүний эрх, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөөг зөрчиж байгаа эсэхийг заалт бүрээр задлан шинжилж, илрүүлэх тохиргоотой. Зөрчил илэрвэл өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэхгүй, буцаах болно гэсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдаан өмнөх өдөр хэлэлцүүлгийг нь явуулсан хуулиудын болон тогтоолын төслүүдийн санал хураалтаар үргэлжиллээ. “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжив. Харин дараа нь Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг санал хурааж шийдвэрлэхэд, 53 гишүүн дэмжиж, 67.1 хувийн саналаар дэмжлээ. Уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 40 гаруй хуулийн төсөл тус бүрээр санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа "Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураахад, 69 гишүүн дэмжиж, 81.2 хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа. Улсын Их Хурлын дарга Н.Учрал Хянан шалгах түр хороо буугдсанд тооцсоныг хуулийн үндэслэлтэй нь уншиж, танилцуулсан.

Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг 71 гишүүн буюу 83.5 хувь нь дэмжсэн санал өгсөнөөр уг төслийг эцэслэн баталсанд тооцлоо.

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хурааж, Улсын Их Хурлын гишүүдийн 68 нь буюу 80 хувь нь дэмжиж, эцэслэн батлав.

Санал хураалтын дараа нэгдсэн хуралдаан даргалагчаар Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ ажиллаж, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 3 гишүүнээс 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийсэн юм.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал танилцуулахдаа, юуны өмнө иргэдийг хүнд суртал, дарамтаас “Чөлөөлье” санаачилгын хүрээнд уг төслүүдийг боловсрууллаа, үүний үр дүнд 90 гаруй хуульд өөрчлөлт оруулж, хийж бүтээх, хөдөлмөрлөхийн төлөө зүтгэж яваа хүмүүст төрийн нэрийн өмнөөс төвөг удаж, элдэв шалтаг тоочдог, зааж зандардаг байдлыг засаж залруулахыг зорьж байгаа тул төслийг дэмжихийг Улсын Их Хурлын дэд дарга болон гишүүдэд уриалав. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат танилцуулж, УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Заяабал, Х.Ганхуяг нараас өргөн мэдүүлсэн, энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн гэв.

Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших гурван жилийн хугацаанд боловсролын салбарт 4, байгаль орчны салбарт 3, банк, санхүүгийн салбарт 2, хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2, батлан хамгаалах салбарт 2, хууль зүйн салбарт 1, аймаг, нийслэлийн засаг даргаас олгох 2 зөвшөөрөл нэмэгдсэн. Тус хуулийн 9.1 дүгээр зүйлд зааснаар эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, зөвшөөрөл шинээр бий болгох чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл байдаг ч зөвшөөрөл олгох эрх бүхий зарим байгууллага үл хэрэгсэж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зөрчил гаргаж байна. Зөвшөөрлийн тухай хуульд заасан 251 тусгай зөвшөөрлийн 178-г нь цахим хэлбэрээр авах боломжтой гэсэн судалгааны дүн гарсан. Тиймээс Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулж, бага эрсдэлтэй үйл ажиллагаа, эсхүл нэг удаагийн шинжтэй, тодорхой хугацаанд эрхлэх, ахуйн хэрэгцээний зориулалтаар эрхлэх үйл ажиллагааг гурван жилээс дээшгүй хугацаанд мэдэгдлээр эрхлэх, мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны жагсаалтыг тодорхой болгохЗөвшөөрлийн тухай хуульд нийцээгүй салбарын хуулиудад тусгасан зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой эрх олгосон зохицуулалтыг хүчингүй болгох, эрхийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх, явцын хяналтаар зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа доголдолгүй  тохиолдолд шууд сунгадаг байх зэрэг зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Номинчимэг, Л.Энх-Амгалан, С.Зулпхар, Д.Бум-Очир, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал, Л.Соронзонболд, Ц.Сандаг-Очир, Ж.Алдаржавхлан нар асуулт асууж, байр суурь илэрхийллээ. Тэд төрийн оролцоог багасгах чухал, гэхдээ мэргэжлийн байгууллагуудад зөвшөөрлийг шилжүүлэх нь эрсдэлгүй гэж үзэхгүй, хяналтын чиг үүргийг багасгаж гэмээнэ чанарт сөрөг нөлөөтэй, аливаа хуулийн төсөлд хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийдэг болох зэргийг хөндөж, асууж, үг хэлсэн. Зөвшөөрлийг мэдэгдэл болгон өөрчилж, хуульчилснаар иргэдэд үүсдэг дарамт, хүндрэл багасна. Зөвшөөрлийн хууль бол сайн хууль хэдий ч хэрэгжүүлэх явцад зарчим алдагдсан. Хуулийн төслийг баталснаар 100 гаруй журам хүчингүй болно хэмээн хуулийн төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Х.Ганхуяг болон Ажлын хэсгээс хариулсан.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссанаар үдээс өмнөх хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих