ШИНЭ МЭДЭЭ

ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ12-10, 0:07УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа12-9, 23:5311-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА12-9, 23:46“PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА12-9, 23:44Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо12-9, 23:38“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна12-8, 13:36Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна12-5, 16:27Монгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо12-5, 14:27Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө12-5, 14:27Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хотноо боллоо12-3, 17:35Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ12-3, 17:28ТЕХНОЛОГИ АШИГЛАН ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД НЭГДЭЦГЭЭЕ!12-2, 21:37Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ12-2, 17:28ХӨДӨЛМӨР НИЙГЭМЛЭГИЙН АХМАД БӨХ МУ-ЫН ДАРХАН АВАРГА Д.ЦЭРЭНТОГТОХ АГСНЫ ГЭРГИЙ О.ОТГОНЧУЛУУНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ11-30, 8:07ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНД УЛСЫН ЗААН С.СҮХБАТ ТҮРҮҮЛЛЭЭ11-29, 20:11Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан “БОГДХАН УУЛЫН ХИШИГ” барилдааны дунд шөвөгт шалгарсан бөхчүүдэд шагнал гардууллаа11-29, 20:11Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан “БОГДХАН УУЛЫН ХИШИГ” улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдааны ФОТО:11-29, 19:02ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН ЭХЭЛЛЭЭ11-29, 11:54Хан-Уул дүүргийн 60 жилийн ойд зориулсан барилдаан болно11-29, 7:38ХАН-УУЛ ДҮҮРЭГ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА11-28, 18:20Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив11-27, 20:44Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ11-27, 20:3616 настнууд "Иргэний андгай" өргөлөө11-26, 21:37Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгохоор боллоо11-24, 19:58Ерөнхий сайд Г.Занданшатар халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахиулах үүрэг өглөө11-24, 15:53“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын арслан Э.Батмагнай түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ11-22, 19:42Ерөнхий сайд Г.Занданшатар ханиад, томуугийн шинжилгээ болон эмчилгээний зардлыг бүрэн даатгалд хамруулах асуудлыг судлан танилцуулахыг үүрэг болгов11-22, 15:34Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа11-19, 18:37Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа11-19, 14:37Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана11-18, 18:40Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ11-13, 15:34ХУД-ИЙН ЕБ-ЫН СУРГУУЛИУДЫН 12-Р АНГИЙН СУРАГЧДАД “ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СОНГОЛТ ХИЙХЭД ЧИГЛҮҮЛЭХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА11-13, 15:24“Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа11-12, 1:32Албаны нууцыг хүчингүй болгож, төрийн 59 байгууллагын 882 мэдээллийг ил болгоно Засгийн газрын хуралдаан 2025-11-1211-12, 1:29“АНХНЫ ТУСЛАМЖ АМЬ АВАРНА” төсөл амжилттай хэрэгжиж 50 сургагч багш гэрчилгээгээ гардан авлаа11-10, 14:33“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа11-9, 1:33“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ11-5, 17:18ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв11-5, 16:50Газрын тосны хайгуул, олборлолтоо нэмэгдүүлэхийг хүсэв11-3, 22:07Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын ЭСЯ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа11-3, 19:07

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо

/12-р сарын 9/  -  23 цаг 38 минут

Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамжаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэргийг эрс бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг төгөлдөршүүлэх, Монгол Улсын авлигын төсөөллийн индексийн оноо, эрэмбэ сүүлийн жилүүдэд тогтмол буурахад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, төрийн хүнд суртлыг арилгаж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсгийн хурал өнөөдөр болж Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцлоо. 

Ерөнхий сайд “Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын  гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргаж авлигатай тэмцэх хүсэл зориг, хүчин чармайлт, манлайлал, ил тод байдлыг төгөлдөршүүлж, бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэн, авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг Засгийн газрын гишүүд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, нийт төрийн албан хаагчдад үүрэг болгосон. Авлигын эсрэг үйл хэрэгт Төрийн нарийн бичгийн дарга нар манлайлал үзүүлэх учиртайг анхааруулаад ард иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн 2026 оныг "Төрийн албаны сахилга, хариуцлагыг дээшлүүлэх жил" болгон зарлана. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргана гэлээ. Тус ажлын хэсгийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ ахалж, яамдын төрийн нарийн бичгийн дарга нар гишүүнээр ажилладаг. Өнөөдрийн хурлаар Авлигатай тэмцэх, авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөний явцын мэдээлэл сонслоо. Өнөөдөр авлигын эсрэг олон улсын өдөр тохиож буйтай холбогдуулан тус хуралд Авлигатай тэмцэх газрын удирдлагууд оролцож Улсын Их Хурлаар баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих