ШИНЭ МЭДЭЭ

Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно8 цаг 9 минутын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06

Хууль зүйн байнгын хороо 9 хууль, Улсын Их Хурлын 11 тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулжээ

/1-р сарын 19/  -  22 цаг 11 минут

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2023 оны намрын ээлжит чуулганы хугацааны үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Тус Байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд эрхлэх асуудлынхаа хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын эрх зүйн бодлого, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар санал, дүгнэлт гаргах, харьяа байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг, чиглэл өгөх, Улсын Их Хурлын гишүүд болон Байнгын хорооны гишүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллажээ.

Намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо 16 удаа хуралдаж, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэхэд чиглэсэн олон чухал хууль тогтоомжуудыг хэлэлцэж, нийтдээ 9 хууль, Улсын Их Хурлын 11 тогтоолыг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан байна. Байнгын хорооны 8, Хүний эрхийн дэд хорооны 1 тогтоолын төслийг хэлэлцэн баталсан байна. Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 6 ажлын хэсэг байгуулсан аж. Ажлын хэсгүүд 42 удаа хуралдаж, 11 танилцуулгыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлжээ. 

Байнгын хороо Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулж, мөн албан тушаалтныг томилох, чөлөөлөх 5 асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр, санал, дүгнэлт гаргасан байна. 

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар үргэлжлүүлэн тус Байнгын хороо хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан хууль тогтоомжуудын зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Эрүүгийн хуульд заасан хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоож, хохирогчийг арван найман насанд хүрсний дараа тоолж эхлэхээр болж байгааг Д.Цогтбаатар гишүүн хэллээ. Түүнчлэн Эрүүгийн хуулийн хүнийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаххахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн ялтныг хорих ялаас хугацаанаас өмнө суллахгж, хяналт тогтоохгүй болжээ. Мөн хүнийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй байхаар хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтыг журам зөрчихийг тус тус өөрчлөн найруулж, Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ялаар шийтгэх зохицуулалтыг тусгасан байна.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд дараах нэмэлт, өөрчлөлтийн талаар Д.Цогтбаатар гишүүн дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Зөрчил үйлдсэн хүнд нийтэд тустай ажил хийлгэх шийтгэл оногдуулах зохицуулалтыг шинээр тусгасан байна.

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлахаар хуульчилжээ. 

Хүн, хуулийн этгээд эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг хугацаандаа биелүүлээгүй нь цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд хязгаарлана. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай талбайд хүргэх, эсхүл бусад аргаар хөдөлгөөнийг нь хязгаарлах зохицуулалттай болсныг Д.Цогтбаатар гишүүн тайлбарлав. 

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий албан тушаалтан, шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлэх бол шийтгэлийн хэмжээг 50 хувиар хөнгөрүүлж, энэ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шийтгэлийн хэмжээг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр тусгасныг тэрбээр танилцууллаа.

Мөн жолооч согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон; тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон; согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар тусгасан болохыг Д.Цогтбаатар гишүүн хэвлэлийн бага хурлын үеэр дэлгэрэнгүй мэдээлсэн юм.

Үргэлжлүүлэн тэрбээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөв. Энэ хүрээнд иргэдийг заавал баривчилж хорьж байгаад, хэргийг мөрдөж шийдээд байсныг хязгаарлах бодлогыг Улсын Их Хурлын зүгээс баримталж ажиллажээ. Хорих ял оногдуулдаггүй төрлийн гэмт хэргүүдийн тухайд хойшлуулашгүй арга хэмжээ авах нөхцөл, шалгуурыг хүндрүүлсэн байна. Харин хорих ял оногдуулдаг төрлийн гэмт хэргийн тохиолдолд  хэргийн газар дээрээ баригдсан, эсхүл гэрч шууд заасан тохиолдолд шууд баривчлах юм. Гэхдээ ямар ч тохиолдолд шүүхийн хяналттай байхаар хуульчилсан нь онцлог гэлээ. НҮБ-ын мэргэжилтнүүд Монгол Улсад ажиллаад “шүүхийн хяналтгүйгээр хүнийг баривчлах ажиллагаа хавтгайрсан байна” гэдэг дүгнэлт гаргасан. Үүнийг Улсын Их Хурал, Засгийн газар анхаарч, холбогдох шийдвэрүүдийг ийнхүү гаргасныг Д.Цогтбаатар гишүүн мэдээллээд “Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс энэ баривчлах, хойшлуулшгүй арга хэмжээ авах нөхцөлүүдийг хязгаарлах бодлогыг барьсан” гэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд  цөөнгүй нэмэлт оруулсныг тэрбээр дурдаад “Шүүх хугацаагүйгээр удааширдаг, хойшилдог асуудлуудыг аль болох хязгаарлаж, шүүхийн үйл явцыг хялбаршуулан, шийдвэрийг хурдан гаргадаг байх тал дээр илүү анхаарч ажилласан” гэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд Тусгайлсан журмаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах нэхэмжлэлийг шаардлагын хэлбэрийг тодорхой болгох хүрээнд бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах, дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал гаргуулах, хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс гаргуулах зэрэг хэрэг маргааны төрлөөр нь ялган тодорхойлсон байна. Түүнчлэн тусгайлсан журмаар шүүхэд хянан шийдвэрлэгдэх хэрэг маргаанд бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хороос гадна хүний эрүүл мэндэд учруулсан гэм хорын мөнгөн хөрөнгө гаргуулахыг тусгажээ.

Тодорхой төрлийн иргэний хэргийг хялбар хурдан шуурхай зардал багатай хянан шийдвэрлэх зорилгыг үндэслэн хуульд бага үнийн дүнтэйгээс үл хамааран дараах нэхэмжлэлийг шүүх тусгайлсан журмаар шийдвэрлэхээр тусгасан. Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдлыг тусгасан байна.

Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 45 хоног, давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан бол шүүгч хэргийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрлэх болсныг Байнгын хорооны дарга мэдээллээ. Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш зарчмыг баримтлах зорилгоор хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах; гэрч мэдүүлгээ үнэн зөв мэдүүлэхээ илэрхийлж, мэдүүлгээ нотариатаар баталгаажуулан мэдүүлсэн, мөн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн тусламжтай мэдүүлгээ гаргасныг шүүх хангалттай гэж үзвэл нотлох баримтаар үнэлж болох; тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журам руу шилжүүлэх нөхцөлийг чангатгаж; тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхээр хуульчилжээ.

Хууль зүйн байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлд онцгойлон анхаарч ажилласан болохыг Д.Цогтбаатар гишүүн тэмдэглээд Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааны талаар мэдээлэл өгсөн.

Улсын Их Хурлын гишүүдээс Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүргийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны явцад хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн хэрэгжилтийн асуудлаар сонсгол явуулах хүсэлт, Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах санал гаргаж байсны дагуу Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг Байнгын хороо 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан болохыг мөн мэдээлэв.

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны үйл ажиллагааны талаарх тайлан мэдээллээ танилцуулсны дараа Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар мэдээлэл өгсөн юм.

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг тэрбээр онцоллоо. Хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг ахалж ажиллаж байгаа юм. Нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх, өргөдөл, гомдол гаргах, тайлбар өгөхийг шүгэл үлээх гэж томьёолон, нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээх нөхцөлийг бүрдүүлэх, шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг асуудлыг хуулийн төсөлд тусгажээ.

Түүнчлэн торгох шийтгэлийн хэмжээг дээд, доод хязгаартай тусгах, зөрчилд тооцож байсан зарим төрлийн үйлдэл буюу  хулгайлах, хөрөнгө завших, бэлгийн дарамт учруулах,  алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө завших зэрэг үйлдлийг Зөрчлийн хуулиар шийтгэдэг бус, гэмт хэрэгт тооцож Эрүүгийн хуульд  шилжүүлэн тусгах, зөрчлийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нэн даруй арилгах боломжтой, ноцтой үр дагавар гаргаагүй, хохирол учраагүй бөгөөд эрх бүхий этгээдийн албан шаардлагын хүрээнд  арилгах боломжтой зөрчлүүдийг зөрчилд тооцох үйлдлээс хасах зэрэг зохицуулалтыг тусгасан Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. Энэ хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ахлан ажиллаж байгаа юм байна.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг ирэх чуулганд үргэлжлүүлнэ гэдгийг Д.Цогтбаатар гишүүн хэллээ. Хуулийн төслийн хүрээнд олон өөрчлөлтүүд орж байгаа бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг зөрчих тохиолдолд оногдуулах хариуцлагыг чангатгаж, нарийвчилж, боловсронгуй болгож байгаа, холбогдох ажлын хэсгийг Ц.Мөнхцэцэг гишүүн ахалж ажиллаж байгаа гэв.

Д.Цогтбаатар гишүүн үргэлжлүүлэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг онцолж, холбогдох мэдээллийг өгсөн юм. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүний өргөн мэдүүлсэн төслөөр, 200 гаруй иргэний гомдол, хүсэлтийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээдийг цагаатгуулах тухай гомдлыг хүлээн авах хугацааг сунгаж, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болгох юм байна. Үүний зэрэгцээ хүнийг хилс хэрэгт холбож, хэлмэгдүүлсэн хүмүүст хариуцлага тооцдог байх хуулийн төслийн талаар санал гаргаснаа Д.Цогтбаатар гишүүн мэдээлсэн. Хилс хэрэгт холбогдсон хүн нас барсан хэдий ч асуудлыг сөхөж, цагаатгуулах хүсэлт байдаг. Тэгвэл хүнийг хилс хэрэгт хамруулж, хэлмэгдүүлдэг үйлдлийг таслан зогсоох зорилгоор яг ижил зарчим үйлчилж байх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.13Зочин   • 2 сарын 2. 17 цаг 50 минут

Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan