ШИНЭ МЭДЭЭ

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ6-5, 23:55Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо6-4, 14:28ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ6-4, 14:28Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа6-2, 23:42Туркменистан Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ5-28, 22:17Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө5-28, 22:16Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина5-28, 21:59“Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна5-23, 21:59Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна5-21, 22:12Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд ч үргэлжлүүлнэ5-17, 21:2337 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо   5-17, 14:28Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа5-15, 21:23Нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих төслийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг боллоо5-12, 18:36Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийн сонгон шалгаруулалтын оролцогчидтой ярилцлага хийж байна5-12, 18:33Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа5-12, 18:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо5-11, 18:21Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5-8, 20:18Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5-8, 18:18Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг баталлаа4-11, 2:59Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн4-9, 2:51УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Олон Улсын Парламентын Холбооны 150 дугаар чуулга уулзалтад оролцож байна4-7, 0:25Австралийн Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа4-4, 23:57ЦЭРГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН НЭМЭГДЛИЙГ 26 ЖИЛИЙН ДАРАА ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО4-3, 2:512026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо4-2, 23:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Польшийн Ерөнхийлөгч А.Дуда албан ёсоор угтан авлаа3-13, 22:36Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ3-13, 21:40Гандантэгчэнлин хийд Их хааны шүтээн хөргийг эрхэмлэн заллаа3-7, 19:25Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийнэ3-7, 17:29Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийнэ3-7, 17:26Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд баярын мэнд хүргэлээ3-7, 17:24Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ3-6, 17:28Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв3-1, 13:46Их хааны алтан хөшөө, Их шүтээн цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн заллаа3-1, 13:42“Чингис хаан” музейд Их хааны алтан хөшөөг заллаа3-1, 13:40Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ3-1, 13:32Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв3-1, 13:30"Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” нэгдсэн хуралдаан болов2-21, 11:31“Цагаан алт” хөдөлгөөн мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 30 гаруй жилд байгаагүй дэмжлэг үзүүлнэ2-20, 15:09Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд даалгалаа2-5, 15:13“ХҮРЭЭ” АМАРЖИХ ГАЗРЫН ШИНЭ БАЙР НЭЭЛТЭЭ ХИЙЖ, ХҮЧИН ЧАДАЛ НЬ ХОЁР ДАХИН НЭМЭГДЛЭЭ2-4, 15:15

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

/6-р сарын 5/  -  23 цаг 55 минут

Олон улсын прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн 10 дахь удаагийн бага хурал Шангри-Ла зочид буудалд болж байна.

“Прокурорын үүрэг, оролцооны хувьсал: Цахим орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх сорилтууд, сайн туршлага” сэдвийн дор болж буй хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэллээ.

Тэр бээр, цахим орчин, кибер аюулгүй байдлын эрсдэл нь улс орнуудын хил хязгаараас үл хамаарч прокурорын байгууллагуудын өмнө урьд хожид байгаагүй шинэ сорилт бий болгож байгааг тэмдэглэлээ.

Иймээс хамтын хүчин чармайлт, цогц шийдэл, харилцан уялдаатай бодлого  чухал гэдгийг онцолж, прокурорын байгууллагууд цаашид хуулийн засаглал, шударга ёсыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс ардчилал, хууль дээдлэх зарчим, хүний эрх, эрх чөлөөний үнэт зүйлсийг тууштай хамгаалж, прокурорын байгууллагын хараат бус, бие даасан байдлыг бататгах, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, олон улсын гэрээ, конвенцыг нэг мөр хэрэгжүүлэх, улс орны сайн жишгийг нутагшуулах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж байгааг хэллээ.

Бага хурлаар “Олон нийтийн сүлжээ ба гэмт хэргийн хувьсал, чиг хандлага”, “Цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх нь”, “Технологийн дэвшил, инновацыг гэмт хэрэгтэй тэмцэхэд ашиглах нь”, “Хүн худалдаалах гэмт хэрэг: Бүс нутгийн чиг хандлага, стратеги, хохирогчийг хамгаалах ажиллагаа” сэдвийг хэлэлцэх юм.

25 улсын 100 орчим төлөөлөгч оролцож буй хурлыг Олон улсын прокуроруудын холбоо, Монгол Улсын Ерөнхий прокурорын  газар хамтран зохион байгуулж байна.

1995 онд байгуулагдсан Олон улсын прокуроруудын холбоо нь дэлхийн прокуроруудыг нэгтгэсэн байгууллага бөгөөд 177 орны 183 гишүүн байгууллага, 1,900 орчим бие даасан гишүүнтэй юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих