Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна. Говь-Алтай аймгийн Онцгой комисс хуралдаж өвөлжилтийн талаарх мэдээлэл, цаг үеийн нөхцөл байдлаар хуралдаж, авах арга хэмжээнүүдийг хэлэлцлээ.
Сумын удирдлагууд цахимаар оролцож, мэдээлэл өглөө. Одоогоор Говь-Алтай аймгийн Дэлгэр, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Цээл, Чандмань, Шарга, Эрдэнэ, Есөнбулаг сумдын үнэлгээ “Маш их эрсдэлтэй” гэж гарчээ. Мөн Цогт, Бигэр, Алтай, Бугат, Дарви, Тонхил, Төгрөг, Хөхморьт, Халиун сумд “Их эрсдэлтэй” гэж үзэж байна.
Говь-Алтай аймгийн Алтай хотоос Тайшир, Жаргалан, Баян-уул сумдад хүргэх хивэг тэжээл замдаа гарлаа. Эхний ээлжид нэн хүндрэлтэй байгаа сум, багт эдгээр тусламж очно.
Сэтгэгдэл бичих