ШИНЭ МЭДЭЭ

Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно6 цаг 25 минутын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06

Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгох төслийн хөрөнгийг улсын төсөвт тусгана

/9-р сарын 22/  -  11 цаг 55 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын бусад гишүүд Баянхонгор аймагт ажиллах үеэрээ иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

Ерөнхий сайд Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засгийн нөхцөл байдал болон “Шинэ сэргэлтийн бодлого”, түүний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. 

Засгийн газар “Шинэ сэргэлтийн 5 цагираг” хөтөлбөр баталсан.  Энэбол 21 аймгаа бүсчлэн хөгжүүлж, “Мянганы зам”-ын дараагийн үе шат буюу аймгуудыг хооронд нь, боомтуудыг автозамаар холбож, дулаан, цахилгаанаар бүрэн хангах зорилт юм гэдгийг тэмдэглэв.

Засгийн газар “5 Ш” ажиллагаа явуулж авлигатай тэмцэж байгааг Ерөнхий сайд онцлоод Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэхэд анхаарч, боомтуудыг төмөр замаар холбож, нүүрсний худалдааг ил тод болгож буй нь эдийн засагт эергээр нөлөөлж байна.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосноор валютын орлого 3.8 тэрбум ам.долларболсон. 2023 оны төсвийн орлого батлагдсан дүнгээс 1.7 их наяд төгрөгөөр давах төлөвтэй байна гэв.

“Мазаалай” бондын 500 сая,  “Чингис” бондын 1.5 тэрбум, “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларын өрийг төлж барагдуулсан. Монгол Улс гадаад өрийн дарамтгүй болсон гэдгийг тэмдэглэлээ.

2020 онд эдийн засаг -4.6хувь байсан. 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны хоёрдугаарулиралд 6.4 хувьөссөн. Нэг хүнд ногдох ДНБ 2000 онд 485 ам.доллар байсан2023 онд анх удаа 5000 ам.доллархүрсэн. Эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх,  хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох,  хөрөнгө оруулалт хийх боломж бүрдсэн гэдгийг Ерөнхий сайд илтгэлдээ дурдлаа.

Уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, малчдыг дэмжих хөтөлбөр, хөдөөгийн сэргэлтийн талаар Ерөнхий сайд танилцуулаад өнөөдрийн байдлаар 10 аймагт дулааны цахилгаан станц баригдаж байна. Баянхонгор аймгийн дулааны станцын барилгын ажлын гүйцэтгэл өндөр байгааг хэллээ.

Илтгэлийн дараа 50 гаруй иргэн асуулт асууж, санал хүсэлтээ хэлж, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд хариуллаа.

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, авлигатай хийж буй шударга ёсны төлөөх тэмцэл, нийгэмд бугшсан идээ бээрийг шахан гаргаж буйд иргэд талархлаа илэрхийлж байлаа.

Богд сумын сургуулийн 150 хүүхдийн дотуур байр, Жаргалант сумын бага сургуулийн барилга, Баянхонгор сумын Эрдэм цогцолцор сургуулийн өргөтгөл барих, Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн замыг хатуу хучилттай болгох төслийг бүрэн хийх хөрөнгийг төсөвт тусгая гэхчлэн саналаа хэллээ.  Арьс шир үнэгүйдэж байна, эм тарианы үнэ, чанар болон залуу гэр бүлийг дэмжих бодлого, орон сууцжуулахад анхаарах, ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олгогдохгүй байгааг хэлж байна.

Хүнд даацын автомашин говийн хөрсийг эвдэж байна, говийн сумдад хатуу хучилттай автозам тавьж өгөхийг хүслээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн хатуу хучилттай авто зам” төслийгхоёр жилд багтаан дуусгах, хөрөнгийг төсөвт суулгана гэдгийг иргэдийн асуултад хариулах үеэрээ онцлов.

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 ондхэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналд Баянхонгор аймгийн иргэд дараах төслүүдэд хамгийн олон санал өглөө.  
-Дулааны станцын цахилгаан хангамж, 2-р хэлхээний шугам сүлжээ /Баянхонгор, Баянхонгор сум/
-Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн хатуу хучилттай авто зам, 54.1 км /Баянхонгор, Өлзийт, Эрдэнэцогт сум/
-Сургуулийн барилга, 640 суудал / Баянхонгор сум, Соого сейкео сургууль/
-Цэцэрлэгийн барилга, 280 ор /Баянхонгор сум
-Багшийн хөгжлийн ордон /Баянхонгор сум/
-Үерийн хамгаалалтын далан, сувгийн ажлын зураг төсөв / Баянхонгор сум/
- Сургуулийн барилга, 250 суудал /Жаргалант сум/
- Түйн голын 64.75 у/м төмөрбетон /Богд сум

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих