ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна2-19, 21:00Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, мөн Адаацаг сумын ЭМТ-д туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэлээ2-19, 20:58Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан шуурхай бүлэг Баянхонгор аймагт ажиллаж байна2-19, 20:56Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна2-19, 20:49ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМАГ, СУМДАД ӨВС, ТЭЖЭЭЛ ХҮРГЭХ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ2-19, 10:04Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна2-17, 18:56Сураггүй болсон 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2-17, 16:21Төөрсөн сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 390 орчим иргэний аюулгүй байдлыг хангалаа2-17, 15:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийв2-7, 17:48

УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ

/4-р сарын 12/  -  16 цаг 33 минут

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Монгол Улсын багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ. Их хурал өчигдөр Төрийн ордонд эхэлж, сургуулийн өмнөх, ерөнхий болон насан туршийн, мэргэжлийн болон техникийн, дээд боловсрол гэсэн дөрвөн салбар хуралдаан хийсэн бөгөөд салбар хуралдаануудаас гарсан саналыг нэгтгэн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, шинээр батлан мөрдүүлж буй Боловсролын багц хууль нь монгол хүний сурч, боловсрох үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх чиглэлд бодитой дэвшил гаргана гэж үзэж байгаагаа онцлоод, ялгаатай хэрэгцээ, орон зай, байршлаасаа үл хамаарч хүн бүрд сурч, хөгжих тэгш эрх, боломжийг бүрдүүлэх талаар хуульд тусгасан зохицуулалтуудыг танилцуулсан юм. Тэрбээр, багш, боловсролын байгууллагын удирдлагын томилгоог улс төрөөс ангид байлгах асуудлыг багц хуулиар шийдэж, мэргэжлийн сонгон шалгаруулалтын зарчим үйлчилж байхаар өөрчилсөн гээд, хөдөө орон нутаг, Улаанбаатар хотын захын дүүргүүдэд багшийн хомсдол нүүрлэж, тогтвортой ажиллах багш цөөрчээ. Энэ нь багш нарын нийгмийн хамгаалал, цалин хөлс бага байгаатай холбоотой. Одоо үүнийг засаж залруулах ёстой. Тиймээс багшийн нийгмийн баталгааг сайжруулж, ажилласан хугацаанаас нь хамааруулан нэмэгдэл тэтгэмж олгохоор хуульд заасан гэлээ.

Мөн тэрбээр, боловсролын салбарт Үндэсний баялгийн сангийн хуримтлал хуваарилагдах ёстой гэж үзэж байгаагаа дурдаад, тухайлбал, ЭЕШ-д 700-гаас дээш оноо авсан сурагчийг тэтгэлэгт хамруулах, багшийн хөгжлийг дэмжих, туслах багшийг багш болгох, магистр, докторт сурах багшид зээл олгох зэрэг олон боломж бийг нэрлэв. Дэлхий дахин өнөөдөр боловсролын өөрчлөлт шинэчлэл, хувиргалт, шилжилтийн тухай ярьж байгааг Улсын Их Хурлын дарга чухалчилж, энэхүү шинэчлэлт өөрчлөлтийн чиг хандлага нь, нэгдүгээрт, тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролын боломжийг бий болгох, хоёрдугаарт, салбарын хөгжлийн алсын хараатай, ирээдүйд чиглэсэн урт хугацааны бодлого, стратегийг тогтвортой, үр дүнтэй хэрэгжүүлэх, гуравдугаарт, багшийн үйл ажиллагааг шинэ эрин зууны мэдлэг, мэдээлэл, технологийн дэвшил, инновацын шаардлагад нийцүүлэхийг зүй ёсоор шаардаж байна гэсэн юм. Эдүгээ багшийн хөдөлмөрийг эрс өөрчилж байгаа технологийн дор хаяж хоёр томоохон нээлт бий болсныг тэрбээр хэлсэн үгэндээ онцолж, “Нейросайнс” буюу тархи судлалын мэдлэгийг багш нар эзэмшсэнээр сурах үйл ажиллагааг хөнгөвчлөх, үр өгөөжтэй болгох боломж бүрдэж байгааг болон “AI буюу хиймэл оюун ухааны тусламжтайгаар их өгөгдөлд хуримтлагдсан мэдлэгийн сангаас зөв, цэгцтэй, онолын боловсруулалт хийж, олон талаас нь авч үзсэн мэдээллийг асар хурдтайгаар шүүрдэн авах боломжтой болж байгааг жишээлэн ярив.

Технологийн дэвшил, цахим шилжилтийг сургалтын үйл явцдаа хэрхэн амжилттай хэрэглэхээс манай боловсролын ирээдүй шууд хамаарна гэдгийг Улсын Их Хурлын дарга эцэст нь онцлон тэмдэглээд, Их хурлын үйл ажиллагаа болон Монголын багш нарын эрхэм үйл хэрэгт амжилт хүслээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих