ШИНЭ МЭДЭЭ

Г.Занданшатар: Монгол Улс залуусынхаа эрч хүч, бүтээмж, оюунд бүрэн итгэдэг10-21, 16:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа10-20, 17:25Д.Амарбаясгалан: УИХ-ын даргын хувьд парламентыг олон ургалч үзэлд тулгуурлах, ил тод, нээлттэй байх, “Хүн төвтэй” ойлголцол, зөвшилцлийг баримтлахад нэн тэргүүнд анхаарч ажиллалаа10-17, 19:51Ерөнхий сайд Г.Занданшатар: Би хулгайтай эвлэрэх гэж, хулгайтай хамт унах гэж тэмцээгүй10-17, 17:45Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө10-16, 13:41Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа10-15, 18:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзлаа10-15, 15:53Г.Занданшатар: Ипотекийн тогтолцоог шинэчилж, багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг эхний ээлжид хамруулна10-8, 20:10Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарлаж буй багш нарын төлөөлөлтэй уулзлаа10-8, 17:04Нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болголоо10-8, 14:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа10-8, 11:12Улсын Их Хурлын гишүүд “Нээлттэй парламент: Эксперт”- 2025 хөтөлбөрт хамрагдаж буй ахмадуудтай уулзлаа10-1, 17:39ТБХ:Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав10-1, 16:41Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон10-1, 14:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа9-30, 15:37Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ9-4, 21:55Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпинтэй уулзлаа9-2, 22:30Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн уулзлаа9-2, 22:28Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ9-1, 22:31УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн гишүүд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын төлөөлөлтэй уулзав8-26, 17:38Ерөнхий сайд КОЙКА-ийн 30 жилийн хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ8-26, 17:34Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна8-25, 23:27Ерөнхий сайд Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна8-25, 23:24Ерөнхий сайд нийслэлийн дүүрэг, хороодын Засаг дарга нартай уулзлаа8-25, 23:21Онцгой байдлын алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгож нэмнэ8-19, 18:192025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө8-18, 21:17Доналд Трамп: Орос, Украин, АНУ-ын гурван талын уулзалтын бэлтгэл ажил эхэллээ8-17, 10:34The MongolZ Vitality багийг 2-0 харьцаатайгаар хожлоо8-17, 10:26"Трамп хожигдоогүй ч, Путин тодорхой хожсон"8-17, 10:21Цаг агаарын сэрэмжлүүлэг8-17, 10:19“Шивээ Овоо” уурхайн ажилчдын гүйцэтгэлийн үр дүнг 50 хүртэл хувиар нэмэх үүрэг өглөө8-16, 21:18Владимир Путин, Доналд Трамп нар хэлэлцээ хийлээ8-16, 10:34Байгалийн хадлан, бэлчээрийн ногоон өвс экспортлохыг хориглож, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлаа хангахыг үүрэг болголоо8-12, 14:10Төсвийн төслийг нээлттэй хэлэлцүүлэх нь хөрөнгө оруулалтыг зөв хуваарилахад чухал үүрэгтэй8-12, 14:08Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай8-4, 20:42Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана8-4, 17:432026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийн хуваарь гарлаа8-3, 14:46Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ7-6, 22:36Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа7-4, 22:39Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа7-1, 17:01

Г.Занданшатар: Монгол Улс залуусынхаа эрч хүч, бүтээмж, оюунд бүрэн итгэдэг

/10-р сарын 21/  -  16 цаг 16 минут

“Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл: Салбар дундын уялдаа” үндэсний чуулган Төрийн ордонд боллоо. Тус чуулганд Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргээс залуучууд оролцлоо. 

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус чуулганд үг хэлэхдээ “80 жилийн өмнө, яг энэ өдөр Монголын ард түмэн тусгаар тогтнолын төлөөх түүхэн сонголтоо хийж, бүх нийтийн санал асуулгаар 98.4 хувийн ирцтэй, 100 хувийн саналаар тусгаар тогтнолоо баталгаажуулсан. Энэ бол Монголын ард түмний эв нэгдэл, итгэл, үнэнч сэтгэл, тусгаар тогтнолын мөнхийн бэлгэдэл юм гэдгийг тэмдэглээд өнөө цагийн залуус энэ үнэ цэнийг ухамсарлан, эх оронч сэтгэл, итгэл, зорилгоо ирээдүйд өвлүүлэн залгамжилж явах учиртайг хэллээ.  

Засгийн газар залуучуудын хөгжлийг бодлогын эн тэргүүний зорилт болгож, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлээ “ШИНЭ ИТГЭЛ-ЭРС ШИНЭТГЭЛ” гэж нэрлэсэн. Энэ бол Монголын залуусын оюун санаа, эрч хүч, бүтээлч чадварт итгэж буй Засгийн газрын төдийгүй, дэлхийн монголчуудын итгэлийн илэрхийлэл  гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ.

Засгийн газар хамгийн том мега төсөл болох Хүний хөгжлийн шинэ хөтөлбөрөө эхлүүлээд байна. Энэ нь боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг шинэ шатанд гаргаж, хүн бүрийн хөдөлмөр шударгаар үнэлэгддэг, авьяас нээгддэг, хариуцлагатай нийгмийг цогцлоох зорилготой юм.

Олон улсын байгууллагууд Монгол Улсын итгэлцлийг өндрөөр үнэлж байна. Moody’s агентлаг 11 жилийн дараа манай улсын зээлжих зэрэглэлийг “B1, тогтвортой” түвшинд дэвшүүлсэн. Энэ бол Засгийн газрын авлига, нүүрсний хулгайтай тэмцсэн, эдийн засгаа сэргээсэн, сахилга батад суурилсан бодлогыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсний нотолгоо гэж үзэж байна.

Залуусын хөгжлийг илүү оновчтой шийдвэрлэхийн тулд бие даасан агентлаг эсвэл зөвлөл байгуулах асуудлыг бид нээлттэй хэлэлцэж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд, залуусынхаа дуу хоолойг сонсдог, санаачилгыг бодитой дэмждэг төр байхыг зорьж буйгаа илэрхийллээ. 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас залуучуудын хөгжил, оролцоо, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг өөрсдийнх нь оролцоотойгоор тодорхойлон эрэмбэлж, шийдвэрлэх үйл ажиллагаанд салбар дундын уялдаа холбоог сайжруулан хамтран ажиллах зорилгоор “Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл: салбар дундын уялдаа холбоо үндэсний чуулган”-ыг өнөөдөрзохион байгууллаа. 

Зохион байгуулагчид 2025 оны ес, аравдугаар сард урьдчилсан хэлэлцүүлгүүдийг Архангай, Дорноговь, Ховд, Баян-Өлгий аймаг болон төрийн захиргааны төв байгууллага бүрд зохион байгуулж, тухайн салбар дахь залуучуудын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, салбарын яамнаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагааны хүрээнд хэлэлцжээ.  Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтүүдийг өнөөдрийн чуулганд танилцуулж “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга” болон “Залуучуудын хөгжлийг дэмжих стратеги” зэрэг бодлогын баримт бичигт тусгахын зэрэгцээ нэн чухал, яаралтай хэрэгжүүлэх боломжтой бодлогын шийдвэрүүдээ Ерөнхий сайд Г.Занданшатарт өргөн барьж, хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих