ШИНЭ МЭДЭЭ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна2-19, 21:00Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, мөн Адаацаг сумын ЭМТ-д туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэлээ2-19, 20:58Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан шуурхай бүлэг Баянхонгор аймагт ажиллаж байна2-19, 20:56Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна2-19, 20:49ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМАГ, СУМДАД ӨВС, ТЭЖЭЭЛ ХҮРГЭХ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ2-19, 10:04Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна2-17, 18:56Сураггүй болсон 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2-17, 16:21Төөрсөн сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 390 орчим иргэний аюулгүй байдлыг хангалаа2-17, 15:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийв2-7, 17:48ГЕНЕРАЛУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО2-7, 17:39“Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь хүргэж байна2-2, 19:16Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргалаа2-2, 19:10ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийнэ2-2, 19:05Нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо1-22, 14:39Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “GoMongolia” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа1-19, 22:23Хууль зүйн байнгын хороо 9 хууль, Улсын Их Хурлын 11 тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулжээ1-19, 22:11НӨАТ-ын баримтын цаасан хувилбарыг халж эхэлснээр 2023 онд 43.1 сая ширхэг цаас хэмнэжээ1-19, 22:01Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг ХАА-н биржээр худалдаалснаар малчдад томоохон дэмжлэг болно1-19, 21:55АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТАЛЛАА1-17, 21:07УИХ-ын 2023 оны намрын чуулган 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталлаа1-17, 20:02Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлтэд оролцлоо1-16, 22:50Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ1-15, 22:20Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ1-15, 19:21“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулганд оролцогчид зөвлөмж гаргалаа1-15, 19:18Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Төв, Хэнтий аймаг болон Багануур дүүрэгт ажиллалаа1-15, 19:05Ханбогд суманд осолд орсон иргэнийг ОБЕГ-ын 111 дүгээр ангийн нисдэг тэргээр Улаанбаатарт авчирна1-15, 19:01

“Хөдөөгийн сэргэлтийн таван цагираг” төслийг эхлүүлж, аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай авто замаар холбоно

/11-р сарын 6/  -  18 цаг 00 минут

“Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.

Төмөр зам, иргэний нисэх, авто зам, авто тээвэр, далайн тээвэр, хуурай боомтын асуудлаар Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, томоохон төсөл,хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын байгууллагууд, хөрөнгө оруулагчдад танилцуулах нь форумын зорилго. Энэ удаагийн форумаас бүс нутгийн интеграцид нэгдэхийн тулд тээвэр логистикийн салбарын тулгамдаж буй асуудлыг хамтран зөвлөлдөж, бодит шийдлүүдийг гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.

Мөн бүсийн хэмжээнд тээвэр, логистикийн салбарын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, гааль, тариф, хилийн горим журам, баримт бичиг, дата мэдээллүүдийн нийцлийг сайжруулах, тээврийн коридоруудыг хөгжүүлэх, салбарын тулгамдаж буй бусад асуудлыг хамтран шийдвэрлэхийн чухлыг тэмдэглэв.   

Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа - 2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд бүс нутгийн тээврийн нэгдсэн сүлжээнд нэгдэж, Ази Европыг холбосон транзит улс болох томоохон зорилтыг дэвшүүлж ОХУ, БНХАУ-ын холбосон төмөр замын гурван коридорийн төслийг эхлүүлсэн.
 

Ялангуяа, “Боомтын сэргэлт”-ийг үр дүнтэй хэрэгжүүлж өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Улс нийт 950 км төмөр замыг шинээр барьсан. Боомт бол Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй гол хүчин зүйлийн нэг байсан. Онцгойлон анхаарснаар бодит үр дүнгүүд гарлаа. БНХАУ-тай экспортын төмөр замын дөрвөн шинэ гарцыг харилцан тохиролцож, бүтээн байгуулалтууд ид үргэлжилж байна. Цаашид ч хилийн боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулахад онцгойлон анхаарна. Ингэснээр экспортын бараа, бүтээгдэхүүний хэмжээ эрс нэмэгдэнэ. БНХАУ-ын Тяньжин боомтоос гадна Жинжоу, Лянюунган боомтууд, Иран, Пакистан улсуудын далайн боомтыг ашиглахыг зорьж байна.  

2024 оны төсвийн жилийг Засгийн газраас “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд бүхэлд нь зориулж байгаа. Монгол Улсын хувьд авто замын 7000 гаруй км үргэлжилдэг “Мянганы зам” төслийг 21 жилийн дараа буюу өнгөрсөн онд амжилттай дуусгасан. Одоо үүний үргэлжлэл болох дараагийн том төслийг эхлүүлнэ. Баруун, зүүн, төв, хангай, говийн гэсэн таван бүс нутагт аймгийн төвүүдийг хооронд нь холбох “Хөдөөгийн сэргэлтийн таван цагираг” авто замын бүтээн байгуулалтын төслийг эхлүүлэх гэж байна. Аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай авто замаар холбохоор төлөвлөж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.

Мөн “Засгийн газраас дэвшүүлсэн “Welcome to Mongolia” аялал жуулчлалын бодлогын бодит үр дүн олон салбарт гарсан. Агаарын тээврийн либералчлалын үр дүнд дэлхийн 42 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, 115 цэг рүү нислэг үйлдэх боломж бүрдээд байна.

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох түгжрэлийг бууруулахад чиглэсэн тойрог хурдны зам зэрэг олон томоохон төсөл, хөтөлбөрүүдийн ТЭЗҮ эхнээсээ бэлэн болсон учир гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийнхэнд нээлттэй танилцуулах, ажил хэрэгч санал, гарц шийдэл, хамтын ажиллагаа эрчимжинэ гэдэгт итгэлтэй байна.

Дэлхийн банкны “Логистикийн гүйцэтгэлийн индекс”-ээр Монгол Улс өнгөрсөн онд 33 байраар урагшилж, 97 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Түүнчлэн Монгол Улс цахим хөгжлийн индексээр 18 байраар урагшилсан. Энэ бол ил тод, авлигагүй засаглалыг бүрдүүлэхийн төлөөх томоохон реформ хийсний үр дүн. Ирэх жилүүдэд авлигын төсөөллийн индекс буурч, гадаад өрийн дарамт эрс буурна гэдэгт итгэлтэй байна.” гэлээ. 

Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж буй олон улсын форум баасан гарагийг дуустал үргэлжлэх бөгөөд Олон улсын тээврийн форум (ITF) -ээс  “Азийн бүсийн өндөр түвшний 2 дахь удаагийн яриа хэлэлцээ”-г зохион байгуулна. Гадаад улс орнуудын Элчин сайдын яамд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын 20 гаруй байгууллага, 60 гаруй улсын төлөөлөл, гадаад дотоодын 200 гаруй аж ахуйн нэгжийн 1400 орчим төлөөлөгчид, 200 гаруй хөрөнгө оруулагчид оролцож байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих