ШИНЭ МЭДЭЭ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03

Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

/3-р сарын 19/  -  19 цаг 24 минут

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо 2024 оны хаврын ээлжит чуулганы хугацааны анхны хуралдаанаа өнөөдөр хийлээ. Байнгын хорооны хуралдаанаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилж, энэ оны нэгүгээр сарын 12-нд өргөн мэдүүлсэн Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Хууль санаачлагчийн илтгэлдээ Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Донорын тухай хуулиар хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврах зорилгоор сайн дураараа цус, эс, эд, эрхтнээ үнэ төлбөргүй өгөх, шилжүүлэн суулгах, цусны аюулгүй байдлыг хангах цогц ажиллагаа, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэний эрх, үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулж буй талаар онцолж, манай улсын хүн амын тоонд эзлэх 24-45 насны идэвхтэй донорын хувь хэтдээ хоёр дахин буурах төлөвтэй байгааг мэдээлэв. Тэрбээр, дунджаар 20 орчим жил үргэлжлэх хүн амын цонх үеийн цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийг тасралтгүй хангах нь тулгамдсан асуудал болохоор байгааг дурдаж, КОВИД19 цар тахлын үед цусны нөөц буурч, хариу арга хэмжээ авсны хүчинд эмнэлгийн хэрэгцээт цус, цусан бүтээгдэхүүний тасалдал гаргалгүй даван туулсан гэсэн юм.

2021 оны байдлаар улсын хэмжээнд 19337 цусны донор бүртгэлтэй байгаагаас 7837 нь тогтмол цусаа хандивладаг байна. Улсын хэмжээнд аймгийн болон бүсийн эмчилгээ, оношлогооны төвүүд, алслагдсан дүүргийн эмнэлгүүдийг түшиглэсэн нийт 26 цусны төв ажилладаг бөгөөд тухайн эмнэлэг, төвүүдийн удирдлагад ажилладаг аж. Цуглуулсан цусны нэгж бүрд халдварын шинжилгээ хийж, 36 нэр төрлийн 103265 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйн 78 хувийг Цус сэлбэлт, судлалын үндэсний төв (ЦССҮТ) дангаараа бүрдүүлж байна. Цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, түгээх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахын тулд цусны төвүүдийг төвлөрсөн болон бүсчилсэн байдлаар үндэсний хэмжээнд зохицуулах нь цусны чанар, аюулгүй байдлыг хангах, стандартыг мөрдүүлэхэд чухал нөлөөтэйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас зөвлөдөг. Мөн энэ үйл ажиллагааны тогтолцоо нь нэгдмэл удирдлага, зохион байгуулалттай байх, бүх шатанд үр дүнтэй, зохистой ажилладаг алба, хүрэлцээ, хангамж, аюулгүй байдлыг үнэлж, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх байгууллагатай байхыг зөвлөмж болгож буй юм.

Иймд, дээрх зарчмуудыг тусгаж, Донорын тухай хууль дахь цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж, сэлбэлттэй холбоотой зохицуулалтыг тусад нь салгаж, бие даасан хууль болгох нь зүйтэй гэж үзэн, энэхүү төслийг боловсруулсан хэмээн Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулсан юм. Хуулийн төсөлд цус сэлбэлт, судлалын харилцаанд оролцогч байгууллагуудын эрх, үүрэг, санхүүжилтийн тогтолцоо, цусны донор, сэлбүүлэгч, эрүүл мэндийн байгууллага, ажилтанд тавих шаардлага, цус цуглуулах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, устгах зэрэг бүхий л үйл ажиллагааны зохицуулалт, мэдээллийн сан, донорыг алдаршуулах зэрэг харилцааг зохицуулахаар тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд чанартай, аюул эрсдэлгүй тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүртэх, удирдлага, тогтолцоо болон үйл ажиллагаа шинэ шатанд гарах, сургалт, сурталчилгаа, донорыг алдаршуулах, урамшуулах ажил сайжирч, орон нутаг дахь үйл ажиллагаанд ахиц гарах, онцгой байдлын үед тасалдал, дутагдал үүсэхгүй болох нөхцөл бүрдэнэ хэмээн тэрбээр тооцжээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулах Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Б.Жаргалмаа, Б.Баярсайхан, Д.Сарангэрэл, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж хариулт авсан юм. Хуулийн төсөлдөө Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн яамнаас 2022 онд санал авсныг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг дурдаад, түүнээс хойш салбарын эрх зүйн орчин, нөхцөл байдалд ихээхэн өөрчлөлт орсон тул дахин санал авах боломжтой эсэхийг асууж, хариулт авсан юм. Мөн Эрүүл мэндийн тухай болон Нийгмийн эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай зэрэг суурь суурь хуулиудаар зохицуулсан харилцааг давхардуулан тусгахгүй байх, Эргэлтийн сан байгуулахаар заасан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуультай зөрчилдөж байгааг ниицүүлэх зэрэг асуудлыг хөндөв.

Түүний асуултад хариулт өгөхдөө Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, хуулийн төсөл нь эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа эрх зүйн шинэчлэлийн хүрээнд боловсруулагдсан хэмээн тодотгоод, цусны болон эд, эрхтний доноруудын зорилго, эрх зүйн харилцаа нь өөр учир Донорын хуульд туссан зохицуулалтуудыг салгах шаардлага тулгарсан хэмээн хууль санаачлах болсон үндэслэлээ тайлбарласан юм. Ингэхдээ хүчин төгөлдөр байгаа хуулийн зарчмыг өөрчлөөгүй, өөрөөр хэлбэл, Донорын хуулиар нэгэнт зохицуулчихсан, мөрдөгдөж байгаа харилцааг төсөлд тусгасан гэв. Эргэлтийн сангийн хувьд цус, цусан бүтээгдэхүүний салбарт шинэ тутам гарч байгаа шинжлэх ухаан, технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд ач холбогдолтойг тэрбээр тайлбарлаж, хуулийн төслийг хэлэлцэх явцад засаж сайжруулах боломж байгааг онцоллоо.

Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа ЦССҮТ болон орон нутгийн салбар төвүүдийн үйл ажиллагаа, хүний нөөцийн талаар асууж, ямар дэмжлэг, зохицуулалт хэрэгтэй байгааг тодруулж лавласан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан доноруудыг урамшуулах, алдаршуулах талаар хэрхэн ажиллаж байгаа, амьд болон амьгүй доноруудад ямар дэмжлэг үзүүлж буй, хэрхэн сайжруулах талаар асууж, хариулт авлаа. ЦССҮТ өнөөдрийн байдлаар нийтдээ 70 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд орон нутгийн төвүүдэд мөн тооны хүмүүс ажилладаг байна. Цус, цусан бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ цаашид жил тутам 14-15 хувиар өсөх тооцоо гарсныг ЦССҮТ-ийн ерөнхий захирал, доктор Н.Эрдэнэбаяр ярилаа.

Тус төв Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар маш сайн бэхэжсэн тухай Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл дурдаад, үйл ажиллагаа доголдох, шаардлагатай үед цус, цусан бүтээгдэхүүнээр хангаж чадахгүй байх эрсдэл гарч байгаа эсэхийг асуухад төсөл хэрэгжиж, төвийн хүчин чадлыг орчин үеийн стандарт, түвшинд хүргэснээс хойш тийм тохиолдол гараагүй хэмээн доктор Н.Эрдэнэбаяр хариулсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл эрхтний болон цусны донорын харилцааг салгаж, тусдаа хуулиудаар зохицуулах үндэслэл, шаардлагын талаар асуухад хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, цусны донорыг сурталчилж, алдаршуулж болно, эд эрхтнийхийг болохгүй хэмээгээд, хэрэв эд эрхтний донорыг сурталчилбал хууль бус хүний наймаа бий болох эрсдэлтэй гэлээ.

Цус сэлбэлтийн салбарын удирдлагын тогтолцоо ойлгомжтой бус байгааг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир дурдаад, ЦССҮТ тусдаа төсөвтэй бол орон нутгийн цусны төвүүд тухайн эмнэлэг, эрүүл мэндийн төвийнхөө зардлаас санхүүжиж байгаа нь хүндрэл үүсгэж байгааг хэрхэн шийдвэрлэх талаар асуув. Үнэхээр орон нутгийн цусны төвүүд эмнэлэг дагасан тогтолцоогоор ажилладгийг ЦССҮТ-ийн ерөнхий захирал хэлж, үүнийг нэгдсэн, босоо тогтолцоотой болгон, бүсчлэн байгуулж, нийт долоон цусны төв ажиллуулах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгаад байгаа талаар ярьсан юм.

Асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Х.Булгантуяа нар үг хэлэв. Эрүүл мэндийн сайд өмнө илэрхийлсэн байр сууриа дахин давтаж, Эргэлтийн сан гэсэн тусгай нэгж байгуулахгүйгээр ЦССҮТ-д давсан орлогоо өөрөө захиран зарцуулах эрх олгох байдлаар зохицуулах, суурь хуулиудад туссан харилцааг энэ хуульд давхардуулж тусгахгүй байх нь зүйтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, төслийн боловсруулалтыг сайжруулж, доноруудыг урамшуулах харилцааг нийгмийн халамжийн харилцаатай хольж хутгахгүй, давхардуулахгүй, мөн орхигдуулахгүй байхад анхаарах шаардлагатайг хэлсэн юм.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүдтэй санал нэг байгаагаа илэрхийлээд, хэлэлцүүлгийн явцад засаж сайжруулах боломжтой гэж дэмжсэн төслүүд засагдахгүй байх тохиолдол гардгийг анхааруулж, Ажлын хэсгийн түвшинд саналаа нэгтгэн, нягт хамтарч ажиллахыг зөвлөв. Ингээд Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих, эсэх талаар санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Дараа нь Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы гуравдугаар сард тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх цаглавар батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Цаглаварт, Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай, мөн өнөөдөр хэлэлцсэн Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг тусгасан байна. “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, хөдөө, орон нутагт өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан “Малжуулах хөтөлбөр”-ийг хэрхэн зохион байгуулах, ямар хэмжээний зардал, төсөв туссан талаарх Засгийн газрын мэдээллийг сонсох, мөн элэгний B, C вирустэй иргэдийн холбооноос ирүүлсэн эмийн зохицуулалт, төсвийн зарцуулалттай холбоотой санал, гомдлыг авч хэлэлцэх шаардлагатай гэсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын саяд Х.Булгантуяа, Хувийн тэтгэврийн тухай хуулийг хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх саналтай байгаагаа хэлж, малжуулах хөтөлбөр, хөдөлмөр эрхлэлтийн ирэх 5-10 жилийн таамаглал, бизнес эрхлэлтийг дэмжих зээлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг Байнгын хорооны хуралдаанд хийж хэлэлцүүлнэ гэлээ. Улсын Их Хурлын гишүүдийн саналыг тусгаж, Байнгын хорооны тогтоолыг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тус байнгын хорооны энэ сард хэлэлцэх асуудлын цаглавар батлагдлаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих