ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна2-19, 21:00Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, мөн Адаацаг сумын ЭМТ-д туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэлээ2-19, 20:58Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан шуурхай бүлэг Баянхонгор аймагт ажиллаж байна2-19, 20:56Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна2-19, 20:49ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМАГ, СУМДАД ӨВС, ТЭЖЭЭЛ ХҮРГЭХ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ2-19, 10:04Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна2-17, 18:56Сураггүй болсон 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2-17, 16:21Төөрсөн сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 390 орчим иргэний аюулгүй байдлыг хангалаа2-17, 15:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийв2-7, 17:48

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

/10-р сарын 24/  -  15 цаг 41 минут

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэхтэй холбоотой хэд хэдэн зорилтыг тусгасан. Тодруулбал, уг бодлогын 2.2.13-т “Оношилгоо, эмчилгээний орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, иргэд эх орондоо бүрэн оношлогдон эмчлэгдэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ гадаадын иргэд манай оронд ирж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эмнэлэг олон улсын магадлан итгэмжлэл авах үйл ажиллагааг төрөөс дэмжинэ.” гэж, 2.2.28-д “Эрүүл мэндийн технологийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг төрөөс дэмжинэ.” гэж тус тус заасан байдаг.

Засгийн газрын 2020 оны 37 дугаар тогтоолоор Эрүүл мэндийг дэмжих санд олгох хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт жил бүр тусгаж байхыг Сангийн сайдад, Сангийн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайдад даалгасан. Үүний дагуу Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан эх үүсвэрийн хүрээнд Эрүүл мэндийг дэмжих санд жилд дунджаар 3 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас Эрүүл мэндийн сайдын төсвийн багцад баталж байна. Архи, согтууруулах ундаа, тамхины онцгой албан татвар, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоос Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан хувиар тооцож үзэхэд 2024 онд 10 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлэх боломжтой аж. 2023 онд 2.7 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас Эрүүл мэндийн сайдын төсвийн багцад хуваарилжээ.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, эрх зүйн хүрээнд Эрүүл мэндийг дэмжих санд татан төвлөрүүлэх орлогыг бүрэн татан төвлөрүүлж, Эрүүл мэндийн сайдын төсвийн багцад хуваарилж олговол өмнө нь дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжиж байсан нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнээс гадна шинээр батлагдсан төсөл, арга хэмжээний төлөвлөгөө (“Элэг бүтэн Монгол”, “Эрүүл, идэвхтэй амьдрал”, “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” гм)-г хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг нэмэгдүүлнэ.

Мөн орлогыг бүрэн төвлөрүүлснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи шинээр нэвтрүүлэх, Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчнийг оношлох, эмчлэх технологи нутагшуулах үйл ажиллагааг санхүүжүүлэх болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааг хангаагүй эсхүл шимтгэл төлж байгаагүй амьгүй донорын эрхийг хүндэтгэж, оршуулгын тэтгэмж олгох боломж бүрдэх юм. Иймд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэж салбарын сайд танилцууллаа.

Хуулийн төсөл батлагдсанаар Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх нийгмийн эрүүл мэндийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний технологи нутагшуулахад хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, тухайлбал, гадаадын өндөр хөгжилтэй орноос төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарыг авчирч, сургалт хийлгэх, өөрийн орны эмч нарыг гадаад улс оронд багаар нь сурган чадавхжуулахад шаардлагатай санхүүжилт шийдэгдэх боломжтой болох юм. Мөн Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад орсон өвчний тоо, иргэдийн зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэхэд хувиасаа төлөх төлбөрийн хэмжээ буурч, иргэд эрүүл мэндийн асуудлаас үүдэлтэй санхүүгийн дарамтад өртөхгүй байх зэрэг олон эерэг үр дүн гарна хэмээн төсөл санаачлагч үзжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих