ШИНЭ МЭДЭЭ

Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна2-19, 21:00Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, мөн Адаацаг сумын ЭМТ-д туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэлээ2-19, 20:58Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан шуурхай бүлэг Баянхонгор аймагт ажиллаж байна2-19, 20:56Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна2-19, 20:49

“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулганд оролцогчид зөвлөмж гаргалаа

/1-р сарын 15/  -  19 цаг 18 минут

“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулганыг өнөөдөр УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Боловсрол, шинжлэх ухааны  яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Соёлын яам, Боловсролын ерөнхий газар, ШУА-ийн Хэл зохиолын үндэсний хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Монгол Улсын Их сургууль,  Монгол Улсын Боловсролын Их сургуультай хамтран зохион байгууллаа.

Чуулганд оролцогчдод хүргэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын мэндчилгээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэндчилгээг Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа нар уламжилсан юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэндчилгээндээ, “​ЮНЕСКО-гоос даяаршлын эрин үед хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа эн тэргүүний асуудал нь дэлхийн зарим улс үндэстний хэлийг хамгаалах, хөгжүүлэх гэдгийг онцолсон бөгөөд 2030 он хүртэл хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 244 сая хүүхэд сургуульд сураагүй, 763 сая хүн огт уншиж, бичиж чадахгүй байгааг мэдээлсэн. Тийм учраас ЮНЕСКО дэлхийн улс орнуудад хүүхдийг эх хэлээр нь эхлэн бичиг үсгийн боловсрол олгоход анхаарахыг байнга дэмжиж уриалга гаргасаар байгаа билээ. Саяхан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхдийн сурлагын амжилтын олон улсын үнэлгээний дүнг танилцууллаа. Энэ үр дүнгээр Монгол Улс үнэлгээнд хамрагдсан 81 орноос унших чадвар 65 дугаар байрт эрэмбэлэгдсэн нь дээрх үзүүлэлтийн үр дүнг мөн гэрчилж байгаа төдийгүй энэ судалгаа нь хүүхдийн хэл соёлын орчныг төрийн бодлогоор онцгойлон анхаарах ёстойг дахин санууллаа. ​Харин Монгол Улсын 2020 оны хүн ам, орон сууцны тооллогын дүнгээс үзэхэд бичиг, үсэг тайлагдалтын хувь 98.7 хувьтай гарсан нь манай орны хувьд чамлахааргүй үзүүлэлт ч энэ нь кирилл бичгийн үсэг, бичгийн боловсролд өгсөн үнэлгээ болно. Хэлний талаарх төрийн бодлогын салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг болсон үндэсний монгол бичиг үсэг, түүгээр өвлөгдөн ирсэн баримтад өв гэж үзэж, үндэсний бичгээрх үүх түүхээ судлах, хамгаалах, хэрхэн цааш өвлүүлэх асуудлыг төрийн бодлогын гадна орхих учиргүй” хэмээсэн. Мөн төрийн албан хаагчид үндэсний бичгээ мэддэг, судалдаг байх шалгуур үзүүлэлтийг төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журамд оруулж, төрийн албанд анх орох иргэн монгол хэлний шалгалт өгдөг уламжлал 2016 оноос тогтож хэвшсэнийг дурдаад, Монгол Улсын Их Хурлаар өнгөрсөн жил шинэчлэн баталсан Боловсролын багц хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь хойшлуулшгүй нэн чухал зорилт болж байгааг цохон тэмдэглэсэн юм.

Чуулга уулзалтын үндсэн илтгэгч УИХ-ын гишүүн, Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг “Монгол хэл, бичгийн эрх зүйн зохицуулалт, бодлого, хэрэгжилт” сэдвээр илтгэл танилцуулсан. Тэрбээр илтгэлдээ, УИХ-аас “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийг 2003 онд баталж, энэхүү хуулийн  хамрах хүрээг өргөтгөн 2015 оны 2 дугаар сарын 12-нд Монгол хэлний тухай тухай хуулийг батлан мөн оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн хуулийг хэрэгжүүлж эхэлсэн хэмээв.  2020 онд баталсан Алсын  хараа-2050 Монгол Улсын хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 155 дугаар зарлиг, 2018 оны “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газраас 2020 онд баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” зэрэг бодлогын баримт бичгүүд хэрэгжиж байгааг онцлон тэмдэглэсэн.

Түүнчлэн “Монголчууд бид эх, түүх, соёлоороо бахархаж, өвлөн дээдлэх, хүндэтгэн дэлгэрүүлэх сэтгэл зүрхний боловсролыг авч төрдөг ард түмэн. Энэхүү түүх соёл, өв соёлоо үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх нь бидний эрхэм үүрэг. Тийм ч учир Монгол хүүхдэд зориулсан сургалтын хөтөлбөр нь монгол хэл, бичиг, үндэсний агуулгатай байх, хүүхдийн зохиолыг төрөөс дэмжих, бага ангид унших, бичгийн хичээлийг заавал оруулах, харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн онцлогт тохирсон ном хэвлэлээр хангах, түгээх, үндэсний бичгийн зөв бичих дүрмийг батлуулж, толийг нэгтгэн хэвлүүлэх, Монгол хэлний өвлөн уламжлагч, түгээн дэлгэрүүлэгч, соёл тээгчид болон эрдэмтэд судлаачдыг төрөөс бодлогоор дэмжих зэрэг ажлыг цаашид хийх нь зүйтэй хэмээлээ.

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тавьсан илтгэлдээ, Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 144 дүгээр захирамжаар Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны  сайдаар ахлуулан байгуулсан. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөрт III”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан, ажлын хэсэг нийт 45, дэд ажлын хэсэг 12 үйл ажиллагааг дангаараа болон хамтарч хэрэгжүүлсэн хэмээв. Төрийн албан хаагчдад зориулсан үндэсний бичгийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж, монгол бичгийн анхан, дунд, ахисан түвшний гарын авлага, багшийн номыг бэлтгэсэн. Түүнчлэн Монгол хэлний компьютерын орчны тогтолцоо, тооцоолох хэрэгслийн гарын товчлуур дээрх монгол бичгийн үсэг, тэмдэглэлийн байршил, Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдлийн  байрлалд тавих, үндсэн шаардлага, төрийн албан хаагчийн нэрийн хуудаст тавих ерөнхий шаардлага, гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага  зэрэг стандартуудыг тус тус баталсан гэлээ.

Үргэлжлүүлэн “Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” “Монгол хэл, бичгийн дархлаа, үнэлэмж”, “Монгол хэл бичгийн сургалт”, “Монгол хэл бичгийн технологийн бэлэн байдал”, “Монгол хэл бичгийн судалгаа”, “Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр III” зэрэг сэдвүүдээр эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж, Боловсрол, шинжлэх ухааны яам, Цахим, харилцаа холбооны яам, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монгол Улсын боловсролын их сургууль, Монгол Улсын их сургууль, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэг өрнүүллээ.

Чуулга уулзалтад оролцогчид хэлэлцүүлгийн төгсгөлд зөвлөмж гаргасан бөгөөд уг зөвлөмжийг УИХ-ын гишүүн, Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг танилцуулав. Уг зөвлөмжид:

Монгол хэлний тухай хуулийн 8.3-д кирилл болон үндэсний бичгийн зөв бичих дүрмийг баримтлан зохиосон толь бичгийг энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллага хянаж, эрх бүхий байгууллага хэлэлцэн батална гэж заасны дагуу Үндэсний бичгийн зөв бичих дүрмийг батлуулж, толийг нэгтгэн хэвлүүлэх;  Монгол хэлний үндэсний хөмрөг (national сorpus) бий болгох ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалаар, чанартай, гүйцэтгэх; Үндэсний бичгийн нэгдсэн цахим хуудас (portal site)-ыг үүсгэж, хөгжүүлэх; Монгол хэлний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 11 дүгээр зүйлийн 11.1.2, 24 дүгээр зүйлийн 24.2-т заасны дагуу  2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2019, 2022 онд хийгдсэн Төрийн албан хаагчийн Монгол бичгийн мэдлэгийн түвшнийг тогтоох гурав дахь шатны судалгааг 2024 авч, үндэсний бичгийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах; Кирил бичгийн зөв бичих дүрэм, толийг дагаж мөрдөх ажлыг олон нийтэд сурталчлах, хэвшүүлэх; Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайль, сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншдаг ном хэвлэлийн агуулгад үндэсний агууламжтай зохиол бүтээлийг түлхүү оруулах, түгээх ажлыг төрийн дэмжлэгээр зохион байгуулах; зэрэг ажлуудыг зохион байгуулахыг тусгаад, үндэсний чуулганы зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газарт уриалжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих