ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа5-3, 11:08Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа5-1, 11:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв4-30, 18:23НББХ-ны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа4-30, 18:18АНУ-ЫН ЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН ОРОН ХАРИУЦСАН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ4-30, 18:12Түймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатлаа4-30, 18:07Ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр байгаа тул сонор, сэрэмжтэй байхыг зөвлөж байна4-30, 18:06Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4-30, 11:16Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4-26, 17:53“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15

АБГББХ: ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

/10-р сарын 27/  -  20 цаг 58 минут

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хельмут Рудольф Кулитцийг өөрийнх нь хүсэлтээр өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон үүрэгт ажлаа эхлүүлж байгаа Элчин сайд Хэльмут Рудольф Кулитцэд ажлын өндөр амжилт хүслээ. Тэрбээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш төдийгүй Европ дахь гол түнш орны нэг хэмээгээд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх онд тохионо. Энэ ойн хүрээнд өнгөрсөн хагас зуун жилийн харилцаагаа дүгнэж, дараагийн 50 жилд хоёр улсын дипломат харилцааны шинэ хуудсыг нээх түүхэн үед Элчин сайдаар томилогдон ажиллах гэж байгаад баяр хүргэлээ.

Монгол Улс ардчиллын замыг тууштай сонгож, байнгын ажиллагаатай парламенттай болсон 1990 оноос эхлэн хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнөөдрийг хүртэл эрчимтэй хөгжиж буйг онцлон тэмдэглээд, ардчиллыг бэхжүүлэх, ардчиллын үнэт зүйлийг бататгахад хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа нэн чухал хэмээв. 

Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан хоёр улсын хооронд улс төрийн яриа хэлэлцээ, өндөр дээд хэмжээний айлчлалын давтамж хадгалагдаж ирсэн нь сайшаалтайг тодотгоод, өнгөрсөн 2022 оны 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр Холбооны Канцлер О.Шольцтой хоёр орны харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж, шат ахиулах саналыг зарчмын хувьд тохирсон бөгөөд энэ зорилтоо ирэх 2024 онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын хүрээнд албажуулахаар тохирсон болохыг цохон тэмдэглэлээ.

Байнгын хорооны дарга Б.Энх-Амгаланг Монгол Улсын Их Хурал ирэх оны төсвөө хэлэлцэж байгаа завгүй үедээ цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд Элчин сайд Хельмут Рудольф Кулитц талархал илэрхийллээ. Тэрбээр, манай хоёр улсын хувьд эртний түүхэн харилцаатай, парламент хоорондын хамтын ажиллагааны хувьд нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд адилхан парламентын засаглалтай орон тул миний бие парламентын ардчиллыг бүхий л түвшинд улам бэхжүүлж хөгжүүлэхийн төлөө ажиллах болно гэв.

Талууд хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа бизнес, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт болон уур амьсгалын өөрчлөлтийн талаар хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар харилцан санал солилцлоо. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих